Даварсан ХААН банкинд “даруулга” хэрэгтэй
Гэтэл ХААН банкныхан үйлчилгээний чанараа сайжруулдаггүй атлаа, хуурамч реклам, монополь эрхээрээ дулдуйдаж иргэдээр хохироосоор байгаа нь нууц биш.
Өнөөдөр нэгэн иргэн Ардын эрхийн ХААН банкны салбар дэх экспресс банкны АТМ-аас зарлага гаргахаар АТМ-д комманд өгөөд яг зарлага гарахын өмнө тэнд байсан АТМ-ууд бүгд таг гацсан байна. Тэр даруй үйлчлүүлэгч мобайл банкаар дансаа шалгаж үзэхэд данснаас нь АТМ-аар авах гэсэн мөнгөн дүнтэй тэнцэх зарлага гарсан атлаа мөнгөө гаргаж өгөөгүй байна. Тухайн үйлчлүүлэгч тэнд байсан ХААН банкны теллер, хамгаалагч, ажилтнуудаас лавлан байж 1800-1927 утас руу ярь гэсэн зааврын дагуу залгахад автомат хариулагчаар удтал хариулсны эцэст сая нэг оператортой холбогдсон байна.
Болсон явдлыг тайлбарласан үйлчлүүлэгчид хандан ХААН банкны лавлах утасны оператор хариулахдаа: "таны дансанаас гарсан зарлага үнэн эсэхийг бид төв рүүгээ дамжуулна, төвөөс Нягтлан бодогч шалгаж үзээд 1-3 хоногт багтаан таны дансанд гүйлгээ хийгдээгүй бол мөнгө нь эргэж орох болно” гэсэн байна.
Хаан банкны алдаанаас болж хохирсон үйллчүүлэгчийн мөнгийг 1-3 хоногт багтаан олгоно гэж юу гэсэн үг вэ?
Үйл ажиллагаа нь доголдолтой, үйлчилгээ нь хойрго, АТМ-ууд нь гацдаг, сүлжээ нь тасардаг ХААН банкаар дахин үйлчүүлэхээс татгалзахыг иргэдэд хандан уриалах байна.
Дээр нь ХААН банкны иргэдийг хохироосон гомдлын мөрөөр үйл ажиллагааг нь шалгаж, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн эрх ашийг хамгаалдаг байгууллага гэж байна уу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар, Мэргэжлийн хяналтын газар гээд сүржин нэртэй төрийн байгуллагууд энэ мэтээр иргэдийг хохироож байгаа байгууллагуудыг нэн даруй шалгаж, хариуцлага оногдуулж, үйл ажиллагааг нь сайжруулах хэрэгтэй.
25 жилийн түүхтэй гэж өөрсдийгөө рекламдаж байгаа ХААН банкны үйл ажиллагаа 21-р зуунд үнэндээ үхэр тэрэг шиг л удаан хойрго байсаар байна. Тэд хэдий болтол иргэдийг хохироосоор байх вэ?