“Эрдэнэт”-д эзэн суусан 27 настай Ц.Пүрэвтүвшин гэж хэн бэ?
Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг худалдаж авсан "Mongolian Copper Corporation” компанийн ерөнхий захирал тэрбээр сүүлийн хоёр жил Х тайлан тайлагнасан, хэд хэдэн удаа компанийн нэрээ сольсон ч 2016 оны зургаадугаар сард 500 сая ам.доллараар Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан нь олон нийтэд ил болсон.
Өнгөрсөн хугацаанд Ц.Пүрэвтүвшин нь Худалдаа хөгжлийн банкинд хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан гэснээс өөр мэдээлэл цацагдаагүй. Тэгвэл монголын хамгийн залуу, баян бизнесмэнээр тодроод буй тэрбээр Ерөнхий боловсролын дунд сургуулийг Mон-Tурк сургуульд дүүргэж, МУИС-ийн Хуулийн сургуулийг 2010 онд бакалаврын, АНУ-ын Mичиганы их сургуульд хууль зүйн ухаанаар мастерийн зэрэг тус тус хамгаалсан нэгэн юм байна.
Баттай бус эх сурвалжийн зүгээс Ц.Пүрэвтүвшинг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэгийн нууц хүү гэх мэдээллийг өгч байгаа юм.
Сэтгэгдэл байхгүй байна.