3000 эмэгтэйн аминд хүрсэн даашинз

0

3000 эмэгтэйн аминд хүрсэн даашинз

 

Морины дэл, сүүл ашиглаж хийсэн хатуу цагаан материал бүхий даашинзны араг бол 1800-аад оны дунд үеэс баруун Европт түгэн дэлгэрсэн эмэгтэйчүүдийн загварын үндсэн чиг хандлага байжээ. Энэ хачирхалтай араг хэлбэртэй даашинзны доторлогоо өнөөдөр ч зарим улсад хэв маягаа алдаагүй хэвээр байгаа. Анх Victoria Secret-ийн үүсгэн байгуулагчид хүртэл "Кринолайны нууц” хэмээх уг хатуу торхыг даашинзны хэлбэр, хэмжээг өвөрмөц харагдуулах үүднээс шоундаа ашигладаг байжээ.

3000 эмэгтэйн аминд хүрсэн даашинз

"Crinolinemania” бол 1800 онд охид, эмэгтэйчүүдийн өмсөх ёстой гоёлын цор ганц бэлгэдэл болсон хэрэглэл байлаа. "Crin” гэх язгуур нь морины дэл, сүүл гэсэн утгыг илтгэх бол "Linen” гэдэг нь "үргэлжилсэн, шугаман тойрог” гэсэн утгатай. Хамгийн анх металыг морины дэлээр хатууруулан сүлжиж хийсэн кринолайн өмсгөл 1856 онд бүртгэгдсэн түүхтэй.

Энэ өмсгөл тухайн үед маш их алдаршиж, охид бүсгүйчүүд бэлхүүсээ нарийн харагдуулж, мөр, хөхний хэлбэрээ хадгалж үлдэхийн тулд худалдан авсаар байлаа. Өдөрт бараг 10000 ширхэг зарагддаг байсан төдийгүй гангийн үйлдвэрүүдэд кринолойн өмсгөлийн бэхэлгээ төмрийн захиалга тасрахаа больжээ.

Үхэлд хүргэх шалтгаан

Сүүлдээ зөвхөн кринолайн борлуулдаг дэлгүүр нээгдэж, түүнийг олж харсан бизнесмэнүүд хөлжиж эхлэв. Гэсэн ч энэхүү даашинзны бэхэлгээ өмсөхөд маш хэцүү, хүч шаарддаг байжээ. Бүр үхлийн аюултай байв. Тодруулбал, 1850-1860 оны хооронд зөвхөн Англи улсад гэхэд л кринолайн өмсгөл шатаж, галд автсанаас үүдэж 3000 эмэгтэй амиа алдсан байна. Ийм хэцүү хувцас хэрэглэл өмссөн эмэгтэй лааны дэргэдүүр өнгөрөх үед хормой нь шатах, заримдаа дэнлүү барьж явахдаа гал алдсанаас үргэлжилсэн олон давхар даашинз хоромхон зуур эзнээ зулын гол болгодог байлаа. Тайлахад хүндрэлтэй төмрөөр хийгдсэн гол бэхэлгээ нь түлэгдэж буй эзэндээ гай тотгор дагуулдаг байв.

3000 эмэгтэйн аминд хүрсэн даашинз

 

Загварын ертөнц 1860-аад оноос хойш эрчимтэй хувьсан өөрчлөгдөж, Christian Dior гэх мэт гигантууд ийм төрлийн даашинзыг янз бүрийн сонголттойгоор хийх болжээ. Улмаар дэлхийн I, II дайны дараа эдгээр даашинзны хувьсал бүр ч хурдтай явагдав. Кринолайн өмсгөл өнөөдөр ч Шотланд, Англи, баруун Европын орнуудын эмэгтэйчүүдийн албан ёсны ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд өмсдөг хувцас хэвээрээ л байна. Ялангуяа хуримлагч эхнэрүүд XIX зуунаас гаралтай эл даашинзыг өргөнөөр хэрэглэдэг ажээ.


 

3000 эмэгтэйн аминд хүрсэн даашинз

 

3000 эмэгтэйн аминд хүрсэн даашинз

 

3000 эмэгтэйн аминд хүрсэн даашинз

 

3000 эмэгтэйн аминд хүрсэн даашинз

 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex