Youtube Хойд Солонгосын сувгийг хаажээ
БНАСАУ-ын Төрийн төв телевиз "КСНА” агентлагийн Youtube хаяг дээрх серверийг Google компани албан ёсоор хааж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар Youtube-ийн удирдлагууд өчигдөр олон нийтэд танилцуулсан байна.
"КСНА” агентлаг Youtube-ээр дамжуулан БНАСАУ-ын төрийн үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлдэг, олон улсад гарцтай цорын ганц шугам билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Пхеньяан Youtube сувгийг ашиглах эрхийн төлбөрөө төлдөггүй, мөн АНУ-ын БНАСАУ-д тавьсан хоригуудад эдгээр шугамыг ашиглахыг хориглосон байдаг зэрэг нь энэхүү шийдвэрт нөлөөлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.