Ким Чен Ун армийн тусгай батальоны сургуулилтыг удирдлаа
Тэрээр "тусгай үүргийн батальоны офицер дайчдын ухаалаг, шийдэмгий ажиллагааны ачаар дайсныг аюулгүй болгож чадлаа” гэж тэмдэглэсэн байна.
Тэр бас энэ батальоны байлдааны бэлэн байдал, ур чадварыг улам өндөржүүлэх шаардлагатай гэжээ.
"Хэрвээ өмнөдийн зүгээс аюул учрах тохиолдолд тусгай үүргийн дайчид марш тактикийн бэлтгэл сургуулилтаа өндөржүүлж, байлдааны галын бэлтгэл, ус болон бусад саад бэрхшээлийг даван туулах чадвараа дээшлүүлэн, тулаанд ямагт бэлэн байх ёстой” гэж хэлснийг ЦТАК агентлаг иш татсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.