Давхар иргэншилтэй холбоотой буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье гэв
Нийгмийн сүлжээгээр давхар харьяалалтай холбоотой буруу ташаа мэдээлэл гарч иргэдийг төөрөлдүүлэх, хагалан бутаргах байдал гарах болсонтой холбогдуулан дараахь мэдээллийг гаргаж байна. Эцэг , эх нь Монгол Улсын иргэдийн хүүхдүүд хуулиар тухайн улсынхаа иргэн болсон тохиолдол бодит үзэгдэл болсон байгаа. Ийм хүүхдүүдэд онцгой нөхцлөөр давхар харьяалал олгож болох асуудлыг судлах ажил хийгдэж байгаа гэсэн мэдээллийг ГХЯ-ны холбогдох албан тушаалтнуудаас авсан болно. Иймээс хоёрдмол харьяалалыг хавтгайруулан олгох гэж байгаа гэсэн буруу ташаа мэдээлэлд автахгүй байх нь зүйтэй болохыг та бүхэндээ мэдээлж, олон нийтэд зөв мэдээллийг түгээхийг хүсье. Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн Нийгмийн Бодлогын Хороо
Сэтгэгдэл байхгүй байна.