Тоосгоны үйлдвэрийн хятадууд монгол охидын биеийг үнэлж байна

0

 

 

Налайх дүүргийн тоосгоны үйлдвэрийн Хятад эзэд Монгол охидын биеийг 3000-5000 төгрөгөөр үнэлж байна” гэсэн албаны эх сурвалжийн мэдээлэл манай редакцид ирсэн юм. Үүний дагуу манай сурвалжлах хэсэг Налайх дүүргийг зорилоо.

Улаанбаатар хотоос 11 цагийн үед хөдөлж дөчөөд минут давхиад Налайхад хүрч очив. Тэндээсээ тоосгоны үйлдвэрийг хаана байдгийг нутгийн иргэдээр заалган тэр зүг рүү хөдөлсөн юм. Налайхын зүүн урд талын дөрөлжийг давуут л нилийсэн улаан хүрэн өнгийн дүр зураг бүрхэн үзэгдэв. Харваас тоосгоны үйлдвэр гэдэг нь андашгүй ажээ. Тэдгээр үйлдвэрийн зүг ойртох тусам сэндийчиж сийчүүлсэн газрын хөрс, нунтаг сул шороо, жижиг тэрэг явахын эцэсгүй эвдэрсэн зам угтлаа. Ингээд бид машинаа нэлээн зайдуухан орхиод тоосгоны үйлдвэр рүү явган очсон юм.
 

 


 

Тоосго зөөдөг тэргэнд жаахан охид "хөллөгдөж” байв

Налайх дүүрэгт одоогийн байдлаар 16 ширхэг тоосгоны үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрийн ихэнх нь тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр болох Налайхын зүүн урд энгэрээр тархан байрлажээ. Бидний орсон эхний газар бол "Top” нэртэй үйлдвэр юм. Тус үйлдвэрийн дотор ороход Хятадад буй мэт сэтгэгдэл хамгийн түрүүнд буулаа. Учир нь хэл нь үл ойлгогдох хэдэн хүн ажилчдаа ажиглангаа энэ тэрүүгээр явж, захирангуй байдлаар зарим хүнд заавар өгч буй нь анхаарал их татлаа. Харин Хятад Монгол нь ч мэдэгдэхгүй хэдэн хүн тоосго өрж, бас зөөж байв. Тэдний дунд "Пад пад” нэртэй моторт дугуй унасан жаахан охид олон байсан бөгөөд тэдний нэгэнтэй нь хэдэн үг солилоо.

-Чи хэдэн настай вэ?
-Би 19 настай.

-Энд хэр удаан ажиллаж байна?
-Хоёр жил гаран ажиллаж байгаа.

-Эдгээр тоосго өрж, бас зөөж байгаа хүмүүс Монголчууд уу?
-Тийм ээ. Эндхийн ажилчид нь бүгд Монгол хүмүүс. Харин дарга нар нь дандаа Хятад хүмүүс байдаг юм гэв.

Гүнт: Манай том барлаг Бээжинд бий

Үдийн 12 цагийн орчим үйлдвэрийн ажилчид хоолондоо ордог байна. Энэ үеэр ажилчдын байрладаг хэсэг рүү очлоо. Том, том мантуу барьсан хүмүүс гал тогооныхоо орчмоор бөөгнөрч байхад хажуухан талд нь хөлс, тоосоо угаахаар оочерлосон хүмүүс усны гоожуурын дэргэд "оволзоно”. Үйлдвэрийн ажилчдын ярианаас сонсоход энд 150-аад хүн ажилладаг гэнэ.

Тэд өглөө 6 цаг 30 минутаас ажлаа эхлээд ийн үдийн 12 цагийн орчим хоолондоо ордог байна. Тэгээд 13 цагийн үед ажилдаа гараад оройн 18 цагт дахиад хооллодог аж. Үүнийхээ дараа ахиад 21 цаг хүртэл ажиллаж байж амардаг гэнэ. Ажилчдын цалин хангамж хэр байдаг талаар үйлдвэрийн ерөнхий зохион байгуулагч Гүнт хэмээх Өвөрмонгол залуутай ярилцлаа.

-Танай ажилчид сард хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-15 хоноод цалин тавьдаг. Нэг удаад 120-оод мянган төгрөг олгодог. Тэгэхээр сард 200-аад мянган төгрөг болж байгаа биз.

-Үйлдвэрийн эзэн хэн гэдэг хүн байдаг вэ?
-Би нэрийг нь сайн мэдэхгүй. Манай барлаг Улаанбаатар хотод Нарантуул захын наана байдаг. Харин том барлаг Бээжинд бий хэмээв.

Налайхын тоосгоны үйлдвэрүүдийн бичиг баримтан дээр ихэнх нь Монгол эзэнтэй хэмээн бичигджээ. Харин бодит байдал дээрээ Хятад хүн эзэмшдэг нь ийн ил болов. Энэ талаар нутгийн иргэд "Тоосгоны үйлдвэрийг чинь Монгол хүн аваад л Хятад хүнд зардаг юм. Энэ хавийн үйлдвэрүүд бүгд Хятад эзэдтэй шүү дээ” хэмээж байв.

Манай найзыг нэг хужаа байнга эргүүлдэг

                                                                                                               Ингээд "Top” тоосгоны үйлдвэрээс гараад дараагийн үйлдвэр рүү явлаа. "Шо фа” нэртэй тус үйлдвэрийн ажилчидтай уулзав. Энэ үйлдвэрт 18- 25 насны охидууд олонтой гэнэ. Тэдний нэг болох Б-тэй ярилцлаа.


-Энд охид олон юм аа. Та нар ямар ажил хийдэг юм бэ?

-Янз, янз даа. Тоосго зөөнө, өрнө гээд л боловсруулалтын ажилд олон охид ажиллаж байна.

-Та нар эндээ байрлачихдаг юм уу?
-Зарим нь энд байрладаг. Харин ойрхон гэртэй нь ажил тараад гэртээ харьцгаадаг.

-Уучлаарай. Гадуур энэ үйлдвэрийн Хятад эзэд Монгол охидын биеийг үнэлдэг гэсэн яриа байх юм?
-Энэ талаар сайн мэдэхгүй юм. Гэхдээ манай Хятад эзэд охидыг их өддөг. Манай найзыг лав нэг хужаа байнга хоргоогоод байдаг юм гэв.

Охидын биеийг үнэлдэг нь үнэн

Тоосгоны үйлдвэрийн ойролцоо амьдардаг Налайх дүүргийн гуравдугаар хорооны иргэн Дорж хэмээх хүнтэй уулзлаа. Тэрээр бидэнд Хятадын тоосгоны боссуудын байрладаг газрыг зааж өгсөн юм. Дорж зам заах зууртаа "Хятадууд маш их давруу улс. Энэ тоосгоны шар шаврыг гаргаж авахын тулд эндхийн хайран сайхан газрыг яйран болгож байна. Та нар энэ хавийг хар л даа. Юу ч үгүй ухаад, сэндийчээд хаячихсан байгаа биз дээ. Нутаг орныг минь ийм болгож хаячихаад дээрээс нь бас тэнд ажиллаж буй охидоор зугаагаа гаргадаг гэж байгаа юм. Охидын биеийг үнэлдэг гэдэг нь үнэн л дээ. Энэ тухай манай эндхийхэн бүгд л мэддэг” хэмээн ихэд цухалдсан байртай өгүүлж байв.

С.Баяр

Эх сурвалж: Criminal.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex