Сар шинээр тав хоног амарна
Энэ жилийн цагаан сар буюу тахиа жилийн хаврын эхэн сарын шинийн нэгэн хоёрдугаар сарын 27-ны өдөр тохиож байгаа. Цагаан сарын шинийн нэгнээс гуравны өдрүүдийг албан ёсоор амралтын өдөрт тооцдог бөгөөд энэ өдрүүд нь хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-нд тохиож байна. 2017 оны хувьд цагаан сарын шинийн нэгнээс гуравны өдрүүд даваа, мягмар, лхагва гариг буюу ажлын өдрүүдэд тохиож байна. Харин битүүний өдөр өмнөх долоо хоногийн ням гарагт тохиож байгаа бөгөөд бямба, ням гарагийн амралтын өдрүүдтэй нийлээд цагаан сараар таван өдөр амрана.
Сэтгэгдэл байхгүй байна.