Ах дүүсдээ ч хатуу хандах Ж.Батзандангийн ядруухан сурталчилгаа

3

Өөрийгөө олон хүүхэдтэй айлын хүүхэд гэж рекламдах түүнийг жаахан шинжиж үзье.

Тэр олон хүүхэдтэй айлын хүүхэд гэдэг нь үнээн, тэрбээр олон хүүхэдтэй айлын хамгийн бага нь буюу айлын эрх хүүхэд. Тэр энэ эрх зангаараа ах, эгч нараа мал дээр орхиод гэрийнхээ хамаг мөнгийг нь шавхан байж гадаадад боловсрол эзэмшижээ. Мэдээж гадаадад боловсрол эзэмшихэд тэр дундаа "Доктор" болтлоо гадаадад сурна гэдэг бол асар их мөнгө шаардагдана.

Гэхдээ л мань нөхөрийн эрх, дураараа занг нь дийлээгүй ээж, аав хоёр нь хуруу хумсаа хугалан байж бүх мөнгөө шавхан байж л дураар нь дургуйлсан нь мэдээж.

Гэтэл нөгөө буруу өссөн хүүхэд бухын хүзүү шиг хатуу гэгчээр гадаадаас ирэнгүүтээ Монгол улс нь таалагдахаа больж аавынхаа амьдралаа өгсөн хувьсгалт нам руу хуруу чичрэн дайрах нь тэр.

Төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ нь ч яахав угаасаа аавынхаа зам мөрөөр Ардын намын хүн болоод дураараа аашлах дүүгээ ирэхэд төрийн өндөр албан тушаалд очсон байсан нь угаасаа амбиц өндөр Ж.Батзандангийн дургүй хүрсэн байх. Гэр бүлдээ хүртэл ингэж амбиц гаргаж төрсөн аав, ахынхаа нам руу нулиман байж гүйх нь даан ч өрөвдөлтэй.

Түүгээр ч барахгүй УИХ-ын гишүүн болонгуутаа өөрийнхөө улс төрийн амбиц, ирээдүйг бодож төрсөн ахыгаа төрийн өндөр албанаас нь халах тухай шийдвэр гаргаж өвчигнөсөн удаатай. Энэ нөхрийн даварсан зангаас нь залхсан АХ намынхан жаахан хандыг нь дарах гээд төрсөн эгчээр нь оролдоход эгч нь миний дүү одоо жаахан дуугүй болчооч гэж хэлэхэд уучлаарай эгчээ та ийм л дүүтэй хүн гэж эгчдээ хүртэл увайгүй зан гаргаж байсан нь саяхан нэг ТВ-ээр өөрийнх нь амнаас сонсоод хөх инээд хүрч байлаа. Мөн тэрбээр УИХ-д орсон цагаасаа эхлээд өөрийг нь элгэндээ тэвэрч хамгаалсан ардчилсан намынхаа ах нарыг хүртэл хайр найргүй балбаж хийсэн олон ажлыг нь нурааж эхлээд байгаа давилуун зантай гэдэг нь олон нийтэд ил болоод удаж байна. Тэрбээр ядуу тарчиг зан нь ийм шуналтай, хэнээтэй болгосон биз. Худалдаа хөгжлийн банкнаас цалингийн зээлийн 5 сая төгрөг авч байснаа ТВ-ээр яриад баярлалаа гэж хэлье гэснийг нь сонсоод ийм хүн энэ эх орныг удирдаж чадах уу гэсэн бодол төрж байлаа.

Намын даргын сунгаанд өрсөлдөж байгаа байдлаас нь түүний тарчигхан байдал харагдана. Бүх нэр дэвшигчдийнх нь мөрийн хөтөлбөрийн танилцуулгыг харьцуулан харбал бусад 4-ийнх нь танилцуулга бол час хийсэн хийцтэй, олон ажил хийсэн болохоороо ч тэрүү олон хуудастай ядаж л хүн хараад бариад уншихад аятайхан чанартай байгаа юм. Харин Ж.Батзанднгийнх бол хэнээс гуйлга гуйж хэвлүүлсэн юм гэмээр 4 хөн хуудастай, хамгийн чанаргүй хямдхан цаасаар хийсэн инээдтэй танилцуулгаа ичих ч үгүй тарааж явах нь дургүй хүрмээр. Мөнгөний хор нь ч гараагүй энэ балчир улстөрч нам удирдаад явна гэдэг юу л бол. Түүний оронд бусад нэр дэвшигчид бол туршлагатай бүгд сайд, дарга хийж байсан, ядаж л их мөнгө тоолоод зарцуулаад үзчихсан мөнгөний хор нь гарчихсан зангарагатай хүмүүс байгаа юм.

Ахынхаа багадсан дээлийг өмсөж өсчөөд зэвүү харцтай, шижгийн хоолойтой, царай муутай Улстөрд олон жил болсон хүн байж хэдхэн зангиатай юм уу хаашаа юм. Ганц хоёрхон зангиа ээлжлээд зүүж харагдах юм. Ийм их мөнгөтэй харьцаж үзээгүй хүн АН-ын энэ том намын даргын албыг хашиж чадахгүй байх шүү.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

tegeed haasha ym be mungutuig n shunaltai mungguig n yduu geh ym mungutui ch ym shig munggui ch ym shig hun oldoh ymuu

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex