Монголын хамгийн баян өв залгамжлагч нарыг танилцуулж байна...
Нэг хэсэг манайхан хэн хамгийн их хөрөнгө бэлтэй бол гэж сонирохдог байсан. Тэгвэл өнөөдөр хэн хамгийн том өв залгамжлагч вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч байна. Тиймээс Монголын тэргүүн баячуудын өв залгамжлагч нарыг танилцуулж байна. Энд эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй баян чинээлэг залуус багтаж байгаа.
Тэгвэл Нямтайшир захирал хүү охин хоёртой. Охин Цэлмүүнийгээ өөрийнхөө дэргэд татан авч, хөрөнгө мөнгөө өвлүүлнэ хэмээн ярьдаг ч түүний хүү Номтойбаярыг бас л Монголын тэргүүн баячуудын өв залгамжлагчаар олон хүн хүлээн зөвшөөрч байна. Нэг хэсэг 400 сая төгрөгний залилан хийсэн гэдэг хэрэгт нэр холбогдож байсан Номтойбаяр хоёр хүүхэдтэй эхнэрээсээ өрх тусгаарлаад удаж байгаа нэгэн. Охид хүүхнүүдэд талтай энэ чинээлэг айлын эрх дураараа хүү АНУ-ын Индиана мужийн Валпарайсогийн их сургууль төгссөн гэсэн. Аав нь уул уурхайн том том орд газруудтай учраас Номтойбаяр Германд инженер эдийн засгийн магистрт сурч байгаа сурагтай. Тагнуулын байгууллагад ажиллаж байсан энэ залуу сүүлийн үед аавынхаа бизнест туслаж байгаа аж. Нямтайшир захирал хүүгээ компанийнхаа бодлогын газарт захирлаар ажилуулж, Тамгын газрын захирлаар томилж, олон янзаар туршиж үзэж байгаа юм гэсэн. Түүний хувьд хамгийн гол өрсөлдөгч нь дүү Цэлмүүн. Америкт боловсрол эзэмшиж, Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байсан энэ бүсгүй тун богинохон хугацааны дотор МАК компанийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж чадсан. Гадаад харилцааны хэлтсийг удирдаж, хамгийн том төслүүдийг хариуцаж эхлээд байгаа аж. Харин Номтойбаяр гэгч энэ залуу "Америк руу нисэх хувийн онгоц авлаа гээд цаашлаад сар луу ниснэ гэж сансарын хөлөг авахгvй, хvний хэрэглээ хязгаарлагдмал, бид хэдэн vеэрээ барууны баячуудын амьдралын стандартын жишгээр амьдрах бололцоо байна. Гэвч бид энэ сонголтыг хийхгvй” хэмээн ам бардам ярьдаг эр. Тэрээр улс төрд өөрийгөө амжилт гаргаж чадна гэдэгтээ тун ч итгэлтэй байгаа