“Женко” Х.Баттулгыг шалгах ажиллагааг үргэлжлүүлье

1

 

 

Төмөр зам тавих, өргөн эсвэл нарийн царигтай болох асуудал ид яригдаж байгаа энэ үед Женко Баттулгын талаар дурдахгүй өнгөрч боломгүй. Тэр бүү хэл, түүнийг хууль хяналтынхан шалгах ажиллагаагаа үргэлжлүүлж, үнэн мөнийг олох хэрэгтэй байна. Төмөр замын салбарт эзэн суусан гэгддэг Х.Баттулга УИХ-ын гишүүнээс мултарсан болохоос хуулийн хариуцлагаас зугтах учиргүй. Одоогоос хоёр жилийн өмнө түүнийг шалгах хангалттай баримт цугларсан гэж ойлгогдохоор зүйлийг хууль хяналтын ярьж байсан ч яван явсаар өнөөдөр энэ асуудал таг чиг болчихсон нь анхаарахгүй өнгөрч боломгүй сэдэв мөнөөс мөн.

 

Түүний талаар 2015 онд нэгэн ноцтой баримт дэлгэгдсэн байдаг. Тодруулбал, "Шинэ төмөр зам” төслийн шугамаар "Самсунг”компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолсон гэдэг. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэгт интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа "Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, "МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, болон түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь "МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин Б.Мөнхзул /одоо хар тамхитай холбоотой хэрэгт шалгагдаж байгаа/ нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хууль хяналтынхан хяналт тавьж ажиллаж байсан удаатай. Мэдээж Х.Баттулга энэ дуулианы талаар хариу мэдэгдэл хийхдээ "Зохион байгуулалттай, прокуророос авсан” хэмээсэн юм.

Түүнчлэн тухайн үед төмөр зам хийгээд Х.Баттулгатай холбоотой нэлээд хэдэн дуулиан дэгдсэн юмдаг. Түүний холион бантан хутгасан төмөр замын асуудлын талаар хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дуулиантай мэдэгдэл хийж байлаа. Хэдийгээр тэрбээр ийн байр сууриа илэрхийлээд буруудсан ч өнөөг хүртэл энэ тухайгаагаа ярьдаг. Сайд асан юу гэж өгүүлж байсныг эргэн харвал "Төмөр замыг хамтарч барих асуудлаар ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа ил далд гэрээ хийсэн. Якунин гэдэг хүн Монголд 3-4 удаа ирж Монгол төрийн Ерөнхийлөгчөөс эхлээд  Баттулга хүртэл бүх хүнтэй уулзаж байсан. Цаана нь юу явагдаж байсан гэхлээр Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил далд яриа хэлэлцээрүүд явагдаж байсан.  Зүй нь бол Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогоор 15-20-ийн төмөр зам барих ёстой байсан юм. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа Х.Баттулга сонинд ярилцлага өгөхдөө хоёр жилийн дотор энэ төмөр замыг барьж дуусгана гэсэн. Ийм мэдэгдэл хийснийхээ дараа оросуудаас холдсон. Тэгээд сүүлд нь нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй Төмөр зам байгуулах гэрээ гэсэн нууц гэрээ байгуулсан. Монголын талаас Монголын Төмөр зам компанийн захирал Батзаяа гэдэг хүн оролцож Солонгост гэрээнд гарын үсэг зурсан. Ийм гэрээ бодитойгоор байгуулагдсан. 20 хуудас гэрээ байгуулагдсан, Баттулга зөвшөөрч баталсан ийм гэрээ байна. Энэ гэрээний төслийг салбарын яам нь, Төмөр замын Хэрэг эрхлэх газар ч мэдэхгүй байна. Үүнээс шалтгаалаад төмөр замын ажил зогссон.  Төмөр замын ийм ил далд гэрээнүүдээс болж Монгол Хятадын харилцаа туйлын түвэгтэй байдалд орсон. Миний яриад байгаа 20 хуудас гэрээнд эхлээд Чойбалсан хүртэл 1100  км төмөр зам тавина, нэг км төмөр замын өртөг нь 2,1 саяас 2,5 сая доллар байна гэсэн тооцоог хийсэн байна. Ийм дайны өртөгтэй ажлыг тендергүйгээр, тэгээд гэрээг нь нууцаар байгуулаад хийх тухай асуудал ардчилсан Монголд байхгүй. Засгийн газраас нуудаг, яамнаасаа нуудаг, агентлагаасаа нуудаг ийм зүйл хэрхэвч байж таарахгүй.  Хоёрдугаарт  тэр гэрээнд зааснаар Чойбалсангийн чиглэлийн 1100 км төмөр замын төсөл амжилттай хэрэгжих юм бол хоёрдугаар ээлжинд Гашуунсухайт, Нарийн сухайтын чиглэлд төмөр зам тавина гэсэн заалт оржээ. Ингэж тооцох юм бол лав л миний үед Гашуунсухайт, Нарийнсухайтаар төмөр зам тавигдахгүй нь ээ. Би хувьдаа бол Гашуунсухайт Нарийнсухайтын төмөр замыг нэн яаралтай тавих ёстой гэсэн хатуу байх суурьтай” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Харин үүний дараа дэгдсэн томоохон дуулиан бол нэр бүхий УИХ-ын гар утаснаас илгээгдсэн мессеж байлаа. Энэ үе бол халуун сэдэв болох өргөн, нарийн царигийг шийдэх чуулгантай өдөр байсан юм. Чуулган эхэлж, царигийн асуудлаар санал бодлоо хэлэлцэх үетэй яг давхцан "1.Хятад царигаар хилээ сэтлүүлж, 2.Хятад банкаар барьцаалуулж, 3.гаднынханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү…” гэсэн мессеж "Мобиком”-ын дугаар бүхий УИХ-ын 20 гишүүний гар утаснаас хэдэн мянган иргэн рүү гэнэтхэн нисчихсэн. Тагнуулын байгууллагын ажилчид энэ хэргийг шалгаж эхэлсэн даруйдаа "Мессеж бичүүлсэн хүн нь УИХ-ын гишүүн” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Түүгээр ч барахгүй тагнуулчид мессежний эзнийг тогтоосон гэдэг. Гэвч энэ дуулианы учиг явсаар Х.Баттулга дээр оччихдог. Нарийн царигийг эсэргүүцсэн болохоор хэргийг түүнд нялзаах гэсэн үү эсвэл хэн нэгэн түүнийг бичсэн мэтээр харагдуулах өөр нэгэн "хор” найруулсан уу ямартай ч өнөөг хүртэл мессежний цаана түүний нэр явдаг билээ.

Үүнээс харахад сүүлийн жилүүдэд Х.Баттулга төмөр замын талаарх дуулиан шуугиан хэд хэд гарчээ. Дуулиан цаашид ч үргэлжлэх нь. Учир нь Б.Батзаяа нарын хэрэг ганц түүгээр зогсохгүйУИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, УИХ-ын гишүүн Х.Баттулгаар үргэлжилж, холбогдуулан шалгана гэдэг нь бараг тодорхой болоод байсан ч өнөөдрийг хүртэл таг чиг.

Уг н олны үг оргүй байдаггүй. Хууль хяналтынхан ч хоосон зүйлийн араас хөөгөөгүй байж таарна. Тиймээс Женкотой холбоотой бүх дуулиан юуны учир усанд хаясан чулуу шиг алга болов. Тэр үнэхээр төмөр замын лоббиг өөрийнхөө хийж ирсэн хүн мөн үү, эсвэл зүгээр л зарим хүний ярьдаг цэвэр эх оронч уу. Энэ бүхнийг нэг талд нь гаргаж, олон жилийн турш Женкотой холбогдож ирсэн төмөр замын асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй байна. Эцсийн дүндээ үнэн мөнийг тогтоох нь хуулийн байгууллагын ажил басхүү үндсэн үүрэг байтал юуны учир замын дундаас ажлаа орхив гэдэг нь өнөөдөр ч асуултын тэмдэг хэвээр байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex