“Төрийн сүлд дуулал”-аа дуулахдаа бид муу ёр дууддаг уу

2

“Төрийн сүлд дуулал”-аа дуулахдаа бид муу ёр дууддаг  уу

"Төрийн сүлд дуулал” эг­шиглэхэд монголчууд том багагүй хүндэтгэн босдог. Дор бүрнээ л эх орон, элгэн түмнээ боддог гэжнайднам. Харин гараа элэг, зүрх хоёрынхоо алиных нь тушаа тавих ёстой юм бол. Ихэнх нь зүгээр л босч зогсон хүндэтгэлээ илэрхийлдэг. Бид чинь "Элэг нэгт монгол түмэн минь” гэж ирээд л цээж дэлддэг ард түмэн. Монгол Улсын "Төрийн сүлд дуулал” эгшиглэхэд бусдад элэг хийгээд эв нэгтэй харагдаж чаддаг болов уу. Гараа энгэртээ авахдаа тогтсон дэгтэй, нэгэн жигд байвал яасан юм гэсэн санааг энэ удаа хөндөх гэсэн юм. Зүрхэн тушаа гараа тавих нь хүндлэл бишрэл дүүрэн харагддаг л даа. Тэгж бодож, бод­лоо үйлдлээрээ баталдаг хүн ч цөөнгүй бий. Гэтэл яг ямар үед хүн "зүрхээ дардаг” вэ гэсэн асуулт гарч ирнэ. Голдуу л айж түгшсэн, аюул өнгөрсний дараа тайвшрах гэж зүрхээ тэмтэрдэг. Та ч гэсэн ямар үед гараа энгэртээ барьдагаа бодож нэг үзээрэй. Эрт дээр үед нас барсан хүний баруун гарыг зүрхэн дээр тавьж оршуулдаг заншилтай байж. Зүрх зогссоны тэмдэг л дээ  Археологичдын олсон эрт­ний булшнууд гэрчилнэ. Түүх судлаач Н.Нагаанбуугуай эртний булшнуудын талаар олон жил судалсан. Энэ сэдэвтэй холбоотойгоор түүний аль нэг номыг нь сөхөөд үзэхэд л хангалттай. Баруун гарыг энгэрт нь аваачих оршуулгын ёс заншил гэж ойлгогддог бол харин зүүн гараа зүрхэн тушаагаа тавьбал яаж харагдах бол. Зүрхний өвчинд шаналсан хүн шиг нэг л инээд хүргэм үйлдэл болж хувирах нь тодорхой юм. Энэ бүхнээс харахад зүрхнийхээ харалдаа гараа тавьж дуулах нь муу ёр ажээ.Тэгвэл элгэн дээрээ буюу аюулхайн орчим, өвчүүнийхээ доод хэсэгт гараа тавьж дуулж болох уу. Элэг нэгт гэж ярьдаг утгаар бол ч болохгүй зүйлгүй л дээ. Гэвч энэ үйлдэл хөдөлгөөн бас муу ёр дагуулж байгаа юм.

“Төрийн сүлд дуулал”-аа дуулахдаа бид муу ёр дууддаг  уу

Монголчууд элгээ тэврэх буюу эвхэхийг эртнээс цээрлэж ирсэн. Олны таньдаг эрхмүүдээс экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр л лавтай элгэн дээрээ гараа тавьсан харагддаг. Төрийн тэргүүн байхдаа ч тэгдэг байв. Эдгээрээс цээрлэн бодох аваас гараа энгэртээ авах нь "Төрийн сүлд дуулал”-д тохирохгүй нь. Ер нь заавал гараа энд тэндээ тавьж дуулна гэсэн хууль үгүй хойно зүгээр л гараа унжуулжзогсчбайгаад "амаахөдөлцгөөел дөө”.

 

 

 

 

Ардын уранзохиолчБ.Лхагвасүрэн: Эх орон зүрхэнд биш тархинд байдаг юм

“Төрийн сүлд дуулал”-аа дуулахдаа бид муу ёр дууддаг  уу

 

-УИХ-ын хэдэн гишүүн гадаадад айлчлал хийж яваад нэг тийм сонин олоод харчихгүй юу. Тэгээд дуурайж байгаа царай нь тэр. Түүнээс миний шагайсан ганц хоёр номонд тийм ёс заншлын сэжүүр ч харагдаагүй. Одоо ч бүр зүрхэн талдаа ч биш давсган дээрээ хүртэл гараа тавьчихсан дуулж байгаа харагддаг. "Төрийн сүлд дуулал”-ыг эгшиглэхэд хүндэтгэж байгаа юм бол гар хөтлөх ямар хэрэг байна. Эх орноо зүрх шигээ хайрлах тухай ярьж, сонин заншлаа хаацайлдаг юм. Эх орон чинь зүрхэнд биш тархинд байдаг юм. Тэр зүрхэнд чинь амраг садан үр хүүхэд л байдаг байх.

 

Академич, ШУ-ны гавьяат зүтгэлтэн Ж.Болдбаатар:Монголчууд элгээ тэврэхийг цээрлэдэг ард түмэн

 

-АНУ-ыгдуурайж байгаа юм болов уу даа. Гараа зүрхэн дээрээ тавьж дуулах ёс Монголын түүхэнд ч байхгүй. Ёс заншилд ч харш үйлдэл. Эртнээс монголчууд элгээ тэврэх, зүрхээ тэмтрэхийг цээрлэж ирсэн ард түмэн. Элгээ тэвэрсэн хүнийг муу "ёр зөгнөлөө” гэж ярьдаг биз дээ. Гэтэл манайхан "Төрийн сүлд дуулал”–ыг элгээ тэвэрчхээд юу зөгнөж, юу бодож дуулдаг юм бол доо. Хүндэтгэл гэсэн Нэрнийн дор ёс заншилд харш үйлдэл гаргаж болохгүй.

Бурханч лам Г.Пүрэвбат:Зүрхэндээрээ гараа тавих зөв биш

“Төрийн сүлд дуулал”-аа дуулахдаа бид муу ёр дууддаг  уу

 -Хүндэтгэлийн л нэг хэлбэр юм даа. Түүнээс ямар нэгэн ёс заншил, шашинтай холбоогүй зүйл. Шашныхан бол "Төрийн сүлд дуулал” эгшиглэхэд залбирдаг. Түүнээс энэ тэр газраа гараа тавьдаггүй. Зүрхэн тушаа гараа тавих нь тийм ч зөв сайхан зүйл биш байх аа. Сүүлийн үед л бүгд тэгдэг болж. Иргэдийн сэтгэлгээ бол эх орноо зүрх шигээ хайрлах тухай л бодож байдаг биз.

 

 

Л.Гүндалай: Энд тэндээ гараа тавьж жүжиглэх хэрэггүй

“Төрийн сүлд дуулал”-аа дуулахдаа бид муу ёр дууддаг  уу

 

-"Төрийн сүлд дуулал” эгшиглэхэд зарим хүмүүс энд тэндээ гараа тавиад байдаг юм. Би тэгж сүржигнэдэггүй. Эх орон, ард түмнээ дотроо бодож байхад заавал тэгж дүр эсгэх ямар хэрэг байна. Уг нь зүрхэн дээрээ гараа тавих шиг амархан зүйл байхгүй л дээ. Надад нэг л болж өгдөггүй. Би нэлээд хэдэн улс оронд очиж үзсэн хүн. Гараа зүрхэн дээр тавьж байгааг лав олж хараагүй.

 Эх срувалж:TONSHUUL.mn Ц.Анударь

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

Эртний Монгол цэргүүд баруун гараа зүрхэндээ тавьж ёсолдогийг юу гэх вэ бүү туулшир

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex