Хэрэг болох үед гараа үдээсээр үдүүлчихээд 00 –ын өрөөндөө түгжигдсэн байсан Б.Булган гэрч биш үү?
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хуралд гэрчээр оролцож буй н.Даваанням нь Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор иржээ. Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан хүн гэнэ. За харин Г.Чулуунбатын тухайд С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн аж. Чухам харин яг юуг гэрчлэх вэ гэдэг нь анхаарал татаж байгаа. Уг нь бол хэрэг болоход гараа үдээсээр үдүүлчихээд 00 –ын өрөөндөө түгжигдсэн байсан гэгддэг Б.Булганы хувьд гэрч байх магадлалтай. Гэвч тэрбээр шүүх хуралд ямар нэг байдлаар оролцохгүй байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн