Байгаль орчинд ээлгүй сайд Д.Оюунхорол 2,8 тэрбумаар 10 жийп худалдан авсан уу Том онцлох мэдээ 2017/04/07 2 Баян хүнийг балаг тойрохгүй. Яагаад гэвэл тэд баянаараа дандаа түрий барьдаг. Мөнгөтэй хүн юу ч хийж болно гэж боддог. Тэдний нэг бол БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол, МАН дотроо арваад тэрбумынорлоготой хөрөнгөтэй сайдуудын нэг. Тэр ч утгаараа БОАЖЯ-ны сайд болсон биз. Сайд болсноос хойш байнга шүүмжлүүлж байгаа. Өмнө ч тийм тогос шиг амьтан байгаагүй л дээ.Уусан идсэн, унтсан энэ тэрээ савахуулаад өчнөөн мэдээлэл түүнийг тойрч байдаг. Хамгийн сүүлд л гэхэд "БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол 2,8 тэрбум төгрөгөөр 2017 оны 10 "ландкрузер” авто машин худалдан авсан” гэсэн мэдээлэл сошиал ертөнцөөр тарсан. Улс орон хямралтай хүнд цаг үед төрийн сайдын тансаг олны дургүйцлийг хүргэж байна. Татвар төлөгчдийн мөнгийг тэрбум тэрбумаар нь тансаглалд зарцуулж байхыг бодоход улс орны хямрал жирийн иргэдэд л нөлөөлж буй бололтой. Ямартай мэдээллийг нь эх сурвалжтай нь уншигч нарт хүргэж байна. Эх сурвалж:tonshuul.mn Ц.Анударь 2