"Хулгар" Нацаг гэж хэн байв

0

"Хулгар" Нацаг гэж хэн байв 

Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны бөх, олон түмэндээ Хулгар Нацаг хэмээн алдаршсан Баянмөнх арслангийн тухай хууч яриаг уншигч олондоо хүргэж байна. Энэ талаар түүхийн ухааны доктор, профессор академич Ж.Болдбаатар хуучны хөгшчүүлтэй уулзаж тэдний хэлсэн, ярьсан зүйлийг тэмдэглэн чамбай судалгаа хийсэн тул түүний бичсэн материалыг иш үндэс болгов.  
ДАЙЧИН ВАНГИЙН ХОШУУНААС ДАНШИГТ 23 БӨХ ОЧИЖ БАРИЛДАХАД 22 НЬ ТАВ ДАВЖ БАЙЖЭЭ
"Ханд Чин ван найранд гурван дуутай, наадамд гурван даваатай эр бяр, ухаан жагссан сүрлэг сайхан эр хүн байв.
Тэрээр хошууныхаа аль бие бялдар сайтай, эрэмгий чадалтай, уран сайхан ноцолдлогоотой залуу эрчүүдийг бөх болгон бэлтгэх, тэдний барилдааны ур чадварыг дээшлүүлэх талаар ихээхэн санаа тавьж, тусалдаг байжээ" гэж түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар тэмдэглэсэн байна.
Дайчин вангийн бөхийн "сорилгоос" төрсөн ах, дүү хоёр их аварга ах Шагдарын Лувсанжамбаа /Гомбо/ нь долоон хошуу даншиг, арван засгийн наадамд гурав түрүүлж, тав үзүүрлэжээ. Түүний дүү Шагдарын Намхай /Сандаг-Очир/ улсын чанартай томоохон наадмуудад 26 удаа түрүүлж, таван удаан үзүүрлэж Монгол бөхийн түүхэнд гайхамшигт дээд амжилтыг тогтоожээ. Мөн "сорилгоос" Хулгар Нацаг буюу Баянмөнх арслан, Чимэд-Очир /Дэдийн Жамц/ заан, Гарьд /Хэхрэнгийн Жамц/ заан, Сандаг-Очир /шинэ Жамц/ заан, Давга арслан буюу "Хангалын хар" мундаг хэмээх Лувсандаш арслан зэрэг алдарт бөхчүүд төрөн гарчээ. Ханд Чин ван бөхийн сорилгын явцыг байн байн очиж үзэн, биечлэн шалгаж зөвлөдөг хүн байжээ. Ханд вангийн үед тус хошууны бөхийн сорилго гайхамшигтай үр дүнд хүрчээ. Тухайлбал, XIX зууны дунд үеэс XX зууны эхэн үе гэхэд Дайчин вангийн хошуунаас аварга хоёр, арслан 14, заан 22 төрсөн байна. Нэг жилийн даншигт Дайчин вангийн хошуунаас 23 бөх очиход 22 нь тав давжээ.

 

Ханд чин ван: Тэр золиг өвдөг шороодоогүй бол хоёр гурав зодоглож байхгүй юу гэж шогширч байсан хэмээх яриа бий. Тус хошууны бөхчүүд хошуу ноёндоо зовлон жаргал, сайн муу явдлаа ний нуугүй дотносон ярилцдаг байсан гэдэг. Тухайлбал, Хулгар Нацагийн  тухай энд дурдъя.
МАНАЙХНЫ ХӨХ ЭРЧҮҮДЭЭС ЗАЙЛАХГҮЙ ГЭЖ ЧИН ВАН ДОТРОО БОДЖЭЭ
Нэгэн намар Бээжингээс тэмээн жингээр ирсэн Манж амбаны ачаа барааг Бээжин хэмээх Сономын хашаанд буулгажээ. Тэднийх хоёр метр өндөр шургааган хашаатай, бат бөх цоож цуургатай, дааман хаалгатай, Гэсэр сүмээс зүүн урагш 500 метр орчим газар байжээ. Өглөө болоод ачаа бараагаа бүртгэхэд дөрвөн тэн (боодол) эд юмс алга гэнэ. Шөнө нь цас орсон тул мөрдөж үзвэл хоёр хүн ирж хашаа давуулан аваад Гандангийн зүг явсан байх бөгөөд удалгүй олны мөртэй хутгалдан алга болжээ. Хүний санаанд багтамгүй энэ хачин явдлыг Манж амбанд мэдэгдэхэд, тэр үед Хүрээний хэргийг түр эрхэлж байсан Түшээт хан аймгийн жанжин, Чин ван Ханддоржийг дуудан: -Хулгайчийг нэн даруй ол! гэж тушаажээ. Энэ ер нь манайхны хөх эрчүүдээс зайлахгүй гэж Чин ван дотроо бодоод амбан сайдын газраас гарчээ. Гараад дагалдан яваа хиа нараасаа: Нөгөө хулгар нохой хаа яваа бол? гэж асуужээ. -Өчигдөр Хүрээнд ирчихсэн явж байсан гэж нэг нь хэлэхэд: -За тэр. Ерөөсөө түүнээс өөр ийм юм хийчих хүн байх ёсгүй. Даруйхан олоод ир гэжээ. Сандаг-Очир хэмээх шинэ Жамц арслангийнд байсан Нацагийг тэр даруй авчрахад: -За, Нацаг чи Манж амбаны дөрвөн тэн барааг яасан бэ? гэж Дайчин ван тулган асуужээ.
-Жа ноёнтон минь. Тэнд л бий! гэж Дуйнхорын аймгийн хашаа руу заажээ.
-Чи яаж аваа вэ? гэвэл
-Жа Жамцтай хамт ирээд л аваад явчихсан даа гээд хэнэг ч үгүй сууж байв. Ханд Чин ван толгой сэгсрэн түүн рүү бахдангуй хараад: -За Нацаг минь хоёулаа Манж амбаныг яаж аргална даа. Ямар ч байсан хийсэн үйлдлээ л давтан үзүүлэх хэрэг гарах байхдаа гэв. Ханддорж байдлыг амбанд мэдэгдсэнд: -Хай, хоёр тэмээний бүтэн ачааг хоёрхон хүн авч явсан гэхэд би хувьдаа итгэхгүй байна. Хэрэв үнэн бол надад хэрхэн авснаа үзүүл! гэлээ. Вантан, за яамай даа, санаснаар боллоо гэж бодов. Болсон явдлыг давтан үзүүлэхээр Нацаг, Жамц хоёр модон шаттай иржээ. Тэр хоёр хашааны гаднаас шатаа тавьж, Нацаг нь шат дагаж хэрмэн дээр гармагц шатаа авч дотогш нь тавиад түүгээр дамжуулж хашаанд орж, нэгэн тэн барааг баадантай юм мэт өргөн авчраад шатны дээгүүр хэрэм давуулан шидэж өгсөнд Жамц нь тосож аваад газар тавьжээ. Ийнхүү дөрвөн тэн барааг авч хоёр хоёроор нь оосорлож үүрээд шатаа Нацаг нь бариад баруун тийш алхаад явчихжээ. Явсаар нэг ч амралгүй Гандангийн дэнж гарч, одоогийн хурлаас баруун урагш байсан Дуйнхорын аймгийн хашаанд хүрч иржээ. Үүнийг нүдээр үзсэн амбан тэдний хүчийг гайхан шагширч, шөнийн авсан дөрвөн боодол барааг нь зүгээр өгч хойшид миний юмыг бүү аваарай гэж захисан гэдэг.
ХУЛГАР НАЦАГ ХҮНИЙ ХӨТӨЛЖ ЯВАА ХОНИЙГ Ч ХУЛГАЙЛДАГ НЭГЭН БАЙЖЭЭ
Ханд чин ван сурвалжит язгууртан хүн мөртлөө, шилийн сайн эр Хулгар Нацаг мэтийн хүмүүстэй эзэн харьяатын төдийгүй, нөхөр ёсоор харилцдаг байсан нь эндээс илэрхий байна. Мөн өөр нэгэн явдлыг уншигч түмэндээ хүргэе. Чин ван Ханддорж намрын нэгэн налгар өдөр Хулгар Нацаг нарын хэдэн хүнтэй салхинд гарангаа гөрөөс үргээсэн боловч, хангай хишиг хайрласангүй. Тэгээд тэд Их-Өлийн давааны зүүн уулын орой дээр сууцгааж байжээ. Гэтэл Сээрийн голоос нааш замаар хонь хөтөлсөн явган хүн явж байгаа харагдав. Ханд Чин ван:
-Нацаг, чи тэр хүнийг айлгаж ичээлгүйгээр хөтөлж яваа хонийг нь хулгайлаад аваад ирж чадах уу? гэсэнд
-Жа, би хичээж, аргаар авчиръя гээд Нацаг модон дундуур гүйгээд явчихав. Нацаг Өлийн давааны өвөр талын зам дээр өрөөсөн гутлаа тайлж баахан шавар нялж хаяад, ойн ширэнгэн дундуур явж, давааны ард модны захын зам дээр нөгөө гутлаа зүгээр тавиад орхижээ. Тэгээд бас буцаж ширэнгэн дундуур явж очоод түрүүчийн хаясан гутлынхаа тушаа нуугдан харж байтал хонь хөтөлсөн хүн ирээд зам дээр хэвтээ гутлыг хөлөөрөө эргүүлж үзээд ийшээ тийшээ харж байснаа авсангүй зам өгсөөд явжээ. Нацаг тэр гутлаа аваад эргэн модон дундуур гүйгээд давааны ард тавьсан гутлынхаа тушаа ирээд нуугдан харж суутал нөгөө хүн давааны ар руу орж ирээд зам дээр тавьсан өрөөсөн гутлыг авч үзэж байснаа хонио модноос уяж орхичихоод давааны өвөрт байсан гутлыг авах бодолтой буцаад явжээ. Энэ хооронд Нацаг хоёр дахь гутлаа авч өмсөөд хонийг тэврэн ирж явахад Ханд ван:
-Ижилгүй их тэнхээтэй, ийм овжин ухаалаг хүн шилийн сайн эр байхаас яахав дээ гэж хамт явсан хүмүүстээ хэлж байсан гэдэг. Орой нь Нацагт хонио дүүрүүлэн хошуу Тамгын газар ирээд, хүмүүс мордуулж Өлийн даваанаас хонио алдсан хүн ирж хонио ав гэж Вангийн хүрээ, хороогоор зарлуулсанд эзэн нь ирж хонио авчээ.
НАМХАЙ АВАРГЫН БОГЦЫГ ХУЛГАЙЛАХ ГЭЖ ХУЛГАР НАЦАГ ГЭТСЭН НЬ  
Нутгийн хууччуулын ам дамжин яригддаг нэгэн явдлын талаар энд өгүүлье. Их аварга Намхай Хүрээ орчихоод нутгийн зүг буцаж явжээ. Олон хоног мориор явсан тул их ч ядарч гэнэ. Орой болоход хээр унтаж амрахаар болжээ. Тэрээр морио аргамжаад богцоо дэрлээд хэвтсэн байна. Гэтэл шөнө гэнэт өвс шажигнаж хөлийн чимээ гарчээ. Аварга аргамжаатай морийг минь авахаар хүн ирж дээ гэж бодоод хэвтэж байв. Тэгтэл шөнийн бүрэнхийд нэг хүн сүүтэгнэн гэтэж ирээд аваргын дэрлээд хэвтэж байсан богцыг аяархан чангааж гэнэ. Аварга ч богцоо алдахгүйг хичээж богцныхоо нэг талыг барьж автал цаадах нь ч мөн чангаажээ. Тэгтэл хоёр их бяртай хүний гарын аяыг даалгүй богц нь дундуураа тас үсэрчээ. Гэтэл Намхай аварга "Аа мөн. Хулгар хулгайч уу" гэж тэр дор нь таньсан гэдэг. Нээрээ ч үхрийн ширээр хийсэн тийм бөх богцыг Дайчин вангийн хошуунд тэр хоёроос өөр хэн тасар татах вэ дээ. Нутгийн хөгшчүүлийн яриагаар Хулгар Нацаг нь Намхай аваргыг нутаг буцаж явааг нь мэдчихээд түүнийг чадах гэж богцыг нь хулгайлахаар гэтсэн нь тэр ажээ.
НАЙМАНЫ АВИР ТУУВАРЧДЫГ МОЛИГДОН НЭГ ЭР ХОНИЙГ НЬ АВЧ ДӨНГӨЖЭЭ
Намайг бага байхад аавын минь ээж Ё.Дэжид "Найманы Авир гэх нас намбандаа байхгүй. Хаяагаа хадарсан золиг" гэж билээ. Уг нь би тэр хүнийг зүс мэднэ. Дунд зэргийн нуруутай, бахим махлагдуу, шар царайтай, таяг тулсан хөгшин байсан. Одоо бодох нь ээ Авир гуайг хааяа муу нохой зан гаргадаг болохоор нь миний муу хөгшин ээж тэгж хэлдэг байж дээ. 1960-аад оны сүүлчээр Булган аймгийн төв тууврын мал өнгөрдөг хөлийн газар байв. Тэр үед Авир гуайн толгойд тууврын хониноос нэгийг "цохих" бодол орж иржээ. Тэрээр жалга өгсөн гүйж тогтсон хонин сүргээс нэг сайн эр хонь хөлдөж аваад бүсээ уяад тавьчихжээ. Тэгээд оройхон хонио ойртуулах алдад Авир гуай нөмгөн дээлээ өөд нь шуучихсан тууварчдын майхан руу яваад очжээ. Цаадуул нь "За, ах хүү бүс малгайгүй яахаараа явган явж байдаг билээ. Дээшээ сууж цай уу" гэжээ. Тэгэхэд нь Авир гуай: "Өө ах нь энэ доод Ачуутын адгаас нэг хонь хөтөлж яваад алдчихлаа. Хүзүүндээ улаан шар дурдан бүстэй хонь бий" гэжээ. Нөгөөдүүл нь "Бид анзаарсангүй хонь одоо л ирж байна. Бид үзээдэхье" гээд майхнаас гарцгаажээ. Тэгтэл хонин дотор нь шар бүстэй нэгэн хонь байхыг тэд хараад "Таны хонь байна. Манай хонь руу гүйгээд орчихож" гэжээ. Тэгэхэд нь Авир гуай "За хүүхдүүд минь, ах нь наад хонийг чинь дахиад алдчихна. Барьж аваад төхөөрчихье. Гэдэс, цувдай, өвчүү, цорой нь та нарын оройн хоол болог" гэжээ. Цаадуул нь ч дуртай нь аргагүй хонийг дор нь төхөөрч тарган эр хонины гэдсээр ходоодоо баясгажээ. Үүгээр ч зогсохгүй нөгөөдүүл нь хонины махыг нь эвдэж шуудайлан мориор гэрт нь хүргэж өгсөн гэдэг. Одоо бодохноо тэрээр Хулгар Нацагаас дутахааргүй сайн эр явсан бололтой.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex