Ш.Сүрэнжав: Хадаа маань буриад хүүхнийг тэвэрч гүйж байгаад юманд тээглээд дээр нь уначихсан юм
Д.Хадбаатар аваргын талаар олон түмэн янз бүрээр л ярьдаг. Тэр их хүчтэн өөд болоод удсан ч одоог хүртэл дурсагдсаар явна. Харин сүүлийн үед Хадаа аваргын тухай ярьж, бичихээ больжээ. Түүний тухай ярилцахаар ах дүү шиг дотно явсан Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайтай уулзлаа.
-Д.Хадбаатар аварга та их нөхөрлөдөг байсан. Шоронд байхад хүртэл өмнөөс өршөөл гуйсан гэж ярьдаг?
-Цуг нэг дэвжээн дээр барилдаж, ноцолдож яваагүй ч сайхан нөхөрлөдөг байсан. Би 1990 онд АИХ-ындепутатаар сонгогдсон юмаа. Тэр үедХадааганхны Ерөнхийлөгчийн өршөөлд оруулчих санаатай хөөцөлдсөн. Тэр хүнийг гаргаж авах гэж спортод элэгтэй түүнийг хүндэлдэг олон хүн хөөцөлдөж байсан шүү. Улс төрийн албан тушаалтай томчууд хүртэл хөөцөлдөж байсан. Харамсалтай ньхэнчсуллаж чадаагүй дээ. Хөдөөнийхөн хүртэл "Хадаагхэрэг хийсэн гэх юм. Бидний багад бол бэлчээр дээр хаа нэг хийж явсан ажлыг л тэр хийсэн шүү дээ” гэж хүртэл ярьцгааж байсан. Яг үнэндээ тийм шүү. Хадаа маань хүүхэд шиг итгэмтгий цайлган хүн байсан болохоор хүүхнүүдэд л их таалагддаг байсан байх.
-Хадаа аваргыг санаатай зохион байгуулалттайгаар хүүхэнтэй унтуулж, шоронд хийсэн гэж ярьдаг. Энэ хэргийг зохион байгуулсан гээд тодорхой хүмүүсийн нэр ч яригддаг ньхэрбодитойвэ?
-Үнэн дээ. Гэхдээ нэрийг нь хэлмээргүй байна. Тэртээ тэргүй монголчууд бүгд мэдэж байгаа. Нарийн ярих юм бол анхных нь хэрэг хэлмэгдүүлэлт байсан. Хадаа саваагүйтэж, Оросын буриад хүүхнийг тэвэрч гүйж байгаад юманд тээглээд уначихсан юм. Түүнийг нь манайхан улстөржүүлээд"Гаднын орны хүүхнийг барьж, олны нүдэн дээр хүчиндэх гэлээ” гээд шоронд хийчихсэн. Дараагийнх нь хэрэг бол зохион байгуулалттай. Нэг хүүхнийг өгөөш болгоод л цагдаа оруулаад бариулчихсан юм. Цайлган зангаасаа болоод хөөрхий олон жилийг торны цаана шаналж өнгөрөөсөн дөө.
-Яагаад тийм гэнэн цайлган байж бөхчүүдэд халгаатай байсан юм бол?
-Цаг үе сайхан ч гэлээ янз бүрийн асуудал гарна шүү дээ. Хадаа дийлддэггүй байсан учраас хор найруулж байхгүй юу. Би түүх яръя. Хадаа хэрэгт холбогдсон байсан ч наадамд барилдахаар бэлтгэлээ базааж, бөхчүүд "Энэ жилийн наадамХадаагийнхболно биз” гэлцэж байсан. Хадаа ч гурав дахиа түрүүлж даян аварга болох санаа өвөртөлж ирсэн үе. Цагаан хоолойгоор бөхийн оноолтыг зарлаж дуудахадХадаагийннэр гарсан учраас зодог шуудгаа өмсөөд нэгийн даваанд гарахаар бие халаалт хийж байхад цагдаа нар хүрч ирээд "Чамайг засгийн наадамд барилдуулахгүй. Хэрэг төвөгт орооцолдсон хүн улсын наадамд барилдаж болохгүй гэж Дээд шүүхийн шийдвэр гарсан” гээд тогтоолуншсан. Хадаа маань цурхиртлаа уйлж, зодгоо тайлж, сууж байсан сандлаа ороолгоод, цагдаа нарын хойноос нулимсаа арчин, толгойгоо унжуулаад одоход дэргэд нь сууж байсан бөхчүүд өөрийн эрхгүй нулимсаа унагаж байсан. "Хадаа маань Б.Бат-Эрдэнэ аварга шиг зөв явсан бол доод тал нь 7 түрүүлэх байсан” гэж Д.Цэрэнтогтохаварга ярьдаг. Гэнэн цайлган учраас бусдадхорлогдчихсонхүн дээ.
-Та шоронд байхад нь эргэж очиж байв уу?
-1989 онд Төв аймагтЧойжилсүрэнарслангийн тухай нэвтрүүлэг хийгээд явж байхдаа Хадаа дээр очсон. Үүдэн шүд нь уначихсан, халзан толгойтой, зүс царай гундуу аваргыгМааньтыншоронгийн хаалгаар гарч ирэхэд үнэндээ цочирдож байсан. Үзэгчид ч бидний нэвтрүүлгийг үзээд цочирдсон. Аргагүй шүү дээ.МҮТВ-ээр анх удаа хоригдол хүн гаргаж байлаа. Тэрярилцлагадээр Хадаа ярихдаа "Би дэвжээгээ санаж байна. Зурагтаар бөх үзэх гэхээр нулимс асгараад харж чадахгүй байна. Эр хүн алдах ямар хэцүү юм бэ?” гээд уйлж байсан. Нэвтрүүлэг дуусаад өрөөрүүгээявж байх замдаа миний өгсөн ууттай юмруугаагараа хийж үзэж байсан. БиХадаагасуудалдорчхожмэднэ гээд архи авч очоогүй юм. Хөөрхий горьдоо байлгүй дээ. Одоо бодоход ганц юм аваад оччихдог л байж. Даанч хамаагүй юм өгч болдоггүй байсан үе.
-Бөхчүүдээс аваад олон хүн эргэж очсон байлгүй. Энэ тэр ирлээ гэж танд ярьж байсан уу?
-"Саяхан С.Цэрэн аварга таван литр түүхий өрөм авчирж өгсөн. Тэгж нэг юм гэдэс гарлаа” гэж байсан. Хадаа таван литр өрмийг нэг дор идсэн гэсэн. Хөөрхий хугацаанаасаа өмнө гарчих санаатай хамгийн хүнд хүчир ажлыг нь хийж байсан. Жонш зөөх гээд Хадаад хүрз нь багадаадГаз-53 машины хаалгаар 20 литрийн хүрз хийж өгөөд гурван хүн хийх ажлыг нэг хүнээр хийлгэдэг байсан гэсэн.
-Та Хадаа аваргатай хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Өөд болохын урьд өдөр нь Төв аймгийн наадам дээр Баянаа аваргатай уулзаад зогсож байхад холоос "Хөөе Сүрэнжав ах аа, би шарлачихсан шүү” гэж байсан. Тухайн үедээ надад яах гэж тэгж хэлснийг мэдэхгүй. Тавын даваанд хүчтэй ойчоод их ярвайж босоод, морио унаад яваад өгсөн юм. Нэг ёсондоо дэвжээн дээрээ л өөд болсон. Тэгээгүй бол айлын авгай дээр байж байгаад нас барсан гэж цуурхал тарах байсан биз. Биендээ баймгүй хүүхдийн гэнэн цагаан сэтгэлтэй хүнийг бөхчүүд ч бид ч маллаж чадаагүй алдчихсан юм даа.
эх сурвалж:tonshuul.mn Ц.Гал
Сэтгэгдэл байхгүй байна.