Ш.Дулмаа: Би чинь өглөө босоод нүүрээ будаад сурчихсан хүн

3

Ш.Дулмаа: Би чинь өглөө босоод нүүрээ будаад сурчихсан хүн

 

 

Утга зохиолын ертөнцөд "Хаан найргийн хатан Дулмаа” гэж хүндлэгдсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Шагдарын Дулмааг VIP булангийнхаа зочноор урилаа. Найргийн хатан хааны урын санд тун олон дуу бий. Нийт 200 гаруй дуу бичсэний 70 орчим нь Монголын радиогийн Алтан фондод байдаг аж. Түүний "Алтанзул”, "Хүлээлт”, "Хилчний уянга”, "Дандаа чамайг хайрлаж явья”, "Шүүдрийн ганцхан дусал”, "Учирлын блюз”, "Чамайг үгүйлнэ зэрэг олон дууг нь Монголын ард түмэн хэдэн үеэрээ дуулсаар байгаа билээ.

 

-Сайхан зусч байна уу, Уран бүтээл өндөр үү?

-Сайхан зусч байна аа. Гадаа бороо шиврээд энэ жил сайхан зун болох нь ээ. Зав гарвал ганц нэг шүлэг бичиж сууна. Өөр хийж чадах ажил байх биш. Сая чиний өмнөхөн нэг шүлэг эхлүүлээд авлаа.

-Шинэ шүлгийн анхны сонсогч болох нь ээ би, юун тухай шүлэг вэ?

-"Миний диваажин” гээд…

Эхийн алтан хэвлийгээс уйлан чарлан гарч

Эсгий гэрийн агаарт арай ядан дасч

Хун цагаан цээжинд мөөмөө эрэн эвшээж

Хумбан хоёр толгодод хошуу төөрч будилан…

гээд цаашаа явах юм. Ер нь болж л өгвөл үзэг цаас нийлүүлээд суудаг шүү.

-Таны зохиосон олон сайхан дууны талаар ярилцлага хийхээр ирлээ. Хамгийн анхны дуугаа хэзээ бичиж байв?

-Анхных нь "Монгол нутгийн үзэсгэлэн”. Хөгжмийн зохиолч Цоодолтой хамт хийсэн. Алдарт дуучин Норовбанзад гуай 30 гаруй жил дуулсан даа. Сүүлд нь Ширмэнтуяад шилжсэн. Баяр наадам, бөхийн барилдааны үеэр байнга явж байдаг болохоор Монголын ард түмэн аялгууг нь андахгүй. Тэр дууг эгшиглэхээр наадам, цагаан сар болж байгаа мэт болоод байдаг юм. Зарим хүн ардын дуу гэж боддог гэсэн шүү.

-Хэдэн онд зохиож байсан бэ?

-1956 оноос хойш дуулсан байх. Саяхан гурван хүүхэн дуулж байна билээ. Юу гэдэг ч хамтлаг билээ дээ.

-"Шуранхай” юу?

-Аан тийм. Энэ дуунд С.Цоодол бараг бэсрэг уртын дуу шиг ая хийсэн. Харин "Шуранхай” хамтлагийн тоглолт дээр Со­лийн Цоодолын үг ая гэж зарласан. Уран бүтээлийнхээ зохиогчийг нь ч мэдэхгүй гээд инээд хүрч л суулаа.

-"Амьдрал хайр дээр тогтдог” гээд сайхан дуу бий. Олон ч жил дуулж байна. Энэ дууныхаа түүхээс хуваалцаач?

-Ээжийн цайлган цагаан сэтгэл

Энхрий уяхан бүүвэйн дуу

Эрдмийн харгуйд өргөсөн цацал

Эмзэгхэн хайрыг мэдэрсэн зүрх

Амьдрал хайр дээр тогтдог гээд

Алагхан хорвоод хэлээд байх юм аа…

гээд энэ дууг 1974 онд бичсэн. Дуучин Цэрэнчимэд эхний бадгийг олж ая хийгээд үргэлжлэлийг нь өгөөч гэсэн. Өөрөө нэг удаа дуулсан. Тэгээд "солгой” Төмөрхуягийг бүх ард түмний урлагийн үзлэгт ороход нь өгсөн юм билээ. Төмөрхуяг тэр наадамд түрүүлж тэр дуугаар олны танил болсон доо. Бас олон сайхан дуутай хүү шүү.

-Таныг Цэрэнчимэд агсныг дуучин болгосон гэдэг. Анх тань дээр ирж байв уу?

- Авто заводын слесарь байсан хүн. Нэг өдөр "Би "Үлгэрийн танхим”-ын дуучин болмоор байна” гэсэн. Би Л.Дагвадоржид "Энэ сайхан дуулдаг хүү. Шалгаж үзээд аваач” гэсэн бичиг хийж өгөөд явууллаа. Өмнө нь Л.Дагвадорж "Надад ардын дуу дуулдаг хүн олж өгөөрэй” гэж байсан юм. Тэгээд дуучин болох гараа нь эхэлсэн. Их сайхан хүү байсан юм, хань ижлээ зөв олж суугаагүй болохоор хорвоог эрт орхисон доо. Ээж нь бие их муутай. Цэрэнчимэд гурван жил хэвтэрт байхад нь дэргэдээс нь холдоогүй. Би хааяа эргэж очдог байсан.

-Таны олон дууг дуулсан уу. Хэр авьяастай хүн байв?

-Нэг дууг маань дуулсан. Авьяас гэж тоймгүй. Түүнийхээ тал хувийг ч олон түмэндээ харуулж чадаагүй. Сүүлд элэг нь муу байхад би эмнэлэгт хэвтүүлэхээр уулзлаа. Өөрөө хоёр хоногийн дараа ирье гэж яваад сар алга болчихсон. Гэтэл багш нь гээд нэг нөхөр хөдөөгүүр авч яваад халтуур хийж архи өгсөөр байгаад бие муу хүнийг бүүр байхгүй болгочихоод ирсэн. Хөөрхий ирээд зургаа хоноод өөд болсон доо. Би түүний хойноос одоо ч харамсч суудаг. Энгүй их авьяас байсан юм даа. Сайн ханьтай байсан бол их хол дуугарах байсан. Адараа энэ хоёр чинь дууг хүний сэтгэлд хоногшуулж чаддаг байлаа. Одооны дуучид шиг чанга орилоод байдаггүй.

-Адарсүрэн таны дууг дуулсан уу?

-Үгүй ээ. Би дуу өгч чадаагүй юм. Харин гавьяат болгочих санаатай хөөцөлдөөд бараг бүтдэгийн даваан дээр эхнэр нь Соёлын яаман дээр давхиж ирээд "Адарсүрэн архи их ууж, гадуур тэнээд алга болчихлоо” гээд матчихгүй юу. Яах вэ дээ, манай нөгөөх ууж л явахгүй юу. Эцэст нь тэр хүнд гавьяат өгчихсөн бол тэгж их гундаа ч бил үү. Хааяа тааралдахаар нь би хэд гурван төгрөг өгдөг байсан. Бас л нэг дундаршгүй авьяастан байлаа.

-Хоёулаа дуу руугаа эргээд орьё. Цэргийн тухай танд олон дуу байдаг. Таны сэтгэлд ямар дуу тань ойрхон байна?

-За даа, бараг л мартах шахаж. "Хилчний уянга” дууг мэднэ биз дээ.

Дархан хилээ хамгаалахад

Дагаад явдаггүй алсхан суугаа

Даамай хайрын халуун илчинд

Дандаа чамтайгаа хамт байдаг шүү…

Сийлэгмаа дуулдаг. Үг нь гоё л доо …Ширүүхэн гишгэвэл цэцэг уйлах Цэнхэр хязгаарын алтан босго гээд л. Цэргийн олон дуу хийснээс, энэ л сэтгэлд ойрхон байна.

-XX зууны шилдэг арван дууны нэг "Хүлээлт”-ээ хэдийд зохиож байв?

-1970-аад оны сүүлээр. "Том” Жагаа ая хийж "Соёл Эрдэнэ” хамтлаг дуулсан. Сүүлд "Камертон” хамтлаг нэлээд хэдэн жил дуулсан. Бас "Алтанзул” дуу маань шилдэг аравт орсон. Шүлгийг нь эрт биччихсэн юм. Сэлэнгэд явж байсан чинь Дулмаагийн шүлэг, Болоожийн хөгжим гээд нэг дуу яваад байдаг. Би бүүр гайхаж орхисон. Ая хийснийг нь мэдээгүй.

Навчинд тунасан шүүдрээр

Ганган цэцэг нь дэлгэрдэг...

гээд үг нь тансаг л даа. Байгаль хамгаалах сэдэвтэй уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн юм. Харин саяхан караокед хамгийн олон дуулагдсан дуугаар шал­гарсан гэсэн.

-"Хорвоогийн нарыг хой­мортоо наадуулсан” гээд дууны нэрийг юу гэдэг вэ. Энд тэнд янз бүрээр л бичээд байдаг?

-Нарны цацрагийг хоймортоо наадуулсан

Найман ханатай өргөө байна хө

Насны хайрыг зүрхэндээ шингээсэн

Намбатайхан төрсөн чи минь байна хө…

За байз нэрийг мартчихжээ. Дуулдаг хүн л мэдэх байх. Үгийг нь ч мартах шахаж, олж авах юмсан.

-"Хүлээлт” дууны "Үдшийн тэнгэрт одод түгээд Үзэсгэлэн гоо чи минь ирээч…”гэсэн үгийг сонсоод эрэгтэй хүнийх байх гэж бодож байсан шүү?

-"Соёл-Эрдэнэ” хамтлагт зориулж бичсэн юм. Эрэгтэй хүмүүс дуулна гэж бодож хийсэн. Надад эрэгтэй хүний өмнөөс бичсэн олон дуу шүлэг бий. "Хилийн заставын хар нүдэн бүсгүй”-г ч гэсэн хүмүүс эрэгтэй хүний бүтээл гэж боддог байх.

-Тэр дууг хаана бичиж байв?

-"Зүрхний наран” нэртэй байсан юм.

"…Зүүдэнд гийх саран байгаарай

Зүрхэнд гэрэлтэх наран байгаарай”

гэсэн хоёр мөр анх орж ирсэн.

-Таныг шинэ ном гаргах нь гэж дуулсан?

-Удахгүй эх орны тухай ном гаргах гээд бэлтгэж байна. Даанч хэвлэлтийн зардлын дөрвөн сая төгрөг нь алга. Хөл гар муутай, гадуур ч гарч хүнтэй уулзаж ч чадахгүй юм.

-Таныг чинь гүйж явна гэж яриад байдаг шүү дээ?

-Гүйх ч гэж дээ. Эм тан ууж, тос түрхэж байгаад ойрхон гардаг. Тэгэхгүй бол өвдөгний үе дотор яс ургачихсан болохоор хэцүү юм.

-Таны залуу насыг "Хүрээ хүүхэн” дуугаар чинь төсөөл­дөг шүү?

-Би арай хүрээ хүүхний тоонд орохгүй ээ. Харин тэднийг харж явсан.

-Сайхан хүүхнүүд байсан биз?

-Яг дуу шиг

"Дугуй малгайг

хазгайдуулан тавьж

Дурдан бүсийг дэгжин ороогоод

Сувдан даруулга саран зүүлттэй

Суналзсан хүүхнүүд хүрээнийхээ…”

Яг л тийм хүүхнүүд байсан. Шүлгийг нь эрт бичсэн юм. Харин сүүлд "Уруулын будаг” хамтлагт зориулж Долгион ая хийсэн. Хүрээ хүүхнүүдийн төгсгөл нь театрын жүжигчид шүү дээ. Алдарт Ичинхорлоо, Хандсүрэн, Цэрэндолгор, Цог­золмаа гуай гээд жинхэнэ суналзсан хүүхнүүд байлаа.

 

Ш.Дулмаа: Би чинь өглөө босоод нүүрээ будаад сурчихсан хүн

-Цогзолмаа гуай тантай үе юм биш үү?

 

-Надаас зургаа эгч. Намайг хөдөөнөөс нусгай хүүхэд ирж байхад театрын хүүхнүүд чинь од болчихсон байсан.

-Та залуудаа хэр дэгжин хүүхэн байсан бэ?

-Нийгмийн гайгүй сэхээтэн болохоор дэгжин байсан биз. Ямар ч л байсан хүн харахааргүй амьтан байгаагүй. Эмэгтэй зохиолч тэр үед ганцхан байсан. 1970 онд С.Оюун ирээд би ханьтай болсон нь тэр.

-Яагаад эмэгтэй найрагч цөөн байсан юм бэ?

-Гадуурхдаг байсан юм аа. "Эмэгтэй хүн шүлэг бичих ёсгүй. Та нар шиг хүүхнүүдийн чаддаг ажил биш” гэж ярьдаг байсан. Тэгж хэлсэн хүн өөрөө шүлэгч болж чадаагүй дээ. Зохиолчдын хороон дээр архи зөөдөг л нөхөр болсон. Тухайн үед чинь эмэгтэй хүн шүлэг бичих, дээд албан тушаал хашихад хэл аманд их өртдөг байлаа. Намайг машин унаад явж байвал "Тэр, энэ сайдын машинд явж байна”, "Хэн чамайг өөд нь татаад байгаа юм”, "Тэр сайд Дулмааг гадаад руу авч явсан байна” гээд ярина шүү дээ.

-Яг одооны олны танил сайхан бүсгүйчүүд шиг хэл аманд өртдөг байж дээ. Сайхан хүүхэн байсны зовлон байх, тийм үү?

-Сонинд бичихгүй л болохоос ялгаагүй хов жив дотор явдаг байлаа. Би чинь Эвлэлийн төв хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч байсан. Намайг хойшоо сургуульд явахад бас хэний татаасаар явчихваа гээд ярьсан.

-Та байнга хүзүүндээ ал­чууртай явдаг. Хэзээнээс хойш зүүсэн бэ?

-Удаж байна. Сүүлийн 30, 40 жил зүүсэн байх. Ямар хувцас өмсөнө, тохируулаад хүзүүний ороолт зүүдэг.

-Тэгэхээр алчуур олонтой байх нь ээ?

-Зүүдэг нь 40-өөд юм бий.

-Таны залуу үеийн гангараа юу?

-Би алчуур зүүх дуртай. Ер нь тухайн үед гадаад дотоодгүй хүүхнүүд нь алчуураар ган­гардаг байлаа. Моодны хувцас их өмсөнө. Тэр байтугай өмссөн хувьцаснаасаа болоод үдэш­лэгээс хүртэл хөөгдөж л байлаа.

-Юу өмсөөд тэр вэ. Хэдэн онд?

-Бие барьсан нарийхан, хоёр ташаагаараа оноотой дан дээл өмсөөд үдэшлэгт яваад орчихгүй юу. Гэтэл нүцгэн гуяа гаргалаа, хөрөнгөтөн орныг дуурайлаа гээд хөөгдөөд гарсан. Тэгэхэд би Үзэл суртлын хэлтсийн дарга байсан. Бүр их загнуулсан. Тэр ч гайгүй, Дэлхийн яруу найрагчдын хуралд оролцохдоо монгол дээл өмсөөд очсон юм. Гэтэл гадны сонин сэтгүүлийнхэн миний өмссөн зүүснийг сонирхоод зураг аваад л байсан. Олон ч сэтгүүл, сонины нүүрэнд гарлаа. Ирсэн чинь "Чи яахаараа хөрөнгөтөн орны сонин сэтгүүл дээр гардаг юм. Тэнд чиний ямар танил байна” гэж байцаасан. Би юу гэхэв дээ. "Сайндаа намайг гаргаагүй. Монгол дээлний сайхныг бишрээд гаргасан байлгүй” гэж хэлсэн дээ.

-Танаас хэдэн зүйл асуумаар байна аа. Зүгээр сонирхоод шүү?

-Асуу асуу.

-Таны хөмсөг шивүүлсэн юм уу гэмээр их гоё харагддаг. Эсвэл янзлуулдаг юм уу?

-Шивүүлээгүй ээ. Намайг ид ганган явахад шивдэг юм чинь ч байгаагүй. Хөмсгөө өөрөө л засч янзалдаг. Ер нь залуу байхын ийм л хөмсөгтэй. Эмэгтэй хүн биеэ их гоё авч явах хэрэгтэй. Тэр тусмаа яруу найрагч бүсгүй хүн.

-Ямар үнэртэй ус түрхдэг вэ?

-Уг нь би Оросын үнэртэй ус түрхдэг байсан. Гэтэл 1992 онд намайг очиход үйлдвэр нь дампуурчихсан. Түүнээс хойш "Шанель” түрхдэг болсон. Ач нар маань Япон, Италид байдаг болохоор явуулдаг юм. Нэг түрхсэн байхад хэдэн өдөр үнэр нь гарахгүй. Эмнэлэгт хэвтэж байхад эмч нар "Дулмаа гуай сая үүгээр явсан байна” гэдэг гэсэн. "Шанель” үнэртэж байхгүй юу. "Dior”-ын ус бас хэрэглэнэ.

-Насны үрчлээ харагдах нь байтугай таны нүүр гялалзаад л байдаг. Ямар энгэсэг түрхдэг вэ?

-Би 1970 оноос хойш нэг л хятад энгэсэг түрхэж байгаа. Одоо харин олдох нь ховор болчихож. Эрээн хотын захаар бий л байх. Хүнд захиад авчруулдаг. Крем маань Чехийнх, уруулын будаг Италийнх.

-Нэгийг захиалаад авчихад хэр удаан түрхэх вэ?

-Хоёр сар болно. Би чинь өглөө босоод нүүрээ будаад сурчихсан. Нас ахисан ч Нямаагийн хэлдгээр

…Дугуй толины өмнө дахин дахин эргэлдэнэ… шүү дээ.

-Та үеийнхэн дотроо залуу хэрэглээтэй юм аа?

-Надаас дүү улсууд эрт хөгширчих юм. Эмээ нараас радиогийн Амбасэлмаа бид хоёр л дэгжин байх шүү /Инээв/.

-Та дуулдаг уу?

-1960, 1970 оны дундуур нэлээд сайхан дуулдаг байлаа. Тэгээд яасан гэхээр залуучуудын байгууллагад лектор, дараа нь багш болоод хоолойны ангина тусаад таг болсон доо.

-Одоо хэдүүлээ амьдарч байна?

-Том охинтойгоо хамт амьдарч байна даа.

Л.Цэрэнжаргал

Эх сурвалж: Tonshuul.mn


 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

http://www.tidarnews.com/frame/chaussures-d%c3%a9tente-%c3%a0-lacets-en-cuir-noi
r-pour-homme-du-47-au-50chaussures d茅tente 脿 lacets en cuir noir pour homme du 47 au 50
sandales geox noir coral en avec fiert茅 http://www.z-tripper.com/helsinki/sandales-geox-noir-coral-en-avec-fiert%c3%a9

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex