Г.Жигжидсүрэн:Урлаг, мөнгө хоёр нэг шугамд байдаггүй хатуу тавилантай

5

Г.Жигжидсүрэн:Урлаг, мөнгө хоёр нэг шугамд байдаггүй хатуу тавилантай

Монголын кино урлагт хэлэх үгтэй, хийсэн юмтай цөөхөн уран бүтээлчийн нэг, нэрт найруулагч Г.Жигжидсүрэн гуай. Тэрбээр саяхан Өвөрмонголоор яваад иржээ.

-Явсан газрын сонин хачнаас эхлээд хуучлахгүй юу?

-Хүннү гүрний тухай түүхэн баримтат уран сайхны кино хийх гэж сүүлийн хэдэн жил их бодсон. Удахгүй Хүннү гүрний ой ч болох гэж байна. Европ, Азийг холбосон Торгоны замаас аваад ярихад агуу гүрэн байсан гэдгийг түүх гэрчилнэ. Түүнийг судлаад тодорхой болгосон зүйл маш бага юм байна. Гэтэл сүүлийн 20-иод жилд дэлхийн түүх судлалын салбар Хүннү гүрнийг их сонирхож байна. Туркүүд яах аргагүй хүннү гаралтай л даа. Тэднээс гадна Европынхон хүртэл "бид Хүннү гаралтай” гэж их ярих болж. Хэдэн жилийн дараа булаацалдаж магадгүй байна. Тийм болохоор энэ гүрний талаар кино хийхээр судалж явна. Надтай дорно дахин судлаач, түүхийн том эрдэмтэн, доктор Я.Ганбаатар бас нэгдэж байгаа. Энэ хүн эрдэмтний хувьд, Ч.Далай гуайгаас хойш төрсөн цөөхөн судлаачдын нэг.

-Өвөр Монголд Хүннү гүрний талаар судалдаг хүн олон байх юм уу?

-Хятад, Өвөр Монгол хоёр л хүн байна. Сая Өвөр Монголын үндэсний түүхийн музейд орж үзлээ. Хүннүгийн хааны алтан титэм хамгийн их сонирхол татлаа. Орой дээрээ шонхор шувууны дүрстэй, 30 гаруй кг-ынжинтэй цул алтан титэм байналээ. Тухайн үеийн дархчууд гэж их нарийн ур, ухаантай мундаг хүмүүс байж. Өнөөдөр тэр алтан титэм шиг нарийн гоёмсог хийцтэй түүхэн эдлэл дэлхийд байхгүй. Тийм учраас олонд үзүүлдэггүй юм билээ. Биднийг очиход Хятадын баяр таарсан учраас л үзсэн. Мөн Шаньюу, Хятадын хаадтай харилцаж байсан захидлаас авахуулаад олон сонин содон зүйл тэнд байна. Хятадууд Хүннү гүрний түүхээр бүхэл бүтэн дурсгалын цогцолбор бариад эхэлчихсэн байналээ. Удахгүй тэнд 300 морьтон цэрэг үзүүлбэр үзүүлнэ гэхээр мундаг байгаа биз.

-Манайхан Хүннү гүрний үрс ад гэж цээж дэлдэхээс цаашгүй юм даа. Ядаж жуулчид татах цогцолбор байгуулсан бол, тийм ээ?

-Чингисийн хөшөөт цогцолбор байгуулсан Х.Баттулгадби баярлаж явдаг. Өөр бахархах түүхэн юм хаана байна. Эртний нийслэл Хархорин хотод очоод жуулчид үгээ хэлж, үйлээ үздэг биз дээ. Хол замд сэгсчүүлэн арай гэж очтол "Эрдэнэ зуу”-гаас өөр үзэх юм байхгүй. Тэнд ядаж жижигхэн хэмжээний цогцолбор байгуулах хэрэгтэй.

 

-Шинэ хийх баримтат уран сайхны кинонд тоглох жүжигчдийн сонголт сонирхол татаж байна?

-Олонд хүргэхийн тулд гол хэсгүүдэд жүжигчид тоглуулна. Энэ кинонд тоглох П.Цэрэндагва, Ц.Төмөрбаатар, Б.Сосорбарам зэрэг миний хэдэн гайгүй шавь нар бий.

-800 жилийн ойгоор сайн, муу олон Чингис хааны тухай кино гараад ирсэн. Хүннү гүрний ой болох гэж байгаа болохоор бас л олон кино хийх байхдаа?

-Хүннү гүрний тухай гадна дотны олон уран бүтээлч кино хийх сурагтай. Гэхдээ тэд нар судлал талаасаа үнэнд ойртсон кино хийж чадахгүй. Чингисийн тухай кинонууд дотроос Хятадын олон ангит киног илүү гэж боддог. Чингис хааны Европ руу хийсэн аян дайны хэсгийг улс төрийн шалтгаантай холбосон учраас долоон жил гаргахгүй хаасан юм билээ. Тэр түүхэн хүнээр бид бахархаж, өвчилж болно. Гэхдээ Чингисийн тухай юм хийх гэж байгаа бол том, зангарагтай л хандах ёстой. Би "Мөсөн дээрх гал” гээд Тэмүжин,Жамуха хоёрын тухай тууж бичсэн. Түүгээрээ кино хийх гэтэл хөрөнгө мөнгө олдоогүй. Өөрөө ч сайн хөөцөлдөөгүй. Одоо Чингис хааны тухай киног мөнгө нь байсан ч хийхгүй. Тэр хүнээр хамаагүй оролдохоос айгаад байгаа.

-Яагаад. Дуртай нь Чингис хааны тухай кино хийж байхад, та чадахгүй хэмээн халширмааргүй юм?

-Уг нь уран бүтээлч хүн чаддаг юмаа хийх ёстой. Намайг өвчтөнд мэс засал хий гэвэл чадахгүй гэдгээ шууд хэлнэ. Түүн шиг авьяастай жүжигчин, дуучин бүр кино хийгээд явж хүчрэхгүй биш. Урлагийн бүтээл талаас нь тэр шүү дээ. Арилжааны кино бол юу ч хамаагүй хийж болно.

-Гэхдээ хэдий арилжаа ч гэлээ Монголын кино урлагт хамаарна биз дээ?

-Уг нь тийм л дээ. Ялангуяа түүхэн киног мөнгө бодож хийж болдоггүй юм.

-Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ?

-Ах нь монгол кино үзэхээ больсон. Зав ч гарахгүй юм. Хамгийн сүүлд "Дэв”-ийгүзлээ. Найруулагч нь Өмнөд Солонгост, зураглаач нь Бээжингийн кино академи төгссөн, дууны найруулагч нь Японд зургаан жил ажилласан мэргэжлийн хүмүүс хийсэн юм билээ. Кинонд сайн баг бүрдэхгүй бол уран бүтээл болохгүй. Манайхан ядаж "Дэв”-ийн залуус шиг мэргэжлийн баг болох хэрэгтэй.

-"Улаанбаатар” кино наадмын шилдэг найруулагчийн шагналыг "Боолын гэрээ” киногоор авсан Батболд гэдэг залуу "Уг нь би зураглаач л даа. Кино найруулж үзмээр санагдсан юм. Гэтэл шагнал авчихлаа” гэж байсан. Залууст найруулагч хийх амархан юм биш үү?

-Тэр наадам дээр би очиж шагнал гардуулахдаа "Монголын кино урлаг цулбуураа чирсэн морь шиг байсан. Өнөөдөр эзэнтэй болсонд би баярлаж байна” гэж хэлсэн. Гэтэл намайг согтуу байсан гээд сонинд бичсэн байналээ. Түүнээс хойш би кино урлагийн талаар ярихгүй гэж дотроо андгай тавьсан. Харин өнөөдөр чамд хамаагүй бурчихлаа.

-Залуу найруулагч тэгж хэлсэн нь буруу биш биз дээ?

-Тийм. Найруулагч бол сураад эзэмшчихдэг зүйл биш. Төрөх л ёстой. Энэ жил Монголын кино урлагийн академи "Залуу уран бүтээлчдийнзөвлөлгөөн” гэж хийсэн. Тэгэхэд нэг залуу "Кино зохиол бичих шиг амархан зүйл байхгүй. Ер нь кино зохиол гэж жанр Монголд алга. Голж байсан зохиол маань "Улаанбаатар кино наадам”-ынтэргүүн шагналыг авлаа. Уран бүтээлчид ингэж нэгнээ доромжилж болохгүй. Урлагийг гутааж байна” гэж олны өмнө хэлсэн. Энэ үнэн үг. Кино бол бизнес мөн. Олигтойхон юм хийж чадвал маш том мөнгөний машин. Гэтэл манайхан уран бүтээлээсээ түрүүлж мөнгө хараад байх шиг. Энэ сэтгэлгээ хол явахгүй л дээ.

-Та арилжааны кино хийж байгаа нөхдийн хэл амнаас жаахан айгаад байна уу. Энэ талаар асуухаар тойруулаад байх юм?

-Биднийг 1990-ээд онд духан дээр тамга дараад сарын цалин ч өгөлгүй гудамжинд гаргасан. Тэр үед надад арилжааны кино хийх хоёр санал ирсэн.Секс, алаан хядаантай кино дэлгэрч байсан үе. Энэ хоёр киноны эхнийхийг нь "Миний сэдэв биш байна” гээд явуулсан. Нөгөөх нь болохоор "Надад мөнгө бэлэн байгаа. Харин манай авгай гол дүрийг бүтээж, хүүхдүүд маань ч кинонд орох ёстой. Би тоглосон ч болно” гээд байхаар нь "Уучлаарай ах нь завгүй” гээд буцаасан. Уг нь би юу хийсэн гэж завгүй байх вэ дээ. Тэр үед бараг чинькиночидбүгд ажилгүй байсан. Гэтэл авгай уурлаад "Чи хүн мөнгө бариад, гуйгаад ирж байхад ажил ч үгүй хэвтэж юун сүртэй юм” гэж загнасан. Тэр үед цэцэрлэгийн хүүхэдхүртэлкино хийсэн дээ.

 

Г.Жигжидсүрэн:Урлаг, мөнгө хоёр нэг шугамд байдаггүй хатуу тавилантай

-Ажилгүй байсан бол нэгийг нь хийгээд үзэхгүй яасан юм бэ?

-Хэрэггүй биз дээ. Хорин жилийн дараа манай ач зээ нар хараад "Өө хөөрхий, өвөө нэг ийм л кино хийдэг байж дээ” гэвэл яах билээ. Одоо кино бол урлаг гэхээсээ илүү арилжааны болчихлоо. Ялангуяа телевизийн олон ангит кино гарч ирээд энэ урлаг ямар ч нэр хүндгүй болсон. Угаас сериалыг урлагийн бүтээл болгох гэж хийж байгаа нэг ч найруулагч дэлхийд байдаггүй. Тухайн үеийн нийгмийн уур амьсгалыг олонд харуулж байгаа болохоос сериал урлагийн бүтээл биш.

-"Мөрөөдлийн хөлөг онгоц”, "Сарны нулимс” гэх зэрэг олон ангит кинонууд бий. Одоо "Тусгай салаа” гээд шинэ цуврал гарч байна. Манайхан сериал хийж чадаж байна уу?

-"Сарны нулимс” дажгүй кино шүү. "Тусгай салаа” кино гарснаар цэрэгт явах залуусын тоо олширсон. Энэ мэтээр сериал нийгмийн амьдралд сайн нөлөө үзүүлэх ёстой.

-"Тусгай салаа”-г Оросын "Цэрэг эрс”-ээсхуулсан гэх юм?

-Угаасаа цувралыг улсууд нэг нэгнээсээ л хуулдаг юм.

-Тэгвэл хуулаад байж дээ. Ямар кино урлагт нөлөөлөх биш, тийм үү?

-Уг нь кино урлаг мөн л дөө. Нийгэмд сайнаар нөлөөлж байвал хуулах нь дүүрсэн хэрэг.

-Кино урлаг тухайн нийгмийн байдлыг илүү хөндвөл уналтад орохын шинж гэдэг. Гэтэл манай бүх кино өнөөдрийн нийгэмрүүхандсан байдаг. Одоо тэгээд унаад байна уу, босоод байна гэж ойлгох уу?

-Нийгмийн идээлсэн газар нь хатгаад байх сайхан зүйл биш. Урлагийн бүтээл хүнийг хүн болгохын тулд чиглэгдэх ёстой. Манайхан "Мөнгөтэй бол дэлхийн хэмжээний сайн кино хийнэ” гэж орилоод байдаг. Уг нь мөнгөндөө биш толгойдоо байгаа юм. Дэлхийн киноны өнөөдрийн төвшинг харахад мөнгөөр хахаж хийсэн кино сайн болдоггүй. Иран ядуухан орон мөртлөө кино урлаг нь сүүлийн үед дэлхийн тавцанд гараад ирлээ. Учир нь тэнд уран бүтээлч сэтгэлгээтэй, кино хийе гэсэн хүсэлтэй, бяр нь амтагдсан мэргэжлийн залуучууд байгаа юм. Тийм учраас кино хийхэд дүрийн сонголтоос эхлээд бүх зүйлд мэргэжлийн төвшинд хандах ёстой.

-Дүр гэснээс дуучид ,мисс хүүхнүүд кинонд их оролцох болж. Менежмент талаасаа ашигтай л байх?

-Киношоуих хийх болсон. Ямар киноны жанр вэ гэдгээс хамаарч жүжигчинг сонгох ёстой.

-Манайд долоо хоног бүр шинэ кино нээлтээ хийдэг боллоо. Гэтэл олон улсын наадмаас шагнал авсан нь үгүй. Яагаад вэ?

-Монгол Улс социализмын үед хийсэн хэдэн киногоор дэлхийн "А” зэрэглэлийн наадмаас шагнал хүртэж байлаа. Миний "Нар хиртсэн жил”, "Эх бүрдийн домог” зэрэг кинонууд олон шагнал авсан. Өнгөрсөн 20 жилд Монголын кино урлагаас "Ингэн нулимс” л дэлхийд өрсөлдлөө. Бямбасүрэн хэдий германчуудын мөнгөөр тэр киног хийсэн ч, толгой нь биднээс илүү ажилласан. Өмнө нь "Ингэн нулимс” шиг кино Гомбо, Хишигт гуай хоёр хийж олон улсын шагнал авч байсан. Монгол ахуй дотроос дэлхийд өнөөдөр юугаар гайхуулж болох вэ гэдгийг Бямбасүрэн олж харсан. Ингэж юмыг ажиглаж чаддаг толгой Монголын кино урлагт хэрэгтэй байна.

-Таныг мөнгөтэй цагийн найруулагч гэж ярьдаг. Тухайн үед кинонд төсөвлөсөн мөнгө гар дээр бэлэн ирдэг байсан уу?

-Маш олон газраар орж танагдсаар байгаад гар дээр нэг юм ирнэ. "Анхны алхам” киног хийхэд надад төр мөнгө өгөөгүй. Дандаа хэмнэлтийн хальсаар хийсэн.

-"Энэ жүжигчнийг тоглуул” гэж дарга нар үүрэг өгдөг байв уу?

-Үгүй ээ. Найруулагч бусдын шахалтаар жүжигчин авах юм бол кино хийгээд яах юм.

-Тухайн үеийн дарга нар урлагийн хүүхнүүдтэй янз бүрээр холбогддог байсан гэдэг. "Тэр хүүхнийг нэг тоглуулчих л даа” гэж гуйдаггүй байсан гэж үү. Нууц амрагаа гэсэн үг л дээ?

-Надад тийм санал ирж байгаагүй. Гадаадад янз бүрийн харилцаатай хүмүүсээ найруулагчид шахах үзэгдэл байдаг. Дүрд тохирсон жүжигчнээ зөв сонговол киноны 40 хувь нь бүрдэнэ шүү дээ.

-Дуучид болон загвар өмсөгчдийг кинонд тоглуулаад байгаа нь арилжаа талаасаа л байх, тийм үү?

-Цэвэр арилжааны кинонд байдаг үзэгдэл.

-Манайхан нэг рольд тоглоод "дүр бүтээсэн” гэж их ярьдаг. Энэ хоёрт том ялгаа бий биз дээ?

-Өдөр шөнө шиг ялгаатай. Дүр бүтээнэ гэдэг жүжигчний хамгийн том уран бүтээлч чанар. ОХУ-ынАрдын жүжигчин Н.Плотников гэж Е.Вахтанговын нэрэмжит театрт 50 жил дүр бүтээсэн хүн байдаг. Түүний 70 насны ойн уран бүтээлийн цэнгүүнд би оролцсон юм. Тэр хүн тайзан дээр гараад "Би 50 гаруй жил уран бүтээл хийхдээ 300-гаад рольд тоглон хоёр гуравхан дүр бүтээсэн” гэж ярьсан. Гэтэл манай судлаачид хүртэл дүр, роль хоёрыг ялгаж чадахгүй явна. Тийм болохоор жүжигчид нь хүртэл 70, 80 дүр бүтээсэн гээд солиотой юм яриад байдаг. Гэхдээ том жүжигчин ямар ч жижигхэн ролийг дүр болгож чаддаг.

-Тухайлбал хэн байна?

-"Хүргэн хүү” кинонд Цэвээнжавгуай гэрийн гадаа хөлсөө арчаад хүүгээ хүлээгээд сууж байдаг. Энэ бол ганцхан удаа л гардаг роль. Гэтэл түүнийг дүр болтол нь жүжиглэж чадсан. Тэр эмгэний нүүрэнд бүхий л амьдрал тод харагддаг. Мөн "Төөрсөөр төрөлдөө” кинонд Чимэд-Осор гуай Балттай уулзаад салахдаа "Баярламаар ч юм шиг, бахархмаар ч юм шиг. Баригдана даа, баригдана” гээд хойноос нь харж зогсдог. Энэ хэсэг бол ролийг дүр болгож байгаа юм. Гэтэл дүрийг роль болгодог тааруухан жүжигчин олширч байна.

-Сүүлийн үеийн кинонуудад "Тэр тоглосон бол жинхэнэ дүр бүтээхгүй юу” гэж харагддаг уу. Яагаад манайхан дүрээ сайн гаргаж чадахгүй байна гэж?

-"Хайран юм. Тэр жүжигчин тоглосон бол мөнхрөх дүр байж” гэсэн зүйл бараг бүгдэд нь харагддаг. Энэ тэр гэж хэлээд яах вэ. Шалтгаан нь жүжигчид өөртэйгөө ажиллахаа больсон. Драмын театр ч ялгаагүй. "Анхны алхам” киноны хадланч өвгөний рольд тоглосон Цэрэндаш гуай их алиа марзан хүн. Гэтэл яг өвс хадах зураг авалтын үеэр биднээс холдож буруу хараад тамхи татаад суучихсан. Жүжигчид "Цэрэндаш гуайг хэн уурлуулчихсан юм бэ” гээд хоорондоо шивэр авир хийж байв. Нэлээд удаан ганцаараа сууж байснаа "Жигжидсүрээн энэ зургийг сургууль хийхгүй авч болох уу” гэсэн. Тэгээд нүдээ боогоод өвс хаддаг зургийг шууд авсан юм. Энэ юуг хэлж байна гэхээр жүжигчин хүн ингэж өөртэйгээ ажиллах хэрэгтэй. Хагас өдөр өөртэйгөө ажиллаж байж тэрхүү дүрийг гаргасан хэрэг.

 

Г.Жигжидсүрэн:Урлаг, мөнгө хоёр нэг шугамд байдаггүй хатуу тавилантай

-Киног их хурдан хийх болж. Жүжигчид зохиолоо уншиж дуусгалгүй зургандаа ордог гэсэн?

-Тийм биз. Ер нь кино урлаг мөнгөтэй хутгалдаад ирэхээрээ нүд аньж байгаа нь тэр. Урлаг мөнгө хоёр нэг шугам дээр хамт байдаггүй хатуу тавилантай. Би зохиолч Б.Догмидын"Хайрын нулимс хатдаггүй” зохиолоор кино хийж байхдаа Драмын театрын нэг залуу жүжигчнийг нэг рольд авсан юм. Гэтэл зураг авалтын үеэр нөгөөх маань 20, 30 минут хоцорч ирчихээд хувцсаа өмсөөд л "Алив тэр үг аваад ир. Жигжидсүрэн гуай хоёулаа зураг авалтаа зургаан цагт дуусгана шүү. Би хурим хөтлөх юм. Гялс авахуулчихъя” гэж донгосдог байгаа. Юун хоцорсондоо уучлал гуйх. Тэгэхээр нь уур хүрээд "Чи хэн юм, чамаар кино урлаг дутахгүй. Зайл” гээд хөөгөөд явуулсан. Ийм үед түүний нүдэнд хурим хөтлөөд олох мөнгө нь л харагдахаас юун дүр бүтээх. Өнөөдрийн кино урлагт хамгийн их анзаарагдаж буй зүйл бол энэ.

-Хоёулаа кино зохиолын талаар хөндөөд орхисон. Одоо киног зохиолгүй хийдэг болсон гэх юм?

-Хийж байгаа шүү дээ. Бүр найруулагчийн зохиол бичихгүй кино хийж байна гэсэн биз дээ.

-Тэгвэл Монголд кино зохиол байна уу?

-Байхгүй. Уг нь байсан, алга болсон.

-Яагаад, кино урлагийн гол үндэс суурь алга болоод байгаа хэрэг вэ?

-Юмыг ор үндэсгүй болтол нь баллуурдахаар буцаж сэргэх нь удаан байдаг. Монголын кино урлагийг тийм болгосон.

-Хувийн хэдэн студийн нуруун дээр л монгол кино яваа болохоор тэднийг буруутгах аргагүй юм. Та нэг студи байгуулаад байсан, юу болсон бэ?

-Эрчим хүчний яаманд ажиллаж байсан эхнэрээ ажлаас нь гаргаж "Хийморь фильм” гээд студи байгуулж 10 гаруй кино хийсэн. Яг киногоор амьдарна гэдэг хэцүү. Одоо больсон.

-Таны уран бүтээл гэвэл хэдэн кино байна?

-Сүүлийн үед баримтат уран сайхны кино хийж байна даа. Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн, хөгжмийн зохиолч З.Хангал зэрэг хүмүүсийн тухай нэлээд хэдэн бүтээл хийсэн. Зөвхөн баримтат кино гэхэд 40 гарсан байх шүү. Удахгүй С.Эрдэнэ гуайн талаар кино хийнэ. УИХ-ынгишүүн Э.Бат-Үүл, "Аавынхаа "Хойд насандаа учирна” зохиолоор кино хийе” гэсэн санал тавьсан юм. Одоо М.Эрдэнэбат бид хоёр зохиол дээр нь сууж байна. Ажлын заваар кино хийнэ гэж байхгүй. Тэгж байгаад 15 хоног чөлөө авч байгаад яс сууна даа. Зохиолыг нь би удаан бодож байна. Телевизийн тав, зургаан ангит кино болно. Ер нь ах нь үүнийг хийгээд баримтат кинонд зодог тайлах байх.

-Киноны академи байгуулаад Монголын кино урлагийг хөгжүүлнэ гэж яриад байсан нөхөд хаана яваа вэ?

-Монголын кино академи гэж байгуулаад УИХ-ын гишүүн асан Т.Ганди ерөнхийлөгч нь болсон.Яагаав нөгөө "Бяцхан мисс” зохион байгуулаад байдаг хүүхэн. Тэр нэг их хол явахгүй байх. Мөнгө, нэр хүнд хөөсөн юманд ямар олиг байх биш.

-Та чинь тэнд орчихсон телевизээр юм яриад явсан биз дээ?

-Үгүй ээ. Тэр чинь өөр. "Монголын үндэсний кино академи”-аас Балжинням, Дамдин, Зундуйбид дөрөвт академич цол өгч, хачин юм болсон. Уг нь тэд л жаахан юм хийж, жалганд байгаа Монголын кино урлагийг гаргаж ирж магадгүй

-"Монгол кино нэгтгэл”–ээ сэргээчхэж болдоггүй юм уу?

-Уг нь тийм шүү. Ж.Солонго захирал үүнийг дэмжсэн. Гол нь уран бүтээлчид нь нэгдэж өгөхгүй байна. Ядаж л өрөө хөлсөлж кино хийж яваа нөхдийг нэгтгэх хэрэгтэй.

-Тэндээс кино гарч байгаа юу?

-Байхгүй. Уг нь том бааз шүү.

-Уран бүтээлчид нь бий юу?

-Байхгүй. Түүхийн хүрд л эргүүлж байгаа.

Эх сурвалж: tonshuul.mn

Ц.Эрдэнэ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

5 сэтгэгдэл
:

apple watch band holder organizer album on imgur http://www.uigogo.com/tilghmanton_hevia/oliver-peoples-sheldrake-round-frame-ace
tate-polarised tiffany 3044 tiffany anniversary collection http://www.uigogo.com/uehling_lakeseneca/8-stone-engravable-birthstone-family-tr
ee-pendant-nana boys navy shorts suit with hot pink dickie bow leo http://www.uigogo.com/wahak_parcelas/ny-knicks-sterling-silver-nba-pendant-neckl
ace girl initial necklace http://www.uigogo.com/wapakoneta_thendara/pendentif-surf-surfeur-collier-homme-f
emme-rasta-bois-de-coco-fin
free boeing 757 jetliner tie clip mens jewelry airplane is http://www.jawatankosongku.com/mannsville_dixieinn/free-boeing-757-jetliner-tie-
clip-mens-jewelry-airplane-is

:

delicate open hoop earring set 9ct wild fable http://www.sw-ruhagoyacu.com/gallina_alarka/new-14pcs-set-e-torx-star-female-bit
-socket-set-1 francis i sterling silver childrens flatware silver http://www.sw-ruhagoyacu.com/gearhart_waveland/midas-m32r-digital-mixer-flight-c
ase-with-space-at-rear-for-cables 14k white gold womens diamond heart bridal wedding engagement ring band set 1 http://www.sw-ruhagoyacu.com/goodnewsbay_frances/black-onyx-and-diamond-set forewe fashion 925 sterling silver cross earrings with aaa crystal push back stud earrings for women jewelry http://www.sw-ruhagoyacu.com/grise_homewood/seven-cunning-ikea-hacks-for-vinyl-l
overs-the-vinyl-factory
citizen l sunrise diamond womens quartz watch http://www.jawatankosongku.com/quemado_rushford/citizen-l-sunrise-diamond-womens
-quartz-watch

:

http://www.tidarnews.com/discounts/buy-new-balance-navy-femme-60-offbuy new balance navy femme 60 off
george crossbody purse http://www.tayfa37.com/hungry/george-crossbody-purse

:

http://www.manabjagatitsolutions.com/texture/ducati-corse-gym-bagducati corse gym bag
gilet long en laine grosse maille marron denim and supply by ralph lauren eboutique femme vaste gamme de http://www.campuscapacitacionit.com/exclusive/gilet-long-en-laine-grosse-maille-
marron-denim-and-supply-by-ralph-lauren-eboutique-femme-vaste-gamme-de

:

ЁСТОЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮНИЙ ЖУДАГ БАЙНА..ТАНААР БАХАРХАЖ БАЙНА..МОНГОЛЫН ЭРЧҮҮД ИЙМ Л ШУДАРГА.ЗАРЧИМЧ,ДААЦТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ...ОДОО Ч ШАЛЧИГНАСАН ЭРЧҮҮД НЬ ИХ БОЛЖЭЭ..

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex