Монголын анхны ДОХ-той эмэгтэй охинтой болжээ

923

Одоогоос хориод жилийн өмнө Монголд анх удаа ДОХ-ын тохиолдол бүртгэгдэж, Камеруны иргэнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон бүсгүй ДОХ-оор өвчилсөн гэдэг мэдээлэл Монголчуудыг цочоож байлаа. ДОХ гэдэг байж болохгүй өвчин туссан хэмээн нэг хэсэг нь хөөрхий бүсгүйг ад шоо үзэж, нөгөө хэсэг нь хэн ДОХ авсан бэ гэдгийг илрүүлэхээр мөрдөж мөшгиж, түүнийг тагнуулын байгууллагаар хүртэл мөрдүүлж байх хэрэгтэй гэдэг санал гаргаж, багагүй үймж байв. 

Энэ хэргээс хойш Монголын төр ДОХ гэдэг өвчин хэнд ч хэзээ ч тусаж мэдэх юм байна гэдгийг багахан ч гэсэн ухаарч, ДОХ-ын эсрэг сан байгуулж, гадаадын тусламж дэмжлэг авч, иргэдийнхээ эрүүл мэндэд бага ч гэсэн анхаарч эхэлсэн. Тэгвэл Монголд хамгийн анх ДОХ туссан гэж бүртгүүлсэн энэ бүсгүй өдгөө эрүүл саруул аж төрж байна. Тэрээр ДОХ-ын халдвар авах үедээ хүүтэйгээ, ээжтэйгээ хамт амьдардаг байсан. "Хүүгээ жаахан ч гэсэн том болгочих юмсан. Ядаж 35 хүртлээ амьдарчих юмсан” гэж ярьж байсан бүсгүй ямартай ч энэ мөрөөдлөө биелүүлжээ. Тэрээр ДОХ-ын эсрэг Глобал сантай хамтран ажиллаж, ДОХ-ын эсрэг сургалт сурталчилгааны ажилд оролцож байгаад хэдэн жилийн өмнө Канад явсан гэнэ. 

Канадад өөртэйгээ адилхан ДОХ-ын вирусаар халдварласан Африк гаралтай залуутай танилцан, хайр сэтгэлийн холбоотой болж, охинтой болсон гэнэ. Хэдийгээр аав, ээж хоёр нь хоёулаа ДОХ-ын халдвар тээгч байсан ч гэсэн охин эрүүл саруул төрж, эцэг эхээ баярлуулжээ. Канадад ДОХ-ын халдвар тээгчдэд байнга тэтгэмж өгдөг, эмээр үнэгүй хангадаг байсан ч оршин суух зөвшөөрлийнх нь хугацаа дуусаж, эх орондоо ирээд байгаа аж. Харамсалтай нь монголд түүнийг тийм ч таатай угтаж авсангүй. ДОХ туссан учраас хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан хэмээн группт оруулжээ. Өөрийн гэсэн орон байргүй энэ бүсгүй УИХ-ын гишүүн Г.Уянгатай хүртэл уулзаж, гэр олгох хүсэлт гаргасан ч бас л хүлээж аваагүй сурагтай.


Б.Мөсөн
http://agshin.mn/News/2236

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

923 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex