65 гарч гарсан Л.Жамбалжав дарга л хийхгүй бол болохгүй юу?
Нэрт шог зохиолч Ш.Цэнд-Аюуш гуайн "Далдын хар малгай" зохиолд Хаймчиг гэж өвгөний дүр гардаг. Насаараа дарга дараадан "хурган дарга" хийж явсан тэрээр дарга нь дарга хийхээ болингуут л уснаас гаргасан загас шиг балардаг тухай гарч мод бэлтгэлийн газарт очоод хүртэл хөрөө барихаас айж 2 хүий ч хамаагүй дарга болгож өгөөч гэж уйлж дуулдаг тухай бичсэн байдаг.
Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч гэсэн уг зохиолын Хаймчигууд хорвоогоор дүүрэн байх юм.
Н.Энхбаярын эмч хэмээн нэг хэсэг манаргаж явсан эр бол Л.Жамбалжав. Тэрээр эдүгээ тэтгэвэртээ суугаад үр ачаа тойруулаад нас намбаа заагаад Монголын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр, энэ салбарын түүх зэргээ багачууд хүүхдүүдэд ярис хийгээд явж байх насан дээрээ "дарга л болохгүй бол болохгүй" хэнээ туссан бололтой. Насаараа шахуу ажилласан 1-р эмнэлэгтээ дарга хийх гэж үзээд бараагүй, нэг хэсэг Гэмтэлийн эмнэлэгийн дарга болно гэж зүтгээд бас л хамт олон нь хүлээж авалгүй бөөн босолт суулт зарлаж бужигнаж байгаад больсон. Сүүлдээ Эрүүл мэндийн сайдын зөвлөх гэж бас нэг муу юм "хурган сэтэр" олж зүүгээд хэсэг манаргаж байгаад ад болсон уу яасан 10 хүнтэй ардын эмчилгээ бариа заслын амбулторын дарга болох гэж сүүлдээ зүтгэж байгаа сурагтай.
Очсон газар бүртээ ингэж янз бүрээр адлагдаж явхын оронд арай өөр зүйл хийж байх нь түүнд тустай мэт. Нэг бол Солонгост байгаа энхрий хайрт их удирдагч Н.Энхбаярынхаа биеийг анхаараад явж баймаар. Гэвч мэдээж тэтгэвэрийн өвгөнөөр биеэ үзүүлээд сууж байх хоцрогдсон хүн гэж хаа ч байхав.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал ч гэсэн энэ мэт дарга л хийхгүй бол хамаг амьдрал нь дуусах гэж буй мэт МАХН-ын цөөн тооны ахмадуудынхаа амбицыг дарж улс орон, ард иргэдийнхээ эрүүл энхийн манааг хэл ам хэрүүл шуугиангүй мөрөөрөө ажлаа хийгээд явж байгаа хамт олонд нь үлдээгээд ахин ямар нэгэн эмнэлэг бужигнуулахгүй баймаар.
Хөгшин хүн ч гэсэн ад үзэгдэж явхын оронд арай өөрийг бодож сэтгэж дарга биш зөвлөх ажилд илүү тохирч нам улс төрийн ажилдаа идэвхийлэн зүтгэвээс амжилтыг олон гялалзах буйзаа.
tsag