“Шонхор” фракци Д.Ганбат гишүүнээр бүл нэмлээ
Эх сурвалжийн мэдээлснээр "Шонхор” фракцийнхан хотоос зайдуухан гарч хуралдсан байна. Тэд хуралдаж, фракцийн дотоод асуудлаа ярилцахын зэрэгцээгээр шинэ гишүүнээ хүлээж авсан байна. Тус фракцид бүл нэмж, шинээр элссэн хүн бол УИХ-ын гишүүн Д.Ганбат юм байна.
Түүнчлэн тус фракцид тун удахгүй УИХ-ын гишүүн Д.Батцогт элсэх сурагтай. Ийнхүү шинэ гишүүдээр бүл нэмсэн "Шонхор” фракци УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн гуравны нэгийг эзлэхүйц өргөн бүрэлдэхүүнтэй болсон байна.
Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг "Эзэн Чингис хаан эдлэг шонхорыг шүтэж дээдэлж ирсэн. Одоо ч монголчууд шонхор шувууг шүтдэг. Шонхор шувуу бол бүхнээс хүчтэй байхын бэлгэ тэмдэг учраас фракцийнхаа нэрийг сонгосон” хэмээн нэрнийхээ учрыг тайлбарлаж байсан удаатай.
Э.Мөнх
Эх сурвалж: www.mminfo.mn