УИХ-ын дарга З.Энхболд “нууц” хурал зохион байгуулна гэнэ үү
МАН-ынхан АН-ын гишүүдийн хагаралдааныг анхаарлтай ажиглаж, төлөвлөгөөгөө боловсруулж байгаа гэх. Мөн МАХН-ынхан Н.Энхбаяр даргатайгаа уулзаж, ээлжит төлөвлөгөөгөө ярилцахаар Солонгос руу ээлж дараалан явцгааж байна.
Харин АН-ын гишүүд ҮЗХ-ны хурлаа зарлахыг шаардаж, тулгын гурван чулуундаа мэдэгдэл хүртэл илгээж буй.
Хэрэв энэхүү хурал болбол дүрэмд өөрчлөлт оруулах, намын даргаар Н.Алтанхуягийг байлгах эсэх хоёр асуудлыг хэлэлцэхээ зарлаад байгаа. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд Дорнод аймгийн Буйр нуурт Ардчилсан хүчний холбооны зүүн бүсийн хурал болохоор товлогджээ.
Уг хуралд оролцохоор УИХ-ын дарга З.Энхболд Дорнод аймгийг зорьжээ. Түүнээс гадна С.Эрдэнэ сайд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Арвин, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Д.Ганбат зэрэг нэлээд олуулаа явсан талаархи мэдээлэл цацагдаж эхэллээ.
Ардчилсан хүчний холбооны Зүүн бүсийн чуулган нэртэй уг уулзалтаар Н.Алтанхуягийн Засгийн газрын асуудлыг чухалчилан ярихаар товлогдсон гэж саарал ордныхон ярилцаж байна. Буйр нуурт болох хурлаар Н.Алтанхуягийн хувь заяа шийдвэрлэгдэх бололтой.
эх сурвалж : mminfo.mn