Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэн хэн дэмжив
Тус хуулинд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний 1 хүртэл хувийг оногдуулахаар заасныг өндөр хувь хэмжээ гэж үзэж байна" гэв. УИХ-ын зарим гишүүд Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг дэвшүүлж байна. Одоогоор 10 орчим гишүүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Бие даагчид Дубайн гэрээний асуудал дээр Ерөнхий сайдад хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр сууриа хэвээр хадгалж байгаа юм. Энэ гэрээг хийсэнтэй нь холбогдуулж Ерөнхий сайдад хариуцлага тооцохгүй бол дараагийн удаад улс орны эрх ашгийг хөндсөн асуудлууд яригдаж болзошгүй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ үеэр "Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр, "Өмнө нь үүнтэй адил хуулийн төсөл УИХ-д орж ирэхэд ард иргэд жагсаж, бөөгийн зан үйл хүртэл хийж байсан. Энэ удаад уг хуулийн төслийг яаралтай хэлэлцэх горимоор оруулж ирсэн байна. Өнөөгийн төр засаг Богд хаант Засгийн газрын үеэс дор ажиллаж байна. Тухайн үед Ноён уулыг ашиглахгүй байх зарлиг гаргаж байсан ч өнөөдөр гадныхны лоббигоор уулыг ашиглах гэж улайрч байна. Бид мөнгөний төлөө бүгдийг тавьж тууж болохгүй” гэсэн юм. Түүнчлэн "Сонгуулийн нэгдсэн хуулийг өөрчлөх шаардлагагүй байсан юм. Улс орныг 5 бүсэд хувааж, эхлээд нэр дэвшигчийн, дараагаар намын нэрийг зоосон байдалтайгаар сонгуулийг явуулах гэж байгаа тухай мэдээлэл байна. Энэ байдлаар сонгуулийг явуулвал төр засаг цэвэршихгүй” гэлээ.