Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
1039 сэтгэгдэл
Хатан хаан Митико. Фото: REUTERS
Японы хатан хаан Митико наймдугаар сарын 9-нд эмнэлэгт хэвтжээ. Түүнийг Зүрх судасны өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн байж магадгүй гэсэн таамаг байгаа. Энэ тухай хааны ордны аппарат мэдээлжээ.
Өдгөө наян настай хатан хааныг Токиогийн их сургуулийн эмнэлэгт хэвтүүлэн, шинжилгээ хийж, өвчний бүрэн оношийг тогтоохоор ажиллаж байна. Хатан хааны зүрхний өвчний шинж тэмдэг 2015 оны зургадугаар сард үүсч, тэрээр цээжээр нь өвдөх болсныг ярьж байсан юм.
Гурилын үйлдвэрийн эзний охин Митико Сёда хаан ширээ залгамжлагч, жонон Акихитотай 1959 онд гэрлэжээ. Ханхүү заавал язгууртан эхнэртэй байх ёстой ёс зүйг тэд зөрчиж, гэр бүл болсон юм. Түүний нөхөр 1989 онд хаан болсны дараа Митико хатан хаан болжээ. Хааны гэр бүл хоёр хүү, нэг охинтой.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.