Бяцхан гүнж Шарлоттаг загалмайлах ёслол боллоо
Анлийн бяцхан гүнж Шарлоттаг загалмайлах ёслол өчигдөр /07.05/ Норфолк гүнлэгийн Сандрингем дэх Гэгээн Мария Магдалинагийн сүмд болжээ.
Энэхүү ёслолын арга хэмжээнд Английн хатан хаан II Елизавета, ханхүү Филипп, хунтайж Чарльз, герцогийн хатан Камилла, Кэмбрижийн гүн болон гүнгийн ахайтан, Кейт Миддлтоны эцэг эх, ах дүү зэрэг олон хүмүүс оролцов.
Шарлоттаг Иордан голын усаар загалмайлсан бөгөөд ёслолын үеэр гүнж Шарлотта 1840 онд хатан хаан Викториягийн том охины өмссөн гоёлтой адилхан палааж өмсчээ.
Загалмайлах ёслол хаалттай болсон хэдэн зуун Англичууд ёслолын дараа ханхүү Уильямын гэр бүлийг харахын тулд сүмийн гадаа хэдэн цаг хүлээсэн байна.
Дашрамд сонирхуулахад өнгөрсөн тавдугаар сарын 2-нд Кэмбрижийн гүнгийн авхай Кэтрин Миддлтон Лондонгийн Сэнт Мэри эмнэлэгт амаржсан. Бяцхан гүнжид Шарлотта Элизабет Диана хэмээх нэр хайрласан бөгөөд түүнийг Кэмбрижийн залуу гүнж Эрхэм дээдэс Шарлотта хэмээн албан ёсоор дуудах гэнэ. Шарлотта нь Чарльз хэмээх нэрний эмэгтэй хувилбар юм. Энэхүү нэр нь III Георг хааны гэргийн нэр гэдгээрээ алдартай бөгөөд XVIII зуунд ихэд түгээмэл болж байжээ.
Шинэхэн гүнж ээлж дарааллаараа өвөө ханхүү Чарльз, аав Уиллиам болон ах Жорж нарынхаа дараах хаан суудлын дөрөв дэх үе залгамжлагч болох юм.
Эх сурвалж: ВВС