Д.Арвин Дондогдулам хатны сүнстэй ярилцжээ

1006
Д.Арвин  Дондогдулам хатны сүнстэй ярилцжээУИХ-ын гишүүн Д.Арвин нилээдгүй сүсэгтэй нэгэн билээ. Тэрбээр, бөө нартай нийлэн Наймдугаар богд Жавзундамбын хатан Дондогдуламын сүнсийг намрын сард буулгаж, ярилцдаг болсон гэдгээ өөрийн амаар хүлээн зөвшөөрч байсан удаатай. Улсын эх дагина Дондогдулам хатан 1876-1923 Чогдон хиагийн гэр бүлд төрсөн, Богдын дотны нөхөр бэйс Цанлигдоржийн бага хатан байлаа.

 

1896 оны өвөл Богд хаан бараа бологсодоо дагуулан Амарбаясгалант хийдийн ард очиж "Өндөр богдын шарилд ёслол үйлдэхийн сацуу бэйс Цанлигдорж бага хатнаа Богд гэгээнд өргөсөн гэдэг. 1902 оны зун Богд гэгээн Дондогдуламыг "Эх Дагина”-д өргөмжлөх ёслөл үйлдэж түүнд "Ачлалт, ялгуун дагина эрх цагаан Дарь эх” цол олгожээ.


Д.Арвин гишүүн өнгөрөгч сонгуулийн үеэр мөн л Дондогдулам хатны сүнсийг дуудаж уулзсан бөгөөд "Богд хааны бага хатан Гэнэпилийн хөргийг Богдын музейд залах, сүйх тэргийг нь шинэчлэх, музейг засч янзлахыг хичээнгүйлэн хүссэн. Мөн Монголын их хатдын хүндэтгэлийн ордонг байгуулах үүрэг даалгавар өгсөн” хэмээн ярьсан удаатай.

 

Тэгвэл эрхэм гишүүн Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Монголын их хатдын хүндэтгэлийн ордныг байгуулсан бөгөөд энэхүү өргөөндөө эмэгтэй гишүүдийг урьж дайлж цайлж байсан бол өнөө жил мөн л галын тахилга хийжээ. Дондогдулам хатны нутагт нь очиж энэхүү галын тахилгыг хийсэн бөгөөд энэ нь мөн л эрхэм хатны хүсэл гэнэ лээ. Монгол төрд дөрвөн удаа сонгогдож, УИХ-ын гишүүн гэх сэтэр зүүсэн атлаа бурхан шашны зан үйл хийж, бусдыг ийм зүйлд уриалан дуудаж яваа нь зөв үү, буруу юу гэдгийг сонгогч иргэд нь өөр өөрсдийн мэргэн ухаандаа шүүх биз ээ
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1006 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex