Цэргийн дүйцүүлэх албан хаагчид гүнзгийрүүлэх шатны сургалтад хамрагдана
Нийслэлийн Засаг даргын Үүргийг түр орлон гүйцэтгэгч Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа "Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын гүнзгийрүүлэх шатны сургалт зохион байгуулах тухай” А/686 дугаар захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны сургалтыг 2015 оны 09 дүгээр сарын 21-нээс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэддараах хэсгүүдэд хуваарилан зохион байгуулна
Нэгдүгээр хэсэгтБаянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүд
Хоёрдугаар хэсэгтБаянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд
Гуравдугаар хэсэгтНалайх, Багануур, Багахангай дүүргүүд.
Сургалтын нэгдүгээр хэсгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа А.Баттулга, хоёрдугаар хэсгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл, гуравдугаар хэсгийг Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргадэд хурандааЖ.Энхбат нар тус тус хариуцан ажиллана.
Сургалтадшаардагдахзардлыг дүүргийн ЗДТГ-аас гаргах бөгөөд дээрх ажлын гүйцэтгэлднийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар хяналт тавьж ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.