“Цэвэр агаар” төсөл 6 дүүргийн 50 хороонд хэрэгжиж байна

701
"ЦЭВЭР АГААР” ТӨСӨЛ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн цаг агаартай нийслэлийн нэг. Нийслэлийн агаарын бохирдол олон улсын стандартаас 8-15 дахин их. Нэг хүн, нялх хүүхэд хүртэл өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэх агаарын бохирдолд хордож байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор Н.Сайжаагийн судалснаар Улаанбаатарын агаар дахь тоосонцор зөвшөөрөгдөх хэмжээнээс 18 дахин их байгаа юм. Нүүрсхүчлийн хий, хүхрийн давхар исэл, хүхэрт устөрөгч, азотын дан болон давхар исэл, озон, хар тугалга зэргийг агуулсан агаарын бохирдлын 90 гаруй хувь нь гэр хорооллын дутуу шатсан нүүрснээс эх үүсвэртэй. Судлаач Б.Бурмаагийн тогтоосноор агаарын бохирдол ихтэй хотын хүүхдийн 72,7 хувь нь амьсгалын замын өвчинд нэрвэгддэг байна. Улаанбаатарын хүүхдүүдийн дунд бронхит өвчин агаарын бохирдолгүй хот суурин, хөдөө орон нутгийн үе тэнгийнхэнтэй нь харьцуулахад 5-14,9 дахин их байдаг нь тогтоогджээ. Гэр, галлагаатай сууцад амьдардаг хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх нь 4,4 хүртэл дахин их байна. Амьсгалын замын өвчний 53 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалдаг юм. Уушигны өвчин үхэлд хүргэх шалтгааны эхний тавд орж байна. Иймд агаарын бохирдлыг богино хугацаанд бодитой бууруулж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгэм-эдийн засгийн хохирлыг илэрхий багасгах нь тулгамдсан бэрхшээл болоод байна.


ИРГЭДЭД ХӨНГӨЛӨЛТ, ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГА БИЙ ЮУ?

Гэр хороололд 170 шахам мянган өрх амьдарч байгаа бөгөөд халаалтын улирал жилийн гуравны хоёр буюу 8 сар хүртэлх хугацаагаар үргэлжилнэ. Нэг өрх өвлийн улиралд дунджаар 5 тонн нүүрс, 4,3 шоометр мод хэрэглэж, түлшинд хоногтоо 1000-2000 төгрөг зарцууж байна. Гэр хорооллын өрх цалин орлогынхоо 40 хувийг нүүрс, түлээнд зориулдаг. Агаарын бохирдлын 90 гаруй хувийг "үйлдвэрлэдэг” гэр хороололд ажилгүйдэл, ядуурал, амьжиргааны түвшний доройтол илүүтэй зонхилно. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдаж авах, хэрэглээний буруу хэв дадлаа өөрчлөх эдийн засгийн боломж харьцангуй хомс. Иймд өрхийн түлшний зардалд хэмнэлттэй, эрүүл мэнд, нийгмийн ач холбогдолтой бүтээгдэхүүн худалдан авах хүсэл сонирхол дээр санхүүгийн дэмжлэг буюу хөшүүрэг хэрэгцээтэй байгаа билээ.


АМЕРИКИЙН ТАТВАР ТӨЛӨГЧДӨД БАЯРЛАЛАА

Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслийн саналыг АНУ-ын Мянганы сорилтын корпорацид өргөн барьсан юм. Мянганы сорилтын корпораци саналын дагуу мэргэжилтнүүдээ Улаанбаатарт илгээж, 2009 оны 6-р сараас 11-р сар хүртэлх хугацаанд төслийн суурь судалгаа хийсэн билээ. Хоёр улсын Засгийн газар "Цэвэр агаар” төсөл хэрэгжүүлэх Мянганы сорилтын сангийн гэрээнд 2010.2.2-нд гарын үсэг зурав. "Цэвэр агаар” төслийн нийт санхүүжилт 47,2 сая ам.доллар, хэрэгжих хугацаа гурван жил.

"Цэвэр агаар” төсөл гэр хорооллын иргэд эрчим хүчний хэмнэлттэй сууц, зуух, сайжруулсан бүрээс, гонх ашиглах, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулна. Тухайлбал, түлээ нүүрс 30 хувь хэмнэж, утаа ялгаруулалт 80-90 хувь бага эрчим хүчний хэмнэлттэй зуух худалдаж авахад 45-77 хувийн үнийн хөнгөлөлт буюу татаас олгож байна.  Бага мөнгөөр илүү дулаан амьдарч, нийслэлийн нэг сая гаруй иргэнд цэвэр агаар бэлэглэн, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авахад олгож байгаа татаас, хөнгөлөлтийн санхүүжилт нь Америкийн ард түмэн, татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн мөнгө билээ.


БАГА ЗАРДЛААР ИЛҮҮ ДУЛААН АМЬДАРЧ ЭХЭЛЛЭЭ

"Цэвэр агаар” төсөл Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хороонд жишиг загвар хэлбэрээр анхлан хэрэгжсэн. Мянганы сорилтын сангийн тусгай лаборатори бүтээгдэхүүнийг олон талын үзүүлэлтээр буюу жин, нягт, чийглэх, дулаан хадгалах, дамжуулах, галд тэсвэртэй байдлыг туршин шалгаж, хянан баталгаажуулдаг юм. Өрх айл сайжруулсан дулаалга, гонх хэрэглэснээр түлээ түлшний зардлаа 30-аас доошгүй хувиар хэмнэж байна.

"Цэвэр агаар” бол дэвшилттэй, хэмнэлттэй хэрэглээний соёл төлөвшүүлэх, буруу хэвшил дадлыг өөрчлөх, гэрийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, агаарын бохирдлыг бууруулахад иргэнд шууд чиглэн бодитой оролцоог нь хөхиүлэх зэрэг нийгэм-эдийн засгийн олон талын ач холбогдолтой төсөл юм. Эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдлыг бууруулах олон арга замын нэг бөгөөд үнийн хөнгөлөлт, татаас олгон урамшуулж буйгаараа давуу талтай.

Ядуурлыг бууруулах, үр дүн нь харьцангуй богино хугацаанд гарахаараа мөн онцлогтой. Төсөлд хамрагдаж буй айл өрх хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглээд зогсохгүй сар бүрийн сүүлчийн өдрийг "Цэвэр агаар бэлэглэх өдөр” болгохыг санаачлан, бусаддаа хэрэглээ дадлаа өөрчлөх, нийслэл хотдоо цэвэр агаар бэлэглэхийг уриалж байгаа юм.


УТААГҮЙ ЗУУХЫГ 85 ОРЧИМ ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ХУДАЛДАН АВСНААР
ЗАРДЛАА 30 ХУВЬ ХЭМНЭНЭ

Төслийн хүрээнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, нам даралтын зуухыг сонгон туршиж, хянан баталгаажуулан, татаас, хөнгөлөлттэй үнээр борлуулж байна. Лабораторийн олон талын үзүүлэлт шалгууртай, хараат бус туршилтаас уг зуух бодит амьдрал дээр хэмнэлттэй, ашиг тустай байх эсэхийг шалган баталгаажуулсан юм. Үнс тортог, хоол, цай буцалгах хурд зэргийг иргэд өөрсдөө туршин хянаж, ашиг тус, ач холбогдлыг нь нотолсон.

"Сэлэнгэ констракшн компанийн нийлүүлж буй ”"Хас”, "Өлзий”, "Роял Өүшн” ХХК-ийн "Дөл”, "Голомт” зэрэг зуух нь цөөн удаа галлаж, дулаанаа удаан барьснаар айл өрхийн түлээ нүүрсийг хэмнэх, үнс тортог, утаа угаар багатай учраас гэрийн хөдөлмөрийг хөнгөвчлөн, агаарын бохирдлыг бууруулах хэрэгсэл болно.

Хэрэглээгээ өөрчлөн, хэмнэлттэй, утаагүй зуух худалдан авахад "Цэвэр агаар” төслөөс 45-77 хувийн татаас олгоно. Үүн дээр нэмж, Монгол Улсын Засгийн газраас урамшуулал олгосноор 4-5 ханатай гэр, 60 хүртэлх метр кв талбай халаахад зориулагдсан "Өлзий” зуухны үнэ 24300 төгрөг болж эрс хямдарч байна. 100 хүртэлх метр кв талбай бүхий галлагаатай байшин, сууцад зориулагдсан "Хас” зуухны үнэ 50800 төгрөг болж, үндсэн үнээсээ 85 хувиар  хямдарчээ. Өнгө үзэмжтэй, хэмнэлттэй, керамик-ширмэн хийцтэй, бүрэн шаталттай, утаагүй цоо шинэ зуух авахдаа хуучин зуухаа тушаана. Шинэ зуухны яндангийн үнэ тусдаа. Гэрт таван хэсгээс яндан суурилуулна. Нэг бүрийнх нь үнэ 5000, нийлээд 25 мянган төгрөг. Худалдаж авахад 85 орчим хувийн хямдралтай, хэрэглэж ашиглахад түлээ нүүрсний зардлыг дор хаяж 30 хувь хэмнэнэ.


ТӨРИЙН БОДЛОГЫГ ДЭМЖИН ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЦГЭЭЕ

"Цэвэр агаар” төсөл нийслэлийн зургаан дүүргийн 50 хороонд хэрэгжиж байна. Төлөвлөсөн тооны утаагүй зуух, хэмнэлттэй бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрвэл Улаанбаатарын агаарын бохирдлыг 30-аас доошгүй хувь бууруулж, хүн амын эрүүл мэнд, айл өрхийн төсөв зардалд ч эергээр нөлөөлөх юм. Иймд агаарын бохирдлыг бууруулахд айл бүр хувь нэмрээ оруулж, аль болох олуулаа оролцоцгооё.

ИРЭЭДҮЙН АЯ ТУХ ТАНЫ ӨНӨӨДРИЙН ЗӨВ ҮЙЛДЛЭЭС ХАМААРНА...

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

701 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex