Алдартай хүмүүс амиа алдсан онгоцны 10 осол

681

"Total” корпорацийн ерөнхийлөгч Кристоф де Маржери өчигдөр Москвагийн Внуково нисэх онгоцны буудал дээр онгоцны ослын улмаас амиа алдсан. Түүнийг ийнхүү осолд орсон нь цас цэвэрлэгч машиныг шүргэсэн онгоцны нисгэгчийн буруу, эсвэл бүр энэ зүгээр нэг осол байгаагүй, зохион байгуулалттай аллага байсан гээд олон нийт янз бүрийн л таамаг дэвшүүлж байна. Энэ ослын дараахан BBC агентлаг өөр ямар алдартай хүмүүс онгоцны ослоор амиа алдаж, олон тооны таамаглал орхин одсныг эргэн нэг сануулжээ.

1. Чарльз Стюарт Роллс
Роллс Ройс компанийн үндэслэгчдийн нэг Чарльз Стюарт Роллс онгоцны ослоор амиа алдсан түүхэн дэх анхны Британи хүн болсон юм. Тэрээр Wright хэмээх биплан Британийн Дорсет мужийн Борнмутад болсон нислэгийн шоуны үеэр осолдсон юм. Энэ явдал 1910 оны долоодугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд Роллс тухайн үед 32 настай байлаа.


2. Владислав Сикорский
Польшийн засгийн газрын тэргүүн асан Владислав Сикорский 1943 оны долоодугаар сарын дөрөвний өдөр Гибралтарын ойролцоо онгоцны ослоор амиа алджээ. Тэрбээр тухайн үед Ойрхи Дорнод дахь цэргийн хүчнээ эргэснийхээ дараа Их Британи руу буцаж явсан байна. Либератор В-26 хэмээх бөмбөгдөгч онгоц хөөрснөөсөө хойш хэдхэн секундын дараа унажээ. Энэ сүйрлийг золгүй тохиолдол гэж үзэж байв. Гэхдээ энэ нь ослоос амьд үлдсэн нисгэгчийн мэдүүлгээс үүдсэн дүгнэлт байжээ. Амиа алдахынхаа өмнөхөн Иосиф Сталины эсрэг зогсож, Уинстон Черчиллээс ЗСБНХУ-тай харилцах харилцаагаа таслахыг шаардаж байсан улс төрчийн үхэл одоо хүртэл олон талаар сэжиг таамаг төрүүлсээр байдаг юм.

3. Гленн Миллер
Алдарт жааз хөгжимчин 40 насандаа амь насаа алджээ. Америкийн жаазын супер од Миллер дайны үеэр армид элсэн, тэндээсээ Агаарын цэргийн хүчинд хуваарилагдсан бөгөөд энд алба хааж байхдаа 1943 онд тэрбээр АНУ-ын Агаарын цэргийн хүчний найрал хөгжмийг байгуулж байжээ. 1944 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Миллер нэг мотортой Noorduyn UC-64 Norseman онгоцоор Их Британиас Франц руу чиглэжээ, гэвч хүрэх газраа хүрч чадсангүй. Онгоцыг ч олж чадаагүй. Түүний үхлийн талаар олон таамаглал, хувилбар гарч байлаа. Өнөөг хүртэл хамгийн үнэнд ойр байж мэдэх хувилбар нь холбоотнуудын онгоцны бөмбөгдөлтөнд өртсөн гэсэн таамаглал юм.

4. Бадди Холли
Түүхэн дэх хамгийн алдартай рок-н-ролл дуучин Beechcraft Bonanza V-35 хэмээх нэг моторт онгоцоор өөр хоёр хөгжимчин болох Ричи Валенс болон Биг Бопперын хамт нисч яваад осолдсон юм. Тэд аялан тоглолтынхоо үеэр дараагийн хот руу очихын тулд автобус биш онгоцыг сонгосон нь ийнхүү эмгэнэлт явдалд хүргэжээ. Онгоц эрдэнэ шишийн талбайд унаж, онгоцонд явсан дөрвөн хүн бүгд амиа алдсан байна. Хожим нь энэ өдрийг "хөгжим мөхсөн өдөр” хэмээн нэрлэх болжээ.

5. Даг Хаммаршельд
Шведийн дипломат байсан Даг Хаммаршельд 1953 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болжээ. Бельгиэс тусгаар улс болоод удаагүй байсан Конгогийн засгийн газар 1960 онд НҮБ-д хандан улс оронд нь хүчирхийлэл газар аваад байгаатай тэмцэхэд туслахыг хүсчээ. Хаммаршельд Конго руу НҮБ-ын энхийг сахиулагчдыг илгээв. 1960 онд гаргасан энэхүү шийдвэрийг зөвлөлтийн удирдлага шууд буруутган, Ерөнхий нарийн бичгийн даргыг огцруулахыг шаардаж байлаа. 1961 оны есдүгээр сард Хаммаршельд Конгогийн Катанга суурин руу нисчээ. Ингээд түүний сууж явсан онгоц Ндол хотын ойролцоо сүйрсэн юм. Сүйрэл мөн л олон сэжиг таамаг дагуулж байлаа.

6. Францишко Карнейру
1974 оны хувьсгалын дараа алдаршсан Португалийн Ерөнхий сайд Францишко Карнейру 1976 оноос хойш Ерөнхий сайдын албан тушаалд очсоныхоо дараа эдийн засаг болон улс төрийн шинэчлэлүүдийг шийдэмгий явуулж байлаа. 1980 оны 10 дугаар сарын тавны өдөр Карнейругийн нам багтдаг байсан Ардчилсан эвсэл сонгуульд ялав. Харин 12 дугаар сарын дөрөвний өдөр Францишко Карнейру хоёр моторт хөнгөн онгоцоор нисч яваад осолдон амиа алджээ. Мөрдөн байцаалтын дүгнэлтээр онгоц техникийн бүрэн бүтэн байдал алдагдсан гэсэн дүгнэлт гарав, гэлээ ч улс төрийн үхэл араасаа олон цуу яриа, таамаглалыг төрүүлсэн юм.

7. Борис Трайковски
Македонийн Ерөнхийлөгч сууж явсан онгоц нь Босни Герцеговины ууланд осолдосны улмаас 2004 оны хоёрдугаар сард амиа алдсан юм. Сүйрлийн нарийн шалтгаан одоо хүртэл тодорхойгүй. Трайковски Македонийг тусгаар улс болсны дараагаас улс төрийн үйл ажиллагаа эрхлэх болсон юм. Трайковский Македонийг удирдаж байх үед угсаатны Македончууд болон уугуул Албанчуудын дунд хүчирхийлэл улам нэмэгдсэн. Тэрбээр нэртэй улс төрч байв, 1999 оны сонгуулиар түүний төлөө сонгогчдын 90% нь саналаа өгч байлаа.

8. Лех Качиньский
Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский 2010 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Смоленскийн ойролцоо болсон онгоцны ослын улмаас амиа алдсан юм. Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед Зөвлөлтийн удирдлагуудын тушаалаар буудуулсан Польшийн офицерүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслолын арга хэмжээнд оролцохоор Катынь руу нисч байжээ. Газардах үедээ Ерөнхийлөгчийн Ту-154 онгоц далавчаараа мод мөргөж, газарт унасан байна. Хөлгийн бүхээгт Ерөнхийлөгчөөс гадна Польшийн нэртэй улс төрчид, Польшийн цэргийн дээд удирдлага, нийгэм болон шашны зүтгэлтнүүд явж байсан юм.

9. Стив Эпплтон
Бичил чип үйлдвэрлэдэг, Intel компанийн түнш Америкийн Micron Technology компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүн Стив Эпплтон 2004 онд хөнгөн моторт онгоцоор нисч яваад осолдож, золоор л амьд гарсан нэгэн. Тухайн үед тэрбээр хүнд гэмтэл авсан ч нисэх хоббигоо хаясангүй. 2012 оны хоёрдугаар сарын гуравны өдөр Lancair IV-PT онгоцоор Айдахо мужийн Бойсе хотын нисэх буудлаас ниссэн ч хэдхэн минутын дараа яаралтай газардах болсон юм. Гэвч онгоц газарт унаж, Эпплтон амиа алджээ.

10. Ричард Рокфеллер
Хамгийн ахмад тэрбумтан Дэвид Рокфеллерийн хүү, газрын тосны магнат Жон Рокфеллерийн жич хүү 64 настай Ричард 2014 оны зургаадугаар сарын 13-ны өдөр онгоцны ослоор амь насаа алдсан. Ричард аавынхаа 99 насны ойг тэмдэглээд, Нью-Йорк муж дахь гэр бүлийн эдлэнгээсээ нэг моторт онгоцоор гэррүүгээ харьж явсан байна. Тэр туршлагатай нисгэгч байсан, харин ослын шалтгаан нь манан байсан гэж шинжээчид үзжээ. Онгоц орон нутгийн цагаар өглөөний найман цагт унажээ. Хөөрснөөсөө хойш хэдхэн хормын дараа модны үзүүр шүргэн осолдсон байдаг.

Эх сурвалж: BBC

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

681 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex