1,5 жилийн дараа бензиний хомсдол үүснэ гэж "Роснефть" сэрэмжлүүлэв

843


Оросын "Роснефть" компаний тэргүүн Игорь Сечин улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, "2017 онд буюу 1,5 жилийн дараа бензиний хомсдол үүснэ" гэж сэрэмжлүүлжээ.

"Манай салбарт хийж байгаа өөрчлөлт удааширч, зарим үйлдвэр зогсоход хүрлээ. Ашиг орлого буурч байгаа тул нефть боловсруулах салбарт шинэ хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байна. Эс тэгвэл 2017 онд бензин түлшний хомсдол үүсч болзошгүй" гэж Игорь Сечин мэдэгджээ.

Сүүлийн үед Орост дизелийн түлш, моторын тосны үйлдвэрлэл багасч, өнгөрсөн жилтэй харьцуулахад 4-5%-иар буурчээ. Үүний зэрэгцээ Орост бүх төрлийн бензин, дизелийн түлш сүүлийн долоо хоногт л гэхэд 0,1-0,4 хувиар өссөн байна. Оны эхнээс авч үзвэл энд бензиний үнэ 2- 2,6%, дизелийн түлшний үнэ 0,8%-иар нэмэгдсэн аж.

Зургийн тайлбар: Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ба "Роснефть" компаний тэргүүн Игорь Сечин.

www.mnews.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

843 сэтгэгдэл