Б.Жаргалсайхан телевизийн студид танхайрч сэтгүүлчид гар хүрчээ Шинэ мэдээ, Видео мэдээ 2015/05/05 675 "Ийгл Ньюс” телевизийн тавдугаар сарын 1-ний ярилцлагын цагаар БНН-ын дарга Б.Жаргалсайхан оролцжээ. Тэрбээр тус телевизийн 16:30 цагаас шууд дамжуулдаг "Зочны цаг”-т оролцох байсан бөгөөд 20 гаруй минут хоцорч иржээ. Мэдээж телевизийн эфир тодорхой цагийн хуваариар явагддаг учраас 17:00 цагт ээлжит "Мэдээний өрөө” хөтөлбөр эхлэх гэж байсан тул 30 минутын ярилцлага явуулах боломжгүй болсон байна. Энэ ч үүднээсээ сэтгүүлч Ө.Золбаяр зочин Б.Жаргалсайханд тайлбарлан студийг түр чөлөөлөхийг хүсэхэд тэрбээр уурлаж, телевизийн студид танхайрч эхэлсэн байна. 675