Нярай хүүхдээ гудамжинд хаяж хөлдөөж алсан эх 19 настай охиныг илрүүлж эрүү үүсгэжээ
Гадаа хасах градустай болж байгаа эдгээр өдрүүдэд дөнгөж төрсөн нярай хүүхдээ гудамжинд хаясан талаар бид мэдээлсэн. Тухайлбал энэ сарын 27-28-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нярай хүүхдээ гудамжинд орхиод явсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Цагдаа нарыг олох үед нярай хөлдөж нас барсан байсан. Ингээд нярайг хэн хаясныг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж эхэлсэн юм.
Тэгвэл нярайн ээж нь СХД-ийн 19 дүгээр хороонд түр оршин суугч, Говь-Алтай аймгийн харьяат 19 настай оюутан Б гэгч байжээ. Тэрбээр хүсээгүй жирэмслэлтээ гэрийнхнээсээ нууж явсаар хүүхдээ төрүүлсэн бөгөөд тээж чадахгүйн улмаас гудамжинд хаясан хэмээн мэдүүлсэн байна.
Манай улсын хуулинд эцэг, эх нь асран хамгаалах үүргээ биелүүлээгүй улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг заалт байдаг аж. Нялх үрээ хаясан Б-д эрүүгийн хэрэг үүсгээд байгаа гэнэ.
Эцэг, эх асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, нас барсан тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг ажээ.