Засгийн газар 20 жилд аваагүй зээлийг гуравхан жилд авчээ

805
Засгийн газар 20 жилд аваагүй зээлийг гуравхан жилд авчээ
Эдийн засгийн хүндрэлтэй үед Засгийн газар нэг тэрбум хүртэлх ам.долларын бонд гаргах гэж байгаа нь хэн хүний анхаарлыг татах сэдэв мөнөөс мөн. Тэр бүү хэл, эхний ээлжид 350 сая ам.долларын бонд гаргахад бэлэн болсныг ЗГХЭГ-ын дарга албан ёсоор мэдэгдсэн. Тэр дундаа гадаадад гаргасан бондоороо төсвийн алдагдлыг нөхөх тухай ярьж байгаа нь бүр ч эмгэнэлтэй. Бонд гаргахаар зэхэж байгаа хүмүүс "Гадаадад бонд гаргана гэдэг тийм ч муу зүйл биш. Харин ч гадаадад бонд гаргах нь хүү багатай” гэж тайлбарлаж байгаа ч онолын үүднээс нь авч үзвэл гадаадад бонд босгох гэж байгаагийн цаана муу зүйл байгааг хэлэх хүн нэгээр тогтохгүй байна. Тодруулбал, гадаадад бонд босгоно гэдэг нь дотоодын эдийн засаг хүндэрсний хамгийн тод илрэл гэдгийг эдийн засагчид хэлж буй. Цаашлаад "Банк санхүүгийн байгуул лагуудын хүү өндөр, бонд гаргаад ч авах байгууллага манай улсад тун хомс байгаагийн шинж” юм гэсэн. Хэдийгээр албаныхан та, бидний хулхин дээр цэцэг ургуулж, "Бонд гаргах нь хор хөнөөлгүй” хэмээн хаацайлж байгаа ч бонд гаргана гэдэг бол Засгийн газрын баталгаа, барьцаатай зээлийн нэг хэлбэр гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа. Энэ үүднээс нь авч үзвэл улсын гадаад өрийн хэмжээ нэг тэрбум хүртэлх ам.доллараар нэмэгдэнэ гэсэн үг болж таарч байгаа юм. Сангийн сайдын хэлснээр, манай улсын гадаад өр өнөөдрийн байдлаар 20 тэрбум ам.доллараас давчихсан. Харин гадаадад бонд гаргаснаар улсын өрийн хэмжээ энэ тоогоор нэмэгдэхээр болж байна. Эдийн засаг ингэтлээ дордсоны гол шалтгааныг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өнгөрсөн долоо хоногт зарласан. Өөрөөр хэлбэл, эдийн засаг ингэтлээ дор орохын эхлэл суурийг Н.Алтанхуягийн буюу Шинэчлэлийн Засгийн газрын үед тавьсан гэдэг. Бүр тодруулбал, 20 жилийн хугацаанд авч байгаагүй өр, зээлийг Н.Алтанхуягийн Засгийн газар гуравхан жилийн хугацаанд авчихсан нь дараах тоо баримтаас тодорхой харагдана. Тодруулбал, Н.Алтанхуягийн Засгийн газар 2012-2014 оны намар хүртэлх хугацаанд "Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, "Самурай” бондын 280 сая ам.доллар, Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн 3.4 тэрбум ам.доллар, Кридит Свиц гэдэг Швейцарийн банкны 320 сая ам.доллар, Хятадын хөгжлийн банкнаас 162 сая ам.доллар, Германы Комерц банкнаас 13.1 сая евро авсан байх юм. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, олон улсын банк санхүүгийн байгууллага, улс орнуудаас авсан хөнгөлөлттэй зээл 2012 онд 187.3, 2013 онд 214, 2014 онд 195.4 сая ам.долларыг тус тус авч зарцуулсан байна. Харин нийт дүн нь 596 сая ам.долларт хүрчээ. Үнэндээ энэ бүгдийг нийлүүлбэл, сүүлийн 20 жилд авсан мөнгөнөөс харьцангуй их мөнгийг Монголын эдийн засаг руу оруулсан харагдаж байгаа юм. Ингэж их мөнгө орж ирэхийн хэрээр эдийн засаг сэргэдэг бол сэргэхээр хугацаа өнгөрсөн ч байдал эсрэгээрээ эргэсэн. Харин ч 2012 онд 17 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өнөөдөр 5-6 хувь руу ортлоо буурчихаад байгааг бодлогын алдаа гэхээс өөрөөр тайлбарлах боломжгүй. Өнгөрсөн жилүүдийн бараан түүхийн балаг арилаагүй байхад эрх баригчид дахиад л "Эдийн засгаа тэтгэх үүднээс” гэх тодотголтойгоор гаднаас мөнгө босгох асуудлыг ярьж эхлээд байна. Тухайлбал, шинээр авахаар ярьж байгаа зээлээс дурдвал Засгийн газраас гаргах гэж байгаа нэг тэрбум ам.доллараас гадна Энэтхэгийн нэг тэрбум, Арабын нэгдсэн Эмират улсын нэг тэрбум ам.доллар байна. Цаашилбал, Ерөнхий сайдын сүр дуулиантайгаар онгоцны буудалд хийсэн мэдээллээр бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын зургаан тэрбум төгрөг манай улсын эдийн засагт орж ирэх учиртай. Энэ бүгдээс үзвэл Монгол Улсын эдийн засгийн даац хэмжээнээс бараг давсан их мөнгийг эдийн засагт эргэлдүүлнэ гээд байгаа. Дээр дурдсан мэдээллээс үзвэл үндсэндээ 10 тэрбум ам.долларын эдийн засагтай Монголд бараг л энэ хэмжээний мөнгө орж ирэхээр байгаа. Гэсэн атлаа эдийн засагт сэргэлт харагдахгүй байгаа нь харамсалтай. Хэдийгээр эдийн засгаа тэтгэх үүднээс зээл тусламж, гадаадаас мөнгө, санхүүжилт босгохоор ярьж байгаа нь сайхан ч үүний цаана өмнөхөө давтахгүй байж чадах уу гэх болгоомжлол тээсэн хүн олон байна. Өөрөөр хэлбэл, гуравхан жилийн дотор 20 жилд байгаагүй их өр, зээл, тусламж авчихсан атлаа эдийн засгаа элгээр нь хэвтүүлчихсэн хүмүүст итгэхэд бэрх. Нэг үгээр бол, зээл, тусламж авч болно. Гагцхүү авсан мөнгөө юунд, хэрхэн зарцуулах, эргээд хэдий хугацаанд үр өгөөжөө өгөх вэ гэдэгт маш нарийн тооцоо судалгаа хийдэг байх учиртай. Хамгийн чухал асуудал нь өнөөх авсан зээл, тусламжаа эргээд хэрхэн төлөх вэ гэдгийг юу юунаас илүү тооцоолсон байх ёстой баймаар. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед авсан тэр их зээл, тусламжийг эргүүлэн төлөх хугацаа ирэх жилээс эхэлж байгаа. Гэтэл бид тэр их мөнгийг хэрхэн төлөхөө биш дахиад хаанаас, хэчнээн төгрөг босгох вэ гэдэг улиг болсон "өвчин”-өөсөө салаагүй л байна. 



М.Өнөржаргал

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

805 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex