Дуучин Анугийн нуугдмал охин ил гарлаа
Ил задгай хувцаслаж, нүүр зүрхэндээ хүртэл алтан утас суулгуулсан хэмээн өөрийгөө рекламдаж, олны анхаарлыг үргэлж татдаг байсан дуучин Ану хөөрхөн охинтой болсон. Гэвч тэрээр хүүхэд төрүүлснээ хүртэл нууцалж, эцэст нь тээгч эхээр хүүхдээ тээлгэсэн гэдэг хэл аманд хүртэл өртөөд байгаа. "Охиноо олсон тэр цагаас эхлээд л энэ сэтгэл маань "ажиллаж” өдөр ирэх бүр, охин маань томрох тусам улам ихэссэн. Үр хүүхдээ харамлах, хамгаалах гэдгийг би эх хүн болоод л мэдэрлээ. Энэ зөн совингоос гадна манай гэр бүлийн хүндэлж явдаг номын багш маань "Нялх үрээ олны хэл амнаас хамгаалж, тодорхой хугацааны дараа ярьж хэлээрэй” гэж захиж байсныг ч дагасан юм. Төрснөөсөө хойш 7 хоногийн дараа ажилдаа орж "Cosmоpolitan” сэтгүүлийн зураг авалтанд ороод явсан. Тийм болохоор хүмүүс гайхаж, зарим нь төрсөн нь үнэн, зарим нь худлаа гэхчилэнгээр янз бүрийн мэдээлэл гарсан байх. "Ану төрсөн” гэсэн мэдээллийн мөрөөр надтай олон хүн холбогдож энэ талаар асууж лавласан. Тэр болгонд би худлаа ч гээгүй, үнэн ч гээгүй бөөрөнхий хариулт өгөөд л өнгөрч байсан. Тухайн үед охин маань дөнгөж төрсөн улаан нялзрай нялх байсан учраас шууд үнэнийг хэлчихэж чадаагүй юм. Дээр хэлж байсанчлан эх хүний байгалиас заяасан үрээ харамлах хайрлах сэтгэл маань дийлээд л явсан хэрэг. Тэр үед асууж лавлаж байсан хүмүүст "Намайг ойлгоорой” гэж хэлмээр байна. Мэдээж энэ хорвоо дээр хүн болоод төрчихсөн, гэр бүлийн маань аз жаргал болсон хөөрхөн охиноо би нэг л өдөр танилцуулах нь мэдээж байсан ч тухайн үед арай эрт байсан” хэмээн дуучин бүсгүй ярьж байна. Дуучин Анугийн нуугдмал охин өдгөө том болжээ.
Эх сурвалж: www.shudarga.mn