Зөрчилтэй баригдсан шинэ замыг ЗТЯ хүлээн авах нь юуны учир вэ

815
Зөрчилтэй баригдсан шинэ замыг ЗТЯ хүлээн авах нь юуны учир вэШинэчлэлийн Засгийн газар хийсэн ажлынхаа тайланд олон арван км авто замыг улс орон тавьсан гэж мэдээлсэн байдаг. Зам барилгын ажил үргэлжилж, алс тэртээх аймаг сумдууд таөвлөрсөн  автозамын сүлжээнд   холбогдож байгаа нь  нэн сайшаалтай хэрэг мөн. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хөдөөө орон нутагт  тавигдаж байгаа авто замын ажилд стандартад нийцээгүй, дутагдалтай олон зөрчил байсаар байна. Харамсалтай нь авто замд хяналт шалгалт хийдэг мэргэжлийн байгууллагууд, инженерүүд ийм зөрчлийн хажуугаар мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрүүлж байгаа нь нэг талаас  тэд авлига авсан байж  болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа бол нөгөө талаас тухайн авто замын зөрчлөөс болж  эл замаар зорчих жолооч нарт хэлж баршгүй гарц хохирол учирч болзошгүй  нөхцөл үүссэн байна.

Хэдхэн хоногийн өмнө Увс аймагт шинээр баригдсан доорх замаар зорчихдоо  мэргэжлийн хүний хувьд  тус замд хэд хэдэн  ноцтой гэмээр зөрчил байгааг анзаарснаа та бүхэнтэй хуваалцья.

Увс аймгийн төвөөс Наранбулаг сумын төвийг дайруулан Улаанбаатар чиглэлд баригдсан 190 км  авто замын нээлт өнөөдөр болох юм байна. Тус замын гүйцэтгэгчээр   БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Шинжиан Шинфа” ХХК ажилласан бол Захиалагчаар Зам тээврийн яам хариуцан хяналт тавьж ажилласан бөгөөд  өнөөдөр буюу 2014 оны 09 сарын 14-ны өдөр тууз хайчлан ёслол төгөлдөр нээх гэж байгаа гэнэ.

Гэтэл нээлтээ хийгээгүй байхад тус нь Хяргас сумыг дайрсан хэсгээрээ хагарал үүссэн,  мөн Замын тэмдэг тэмдэглэгээг  зориулалтын гэрэл ойлгогчтой материалаар хийлгүй, ахуйн зориулалттай будагаар хийсэн нь тус замаар  шөнө зорчин явах   жолооч нарт замын талаарх мэдээллийг  өгч чадахгүйн улмаас осол аваар гарах нөхцлийг  зам барьсан замын компани нь өөрөө бүрдүүлчихээд байгаа ажээ.  Энэ бол мэргэжлийн хэллэгээр бол шөнө тус замаар автомашин зөрчих хориотой гэсэнтэй утга нэг нөхцөл юм.

Жолооч нарт шөнийн цагт асфальтон замаар зорчиход тэмдэг тэмдэглэгээ  юу юунаас илүү чухал байдаг. Голдуу өндөр хурдтай явах  автомашины жолооч нар гэрэл ойлгогчгүй тэмдэг тэмдэглэгээг харалгүй өнгөрснөөс ямар аюул учирч болохыг уншигч та өөрөө төсөөлөөд үзнэ биз.  Гэтэл үнэндээ тус зам дээрх гэрэл ойлгогчгүй  замын тэмдэг нь 15-10  метр зайд дөхөж очиж байж л харагдаж байх жишээтэй. Стандарт ёсоор бол уг  замын тэмдэг гэрэл ойлгогч тусгай будгийн тусламжтайгаар жолоочид  200-150 метрийн зайнаас тухайн замын талаарх мэдээллийг өгч байх ёстой байдаг.

Нэг нь хийсэн болж, нөгөө нь хүлээн авсан болж байгаа ийм  байдлыг Зам тээврийн яамны сайд А.Гансүх та анхааралда авах цаг болжээ. Тэгээд ч  бид хөрөнгө мөнгөө гаргаж өгчихөөд хятадуудад  ингэж "хулхидуулж” болно гэж үү.  Магадгүй дээрх зам дээр олон осол эндэл болох юм бол түүнийг хэн хариуцах вэ, зам барьсан хятадын компани уу, захиалга өгсөн ЗТЯ уу, хяналт тавьсан  авто замын  хяналтын  инженерүүд үү…

Ц.Аюур

Ugluu-logo

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

815 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex