Энэ жил агаарын бохирдолд 15 тэрбум төгрөг зарцуулна
Иймд Засгийн газраас утаатай тэмцэх бодлогын хүрээнд шат дараалалтай төсөл хөтөлбөрүүдийг сүүлийн жилүүдэд хэд хэдийг хэрэгжүүлсэн. Нэн түрүүнд гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй, бүрэн шаталттай зуухаар хангаж, цахилгааны урамшуулал олгосон. Түүнчлэн гэрийн дулаалга хүртэл тараах ажлыг хийсэн. Энэ ажлууд нь ч тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөнийг нийслэлийн агаарын чанарын индекс харуулдаг юм.