Гацууртын ордын асуудлаар сайдын мэдээллийг сонсохоор болов

685

 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

 

         Өнгөрсөн баасан гаригт Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байлгах УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн. МАН-ын бүлгийн хувьд уг тогтоолын төсөлтэй холбогдуулан салбар хариуцсан сайд Р.Жигжидийн байр суурийг сонсож, нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн үндэслэлийг тодруулах үүднээс энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаас хойшлуулах шийдэлд хүрсэн гэж бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа онцоллоо. Тэрээр "Оюутолгойтой холбоотой асуудал гэрээ, төлөвлөгөө хэлбэрээр нийгэмд яригдаж байгаа ч гэрээ байдлаар Дубайд гарын үсэг зурагджээ гэж ойлгогдож байгаа. Гэтэл "Сентерра гоулд"-тай холбоотой Гацууртын ордын асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирлээ. Тавантолгойн асуудал таг чиг. Уул уурхайн томоохон ордуудын зарим нь нэн яаралтай горимоор хэлэлцэгдэхээр, зарим нь УИХ-д танилцуулагдалгүй гарын үсэг зурагдаж байна, заримыг нь УИХ дээр уячихаад улсын эрх ашигт асар хохиролтой гэсэн тайлбар тавиад байгааг ойлгохгүй байна гэдгээ бүлгийн хуралдаанд олон гишүүн илэрхийлсэн. Бид улс орныхоо эдийн засгийг сайжруулахын төлөө аль алиныг нь зөв талаас нь дэмжиж явуулах ёстой гэсэн байр суурьтай байна. Харамсалтай нь хэсэг бүлгийн эрх ашгийн үүднээс өөр өөр байр сууринаас хандаж буй нь сонирхол татаж байна. Засгийн газар, УИХ-ын төвшинд энэ ордуудын талаар нэгдмэл байр суурьтай болж, хамтарч ажиллах ёстой" гэлээ.

 

УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцсэн удаах асуудал нь "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл байв. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг энэ асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр тав хоногийн хугацаатай завсарлага авсан. Үүнтэй холбогдуулан эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэврийн насыг ижил болгохгүй, тэтгэврийн насыг нэмэхгүй, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зохицуулалтыг энэхүү бодлогын баримт бичигт тусгах ёстой гэсэн байр суурийг МАН-ын бүлэг баримталж байна.

 

- See more at: http://www.unen.mn/content/50719.shtml?alias=politics#sthash.FJvZ56o7.dpuf

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

685 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex