Хуралдаанд суугаагүй 7 гишүүн ”хөөгдсөн” наймтайгаа нийлэхээр болжээ Шинэ мэдээ 2014/11/07 884 АН-ын хяналтын хороо хуралдаад найман гишүүнийг намаасаа хөөх шийдвэрийг гаргасан. Одоогийн байдлаар Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Б.Наранхүү нар намаасаа хөөгдөх дээрээ тулаад байгаа юм. Тэгвэл дээрх гишүүдтэй хуралдаанд суугаагүй долоон гишүүн нэгдэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр хуралд суугаагүй УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Арвин, Д.Ганбат, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар "гологдсон” наймтайгаа нийлэх талаар бодож эхэлсэн байна. 884