Монголын нутагт хар тамхи нэвтрүүлэхийг завджээ
Өнгөрсөн Бямба гарагт ОХУ-ын иргэн Хиагт боомтоор Монгол улсын нутагт 2.081 гр гашишын төрлийн хар тамхи нэввтрүүлэхээр завдсаныг Оросын гаальчид илрүүлэн саатуулсан байна. "Камаз” машины бүхээгт авч явсан энэ хар тамхийг уг иргэн Монголын нутагт нэвтэрсэн хойноо татах зорилготой байсан хэмээн мэдүүлжээ. ОХУ-ын хуулиар хоёр граммтай тэнцэх хар тамхийг их хэмжээний хэмээн үздэг байна.
Д.Булган
Эх сурвалж:tonshuul.mn