Японы ерөнхий сайд монголчуудыг инээдтэй харагдуулсан нь

678

Японы ерөнхий сайд монголчуудыг инээдтэй харагдуулсан нь

 


Японы ерөнхий сайд зүүн чиглэлийн төмөр замыг барьж өгнө үү хэмээн манай талын гаргасан хүсэлтэд "хүндэтгэлтэй хандахыг” доод хүмүүстээ даалгасныг манайхан эхнээсээ хөөрөн хүлээж авч, ямааг тэмээ болгон ярьж эхлэв. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Миний толгойлсон Тавантолгойн ажлын хэсгийн зорилго биеллээ” хэмээн хадуурсан байна. Монголчуудын саналыг хүндэтгэнэ шүү хэмээн хүмүүстээ хэлснээс гадна Ц.Элбэгдоржийнх гэдэг айлаар орж цай уусан болоод айлчлал нь дуусч дараагийн улс руугаа явсан Шинзо Абэ харин Дундад Азийн орнуудад их гүрний төрийн тэргүүн шиг загнаж явааг харвал манайхны уул үзээгүй байж хормой шууж байгаа явдал инээдтэй л харагдахаар байна.

Туркменистанд гэхэд тэрбээр нийтдээ 18 тэрбум долларын өртөгтэй хэд хэдэн төслийн гэрээг үзэглэжээ. Туркменистанд ажилладаг Японы компаниуд байгалийн хийг боловсруулж полиэтилен, полипропилен, бензин гаргах үйлдвэр барьж байгаа бол энэ удаа химийн үйлдвэр болон цахилгаан станц барихаар гэрээ хийсэн байна. Японы 50 гаруй компанийн төлөөлөгч Шинзо Абэг дагалдан явж байгаа бөгөөд дээрх төслүүдийн санхүүжилтийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хариуцаж байгаа юм. Тажикистанд гэхэд л Ш.Абэ 7.5 сая доллар өгөхөөр болжээ. Энэ мөнгийг тус улс хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх, усан хангамжаа сайжруулахад зарцуулах аж. Японы ерөнхий сайд цаашлаад Узбекистан, Киргизстан, Казахстан улсуудад айлчлах юм.

 

Л.БАТ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

678 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex