Японы 100 настнуудыг асрахад нэг сая ажилчин хэрэгтэй

1019
Японд 105 настай эрэгтэй 100 метрт гүйж, 42,22 секундэд барианд оржээ. /100 метрт дэлхийн дээд амжилт 9,58 секунд байдаг.орч/ Тэр өөрөө 35 секундэд барианд орно гэж тооцоолж байсан ч зорьсондоо хүрээгүй учраас сэтгэл дундуур байгаа гэнэ. Нэгэнт зорьсондоо хүрээгүй болохоор дахиад л дасгал сургуулилтаа хийх хэрэгтэй боллоо гэж Хидекичи Мияазаки гуай ярьжээ. Тэр 100 метрт хурдаа сорихын өмнөх өдөр 105 насны босго алхжээ. 1910 оны есдүгээр сарын 22-нд төрсөн Хидекичи Мияазаки бол Японы 100 давсан настай 61568 ахмадын нэг юм.

Японы Засгийн газар 100-аас дээш насалж буй ахмадууддаа хүндэтгэл үзүүлж,жил бүрийн есдүгээр сарын 16-нд тохиодог Ахмадын өдрөөр сакены мөнгөн хундага бэлэглэдэг уламжлалтай. Энэ уламжлал 1963 онд Япон 153 зуун настантай байх үеэс эхэлжээ. Тэгвэл энэ жил гэхэд 100 насны босго давсан 30379 хүнд Ерөнхий сайд Шинзо Абэгийн гарын үсэгтэй захидал, мөнгөн хундага бүхий бэлгийг илгээж, энэ бүхэнд хоёр сая ам.доллар зарцуулсан байна. Жил ирэх тусам 100 настнуудын тоо нэмэгдэж байгаагаас бэлгэнд зарцуулах зардал төсөв ч маш их өсч байна. Засгийн газар зардлаа багасгахын тулд 66 ам.долларын үнэтэй хундаганы хэмжээг багасгаж, дөрвөн инч байсныг нь 3,5 болгожээ. Гэвч ирэх жилүүдэд хундаганд зарцуулах төсөв улам бүр нэмэгдэх төлөвтэй. Учир нь, 1018 онд гэхэд 100 хүрэх ахмадуудын тоо 39 мянга болж нэмэгдэх урьдчилсан тооцоо гарчээ. Одоо хүн амынх нь 26,7 хувь 65-аас дээш насны ахмадууд болчихоод байгаа Японд 100 настнуудын арми жил ирэх тусам нэмэгдэх нь тодорхой.

Дундаж наслалтаараа 2013 онд дэлхийд тэргүүлсэн Японд 2025 он гэхэд ахмад настнуудыг асрах нэг сая ажилчин хэрэгтэй болно гэсэн тооцоог Дэлхийн банкнаас саяхан гаргасан. Тус улсын эмэгтэйчүүд дунджаар 86,3 насалж байгаа нь 10 жилийн дараа хүн амын 40 орчим хувийг 65-аас дээш насныхан эзлэхэд хүргэх юм. Настайчуудыг асрах үйлчилгээний ажилтнуудыг бэлдэх нь эрх баригчдын санааг зовоож буй ганц асуудал биш. Хөдөлмөрийн хүч цөөрч, оронд нь нийгмийн халамж хүртэгсэд нэмэгдэх ойрын ирээдүйд эдийн засгаа тогтвортой өсгөж, эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдлыг хангах вэ гэдэг асуудал хамгийн их толгой гашилгасан асуудал болж байгаа юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1019 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex