Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
867 сэтгэгдэл
АНУ-ын Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай утсаар ярилцаж, Америкийн тал Японыг нууцаар чагнасан хэрэгт тайлбар өгчээ. Обама "Америкийн тагнуулын алба мэдээлэл цуглуулсан нь "үндэсний аюулгүй байдлын ашиг тусад төвлөрсөн” гэсэн тайлбарыг Шинзо Абэд өгсөн гэж Цагаан ордноос мэдэгджээ. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Японыг нууцаар дахин чагнахгүй гэсэн амлалт өгөөгүй байна. Энэ талаар Японы мэдээллийн хэрэгслүүд улсынхаа дээд албан тушаалтны үгнээс иш татаж мэдээлсэн нь Цагаан ордны нийтлэлтэй зөрүүтэй байгаа аж. Хоёр орны Төрийн тэргүүний ярианы талаар Японы хэвлэлд"Шинзо Абэ нууцаар чагнасан хэргийг шалгаж, байдлыг тодорхойлохыг АНУ-ын талаас шаардсан бөгөөд Барак Обама тус хэрэгт холбогдуулан Японы талд төвөг учруулсан явдалд хүлцэл өчсөн” гэжээ.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.