Овоо юу, овоолсон хог уу...

899

 

                  

 

 

 

Уул усаа шүтэж дээлэлгүй л яахав. Идээ, ундаа өргөлгүй л яахав. Гэвч арай муухайгаар "дээдлээд” байх шиг. Овооны өндөрт чулуу нэмэх ёсон бий. Гэвч ууттай, цаастай чихэр, ундаа жүүсний савтай зүйл, урд зүгийн хадаг самбай, хийморийн дарцаг нэртэй даавуу, хятад хэвийн еэвэн, танзуур... сэлт ч овоон дээр залрах тийм таатай эд биш дэг ээ. Овоогоо сэргээх биш харин ч улам доройтуулаад байгаа ч юм шиг сэтгэгдэл төрдгийг нуугаад яахав. Монголчууд овоондоо сүү цагаан идээ, нэрмэлийн охь зэргийг өргөж лус савдаг баярлуулдаг уламжлал бий.  Харин өнөө цагийн өглөгийн эзэд бол тэс өөр болж. Бие биеэсээ өрсөн аль үнэтэй тансгийг өргөж, хог болгож байгааг яалтай. Хөтөө орон нутгаар аялаж, байгалийн сайхнаар сэтгэлээ тэтгэхээр гардаг хүн бүр таарсан овооныхоо байр байдлыг мэдэж байгаа. Бараг чихэр, еэвэнгээр босгосон гэмээр овоо таарах нь энүүхэнд. Хадаг самбай бол утгаа алдсан. Хөдөө хээрийн салхинд овооны модноос алдуурч жалгын нэг хог болж хэвтдэг. Овоо болгон бас тийм байдаг гэвэл бас өрөөсгөл л дөө. Маш цэвэрхэн, өдөр болгон арчилж тордож байдаг болов уу, гэмээр овоо олон таарна. Булган аймгийн Тэшиг сум хүрэх замд Буурлын овоо гэж овоо бий. Дэргэд нь явуулын хүн тухлахаар модон сүүдрэвчтэй, овоо нь бишрэл төрмөөр цэвэрхэн хийгээд сүрлэг. Ёстой л явуулын хүн саатахаас өөр аргагүй, аян замынхаа саад тотгоргүй байх, алив сайн сайхан бүхнээ даатгах итгэл төрмөөр сайхан. Дэргэд нь хог байтугай муу үг хэлэлцэмгүй сайхан овоо бий.  Өөр олон тийм овооны дэргэд саатаж байсан билээ би. Харин нутаг усанд уул овооны хадаг самбайг түүж, цэвэрлэдэг хүн бий гэх. Нутгийнхан тэднийгээ ихэд хүндлэн дээдэлж, амьд лус савдаг хэмээнэ. Овоон дээрээс юм авах аль ч нутаг усанд цээртэй тул, шил сав ч байсан авахаас эмээдэг. Тийм учраас уул овооны хадаг сэлтийг түүдэг хүмүүсийг хүндэтгэн тийн нэрлэдэг байх. Хөвсгөл аймгийн ИХ-Уул сумын нутагт нэгэн хүү овооны хогийг цэвэрлэдэг тухай нутгийн зон олон ярьж байсан билээ. Түүнээс өөр хүн овооноос хадаг самбай авахаар муу зүйл тохиолдоод байдаг хэмээн чухалчлан ярина лээ. Алив бүхэн сэтгэлээс үүдэлтэй хойно тийм ч биз. Овоон дээр хүмүүс задгай мөнгө төгрөг өргөх нь их. Тэдгээр нь салхинд хийсэн хог болох ч явдал хаа сайгүй. Хүмүүс мөн л дээрхийн адил цээрлэн овооны мөнгө түүх дургүй. Саяхан Богдхан уулын Төрхурхын урд амаад жимсчдийг даган гарлаа. Тэр хавьд овоо олон л доо. Саяхны босгосон бөөгийн овооноос эхлээд олон зуун жилийн өмнөх овоо ч бий. Төрхурхын зүү хөтөл дээр Тэмүүжин, Тоорил нарын уулзаж байсан овооны тухай түүхэн сурвалжид тэмдэглэсэн нь бий.   Төрхурхын урд араад өгсөх замд нэгэн бэсрэг овоо таарав. Хадаг сэлт гэхээр зүйл алга. Харин овооны дэргэд мөнгөний хайрцаг байрлуулсан нь содон санагдав. Салхинд хийсгэж, оргүй алга болгож байхаар тэр сав хайрцагт хуримтлуулж, дархан цаазат тэрхүү газрын хөрөнгө санхүүд бага ч болов нэмэр болгоход юуны буруу байхав. Томхон шиг овоон дээр бол сардаа багагүй мөнгө хуримтлагдчих мэт санагдав. Тэр мөнгөөр нь овооны дэргэд хүн тухлах сандал сүүдрэвч босгосон ч болно шүү дээ.   

                                                                                                                             Л.Ганзул

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

899 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex