Л.Балхжав “улс төрийн од” төрүүлэх нь буюу Аймшиг

705
 Монголд хүний нэрээр алдаршсан ганц телевиз бий. Уг нь, олон нийтийн өмч байсан UBS гэх тэрхүү телевиз одоо ая зохиогч "Балхжавын” гэдгээр алдаршжээ. Нэгэн мэдээллийн сайт телевизийн захирал Л.Балхжавыг манай улсын хамгийн баян 100 хүний нэгээр тодруулснаас үзвэл, тэрээр суусан газраасаа алт атган босож чаддаг сүйхээтэй нэгэн ажээ.

UBS телевиз улс төрийн хурц үйл явдалтай төдийлөн хутгалддаггүй, хэн эрх атгана, тэдний таалалд эвтэйхэн нийцэн ажиллаж харагддаг юм. Энэ нь ч элдэв улс төрийн дарамтнаас хол байхад хэрэгтэй шийд байж магад. Харин, UBS зугаа цэнгээний салбарт онцгой анхаарч, гол нь үүгээрээ үзэгчдийг татаж иржээ. Ялангуяа, сүүлийн үед гадаад, тэр дундаа зүүн Азийнханы соёлыг түгээж, монгол залуусыг тэдний төрхөөр харьжуулах тал дээр гадна, дотныхонтой чамгүй их ажилласан нь үр дүнд хүрсэн гэнэ.

Энэ телевизийн зугаа цэнгээний нэг том жишээ, "The Universe Best Songs” нэртэй телевиз шоу нь гадаадын нийтийн (pop) урлагаар дамжуулан залуу оддыг төрүүлэх зорилготой гэгддэг. Гэвч, сүүлийн хэдэн жил дараалан зохион байгуулж буй, түргэн зуурын ашиг унагаад л өнгөрдөг энэ шоу манай дуу, хөгжмийн ертөнцөд жил бүр 25 од төрүүлсэн гэх боловч, хэрэг дээрээ ганц, хоёрхон нэрийг эс тооцвол, аав, ээжийнхээ хамгийг шавхан, аз сорин байж оролцсон тэр олон хүүхдээс хэд нь алдаршиж, хэд нь ямар замаар явав гэдэг нь нэг л тодорхойгүй үлджээ.

Харин, наадам цэнгээн, дуу хөгжимөөр гол болгосон UBS телевиз саяхнаас уламжлалт агуулгаасаа хальж, "улс төр”-д хөл тавьж буйгаа зарлалаа. "Шинэ санаа – залуусын оролцоо” гэсэн уриатай, UBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг анх удаа Монголд "улс төрийн шинэ од” төрүүлэхээр болжээ. Энэ шоу төсөл эхний ээлжинд 90 залууг сонгон шалгаруулж, улмаар тэдний дотроос шилдгийн шилдэг удирдагчийг төрүүлэн гаргах гэнэ. Гэхдээ, арга, схем нь яг өнөөх "The Universe Best Songs”.     

Үнэндээ, манай улс төр Л.Балхжаваас аль эрт жүжиг байжээ. Нэг америк эрдэмтэн үүнийг ном болгон бичиж, Монголын ардчилал, улс төр гэж юу болохыг олон улсад илчлэн дэлгэж явна. Түүний бичсэнээр, тээр жилийн хаврын их жагсаал цуглаан, өлсгөлөн хүртэл гадаадын дэг, заавраар хэдэн хүний зохион байгуулсан үйл явдал ажээ.

Хэдийгээр манай нэг ахмад хувьсгалч, нийтлэлч эр тэр америк эрдэмтэнд хорсон, эсэргүүцлээ илэрхийлэн бичсэн хэдий ч, одоо эргээд нэг харахад, монголчууд улам бүр ядуурч, хүчирхийлэл, гэмт хэрэг, ёс суртахуунгүйдэл, авлига аймшигтайгаар дэлгэрч, эцэстээ эрх баригчид нь харийханд газар нутгаа 100 жилээр найр тавьж, ард түмнээ гишгэх газаргүй болгох хууль батлахаар улайрах хэмжээнд хүрчээ. Улс орны өнөөгийн байр байдал бол яах аргагүй өнөө цагийн улс төрийн жүжгийн тэдгээр баатруудын "гавъяа” юм.   

Гэвч, манай улс төрийн жүжгүүд өнөө хүртэл арай ч UBS телевизийн цэнгээн, наадам шиг зүйл байгаагүй юм. Наад зах нь, улс төрийн үйл явдал гэгчээр, ард олныг биеэр нь татан оролцуулж, жагсаал цуглаан зохион байгуулж, удирдагчид нь худлаа, үнэн боловч, нэг юм өлсөж буйгаа харуулж байж гарч ирж байв. Харин, UBS телевизийн шинэ шоу нь "улс төрийн шинэ одод”-ыг ердөө л телевизийн дэлгэцэнд багтаан хялбаршуулах бөгөөд дэлгэцийн шоунаас төрсөн тэдгээр одод ирээдүйд улс орныг удирдах учиртай гэнэ.                

Гэвч, телевизийн бүх шоу нэг л дүрэмтэй. Телевизийн аливаа шоу урьдчилан бичсэн зохиолын дагуу өрнөдөг юм. Иймд, шоуны ялагч ямар хүн байх нь шоу зохиолын ялагч баатарыг хэн болгож бичсэнээс л хамаарна. UBS телевизийн улс төрийн шинэ одод ч мэдээж энэ дүрмээс гажихгүй.

АН-ын нарийн бичгийн дарга, "Либерал хаус” бодлого судалгааны хүрээлэнгийн захирал О.Чулуунбилэгийн хэлснээр, наадмын өмнөхөн UBS телевизийн захирал Л.Балхжав түүний хүрээлэнд ирж, төслөө танилцуулсан бөгөөд "Либерал хаус”  хүрээлэн энэ шоу төслийг хамтран зохион байгуулахаар болжээ. Төслийнхний мэдээлснээс үзвэл, шоунаас шалгарсан шилдэг 30 оролцогч "ЭБИ хүрээлэн”-гээс АНУ-д зохион байгуулах мэргэшүүлэх нэг сарын сургалтанд сууж, улмаар эцсийн шатны ялагч нь тээр жил манай ерөнхийлөгчийн явсантай адил сургалтанд оролцох гэнэ.

О.Чулуунбилэг дарга зарим хүмүүс "улс төрийн шинэ од” төрүүлэх төсөлд дооглонгуй хандаж байна хэмээн хэлжээ. Харин, үүнийг бичигч миний хувьд, Л.Балхжав, О.Чулуунбилэг нарын гардан хийж буй шинэ шоу аймшигтай санагдаж байна. Түрүүчийн жүжгийн баатрууд улс, эх орноо хар дарсан зүүд мэт хэрхэн үгүйрүүлж, өрөнд оруулж буйг өөрийн нүдээр харж буй энэ цагт, "дараагийн баатрууд”-ыг хэн нэгний бичсэн телевиз шоуны зохиолоос төрүүлнэ гэдэг нь лав сайны ёр яав ч биш.

UBS телевизийн шоунаас ямархуу "улс төрийн шинэ одод” төрөх нь нүдэнд харагдана. Ямар ч болов, тэд нам, улс төрч дагаж гүйсэн дүвчин, хэнхэг охид, залуусаас нэг их ялгарахгүй л болов уу. Яагаад гэвэл, шоуны од болох бяцхан мөрөөдөл, ард түмнийхээ төлөө зүтгэх чин сэтгэл хоёр нэг хайрцагт багтдаггүй юм.   

Гэхдээ, зохиолын эзэн Монгол үзэгчдийг ердөө л ийм шоунд автах хэмжээний "ухаантнууд” гэж тооцсон бололтой. Түүний зөв байж ч магад.

 

Ш.Т.Лантуу

Эх сурвалж: www.gashuun.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

705 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex