Зам тээврийн яамны байцаагч нар машины он зассан хэрэгт холбогджээ

888
Зам тээврийн яамны байцаагч нар машины он зассан хэрэгт холбогджээЗам тээврийн яаманд сэргэлэн, гүйлгээ ухаантай, амьжиргаатай нөхдүүд ажил­лах юм аа гэж олон хүн хо­шигнон ярьдаг.

Арга заль ихтэй нөхдүүд өөрсдөд нь юу харьяалагдаж байна тэр бүхнийг бизнес болгож хувиргаад багагүй мөнгө тоншоод бүр сур­чихсан байдаг гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх.

Ийн хэлэхийн учир нь Зам тээврийн яамны бүрт­гэлийн байцаагч нар тээв­рийн хэрэгслийн үйлд­вэр­лэсэн он, орж ирсэн он, бусад бүртгэлийг хуурамчаар үйлд­сэн хэрэгт холбогдон өдгөө Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байна.

Хамгийн гол нь энэхүү хэргийг шалгаж байх явцад 2000 оноос өмнөх бүхий л бүртгэл нь устаж үгүй болсон байна. Уг нь тээврийн хэрэгслийн бүртгэлийг 70 жил архивт хадгалах ёстой байдаг аж.

Энэ бүхнээс болж өнгөр­сөн хугацаанд 62 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэсэн тоооцоо судалгаа гарч бай­гаа талаар эх сурвалж мэдээлж байсан.

Товчхондоо бол 62 мянган автомашины тээв­рийн хэрэгслийн үндсэн бичиг баримт материал нь өнөөг хүртэл олдохгүй байгаа гэсэн үг.

Албаны хүний хэлж буйгаар тээврийн хэрэгс­лийн бүртгэлийг устгаснаас болж манай улсад яг хэч­нээн тооны автомашин байдаг тухай нарийн тооцоо аль хэдийнэ алдагдаад удаж байна хэмээн хэлж байсан.

Тухайлбал, тухайн автомашин үйлдвэрлэсэн оныг арлын дугаараар нь тогтоодог ч иргэд түүнийг нь тэр бүр мэддэггүй, шалгадаггүй зэрэг нь энэ төрлийн наймаа эрхлэгчдийг өөгшүүлж байна гэдгийг мэргэжилтнүүд онцлов.

Өөрөөр хэлбэл, машин борлуулж буй этгээд он засч буй Зам тээврийн яамын албан хаагчид хөлжиж, дунд нь худалдан авагч, хэрэглэгчид хохирч байна. Тэдний зарим нь шинэ машин авлаа хэмээн бодож хуучин машин худалдаж авахдаа банкнаас их хэмжээний зээл авсан нь ч байна.

Хаана хандаж, хохирлоо хэрхэн ба­рагдуулахаа мэдэхгүй тэд итгэж болохоор байгууллага үгүйг хэлж байсан юм. Мөнгө төлсөн л бол хувь хүн, аж ахуйн нэгжтэй төрийн байгууллага хуйвалдаад баталгаа гаргаад өгчихөж байхад тэд хаана хандах вэ гэдэг нь учир битүүлэг.

Энэ хуумгай үйлдлийн улмаас шаардлага хангахгүй болсон тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд эрүүл мэнд, цаашлаад амь насаараа хохирохгүй гэх баталгаа үгүйг дурьдахгүй өнгөрч болохгүй.

Иргэдийн ихэнх хувь нь амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой, манайх шиг жижигхэн зах зээлтэй оронд иймэрхүү хэрэгт зохих шатны байгууллагууднь анхаарлаа хандуулж, яарал­тай арга хэмжээ авах цаг нь аль хэдийн болжээ.

Хууль бус үйлдлийг хийгсэд хуучин машиныг шинэвтэр, бүр шинэ гэсэн дүгнэлт өгөөд явуулсаар байх вий. Эл хэргийн бас нэг сэжүүр нь тээврийн хэ­рэгслийн бүртгэгч нар өөрсдөө ч мэдэлгүйгээр энэ төрлийн гэмт хэрэгт хол­богдсон байна. Энэ нь бай­цаагч нарын өмнөөс хэн нэг нь бүртгэлийн кодоор нь орж тээврийн хэрэгслийг бүртгэдэг гэсэн үг.

Энэхүү авлигалын гэмээр шинжтэй гэмт хэ­рэг нь Зам тээврийн яам байгуу­лагдсан цагаас эхэлж цэцэглэсэн байна.

Хуучин Автотээврийн га­зар гэж байхад бүртгэлтэй холбоотой гэмт хэрэг нэг ч удаа гарч байгаагүй аж. Бүхий л тусгай зөвшөөрөл болоод бүртгэлтэй холбоотой үйлчилгээг Зам тээврийн яам өөр дээрээ төвлөрүүлэх болсноор энэ гэмт хэрэг гарах болжээ.

Бид дараагийн дугаартаа ямар, ямар бүртгэлийн байцаагч нар энэ гэмт хэрэгт холбогдсон, мөн хэчнээн тооны автомашин гаалийн мэдээллийн санд бүртгэгдээгүй зэрэг барим­туудыг дэлгэх болно.

Р.Саруул

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

888 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex