ХОГИЙН ЦЭГТ АЖИЛЛАХ ИРГЭДИЙН НАС ЗАЛУУЖИЖ БАЙНА ГЭВ
Улаанбаатар хотын Улаанчулуутын хогийн цэг дээрх хүмүүсийн нас залуужсан тухай тэндхийн ахмадууд ярьсан байна. Тэндхийн иргэдийг "иргэншүүлэх" ажлыг СХД-ээс үе, үе хийдэг ч, шилжилт хөдөлгөөн их, харьяалалгүй залуус нэмэгдэх болсон тул бүртгэл хийхэд хэцүү байгаа аж.
Одоогоор хогийн цэгт ам бүлээрээ аж төрдөг, ажил эрхэлдэг иргэдийн тоо 400-д хүрчээ. Тэнд "ажил эрхлэгчид"-ийн хамгийн бага нь 7 настай, ахмад нь 70 настай гэнэ. Дүүргээс зарим иргэдэд картын бараа олгож , нийгэмшүүлэх, хүүхдийг нь цэцэрлэгт хамруулах арга хэмжээ авч байна. Сүүлийн үед 20 гаруй насны залуус хогийн цэгийн "хүн ам"-ыг нэмэгдүүлээд байгааг ахмадууд нь онцлон ярьсан байна. Тэд хогон дотроос олсон түүхий эдээс өдөрт 10-30 мянган төгрөголдог ажээ.
Ж.Батсайхан