Нийслэлийн МХГ байцаагчдаа "байр" сэлгүүлнэ
Нийслэлийн МХГ хамгийн олон байцаагч, ажилтантай, нэлээд нүсэр үүрэг, хариуцлага хүлээдэг газар билээ. Тус газрын дарга Л.Эрдэнэчулуун ажлаа аваад удаагүй ч халаа сэлгээ бус харин байгууллага дотроо байцаагчдынхаа "байрыг сэлгэх"-ээр болжээ.
Энэ бол хэл ам ихтэй, ашиг сонирхлын зөрчилд холбогдож болзошгүй ажил алба эрхэлдэг тус газрынханд шинэлэг ажил биш. Гэхдээ нэг газар , нэг дүүрэгт удсан хашир байцаагчдаа өөр дүүрэг рүү шилжүүлэх нь зөв алхам болдог байна. Нийслэлийн МХГ нь 570 гаруй ажилтан, албан хаагчтай. Чиглэл, дүүргийн 16 нэгжтэй том байгууллага юм. Тэгсэн атлаа эдний 170 гаруй ажилтан, албан хаагч компьютер, ширээгүй ажлаа явуулах тохиолдол байсан нь басхүү нийгмийн баталгаа, ажлын байрны нөхцлийн хувьд бодох асуудал байжээ. Үүнийг Л.Эрдэнэчулуун дарга бүрэн шийджээ. Байгууллагадаа 24-48 цагаар ажиллах үүрэг бүхий "Шуурхай баг" байгуулсан нь үйлчилгээг хөнгөн шуурхай хийхэд тустай ажил болсон гэж ажилтнууд нь ярив.
Хяналт шалгалт эрхэлсэн ажилтнуудыг 3 жил тутам сэлгэн ажиллуулах нь зохимжтой байдаг тул энэ жил нэлээдгүй байцаагчдынхаа "байрыг сэлгэх"-ээр болсон гэдгээ ч тус газрын дарга мэдэгдлээ.Удахгүй дүүрэг бүхэнд байцаагчдын "сэлгээ" хийх аж.
Ж.Батсайхан
montsame