ТАНИЛЦ: Шадар сайд Н.Энхбаяр

767

Нийгэмд хамгийн их хүлээлт үүсгээд байсан Өршөөлийн хуулийг өчигдөр чуулганаар хэлэлцэж баталлаа. Ингэснээр  өнөөдрийн байдлаар хорих ангид ял эдэлж буй, мөн хэрэгт шалгагдаж байгаа иргэдийн 80 гаруй хувь нь өршөөгдөнө гэсэн тоо баримт байна. Үүнд АТГ-аас гаргасан судалгаагаар АТГ-т шалгагдаж буй 55 хэргийн 45 хэрэг Өршөөлийн тухай хуульд хамрагдах аж.

Өнөөдөр Хууль зүйн байнгын хороон дарга Д.Ганбат Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийх байсан ч хийсэнгүй. Өршөөлийн хуулийг чуулганаар хаалттай хэлэлцэж баталсан. Тиймээс зүйл заалт бүр нь олон нийтэд ил биш байгаа. Өршөөлийн хуулиас олон нийтэд ил болсон 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байх ба үүнд зөвхөн Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар заажээ. Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар тусгасан.

Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан тушаалтны албан тушаалын эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх гэмт хэргүүд өршөөлд хамрагдахаар тусгасан.

Өршөөлийн хуулиар ялгүйд тооцогдох 205 хүний нэрсийг гаргажээ. Үүний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр аж. Тиймээс Монгол Улсын гуравдах Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэрэг уг хуулиар хэрэгсэхгүй болно гэсэн үг юм. Эх сурвалжууд ч уг мэдээллийг баталгаажуулж байна.

Н.Энхбаярыг 2008 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн шүүхээс дөрвөн жилийн хорих ял өгсөн. Харин Гурван шатны шүүхээс хорих ялаар шийтгүүлэн ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 401-р ангид хоригдон улмаар Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан МАХН-ын дарга Н.Энхбаярт 2013 оны наймдугаар сарын 1-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлсэн юм.

Үүнээс гадна МАХН-ын дарга Н.Энхбаярт МАХН-ын цагаан байртай холбоотойгоор АНУ-ын иргэн Алан Гинсбургийн гомдлоор хэрэг үүсгээд байгаа гэсэн мэдээлэл байдаг. Энэ хэргийг АТГ шалгаж байгаа. Түүнийг өнгөрсөн цагаан сараар эх орондоо ирэхэд нь АТГ-аас уг хэрэгт холбогдуулан мэдүүлэг авахаар дуудуулж байсан юм.

Ямартаа ч түүнтэй холбогдох бүх хэрэг одоо хэрэгсэхгүй болох боломжтой боллоо. Хэрвээ нөхцөл байдал бидний таамаглаж байгаагаар эргэвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр эргээд улс төрийн өндөр албан тушаал хашах боломжтой болно.

Шүүх түүний улс төрийн албан тушаалд томилогдох эрхийг нь гурван жилээр хассан бөгөөд өмнө нь ял эдэлж байсан учраас сонгуульд өрсөлдөх боломжгүй байлаа.

Цагийн үеийн нөхцөл байдлаас харахад яг одоо шинээр зургаан сайд томилогдох эгзэгтэй үе ирээд байна. Намууд сайдад нэр дэвшигчээ тодруулахаар хэлэлцэж байгаа. Квотоос "Шударга ёс” эвсэлд хоёр сайдын суудал оногдох хуваарь гарсан талаар эх сурвалжуулж мэдээлсэн. Хэрвээ Н.Энхбаяр өршөөлийн хуульд хамрагдвал МАХН-д оногдсон Монгол Улсын Шадар сайдын суудал түүнд оногдох болно. Ингээд Н.Энхбаяр улс төрийн тавцанд Шадар сайдаар эргэн ирэх бололтой.

Г.Ган

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

767 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex