Гуравдугаар эмнэлгийн сувилагчийн аминд хүрэхийг завджээ

786

Гуравдугаар эмнэлгийн сувилагчийн аминд хүрэхийг завджээӨнгөрсөн бямба гариг буюу энэ сарын 9-нд П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн  сувилагч бүсгүй ажил дээрээ нэгэн залуугийн хамт хутгалуулсан ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал тэр өдрийн өглөөний 07:40 цагийн үед тус эмнэлэг рүү гаднаас хутаг, заазуур барьсан нэгэн залуу орж ирсэн аж. Улмаар шууд таван давхарт байрлах "Уушиг судлалын тасаг” руу явж орон ажлаа хийгээд зогсож байсан 29 настай Б гэх сувилагч бүсгүйг болон түүнийг хамгаалахаар ирсэн залуугийн  хүзүүн тус газар нь хутгалж хүнд гэмтээжээ.

Ингээд ч зогсохгүй хажуугийн өрөөнд байсан бас нэгэн сувилагч бүсгүй рүү хутгаа барин дайрсан  боловч өмнө нь каратегаар хичээллэдэг байсны ачаар сувилагч бүсгүй биеэ хамгаалж чадсан байна. Ингээд хутга барин улангасан дайрч байгаа залууг газар унагаан, хутгыг нь булааж авч чадсан бөгөөд цагдаагийнхан шуурхай ирэн түүнийг авч явжээ.  

-ХОХИРОГЧ Б ГССҮТ-Д МАШ ХҮНД БАЙДАЛТАЙ БАЙНА-

Одоо хохирогч Б ГССҮТ-д маш хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн. Харин хамгаалах гэж байгаад мөн хутганд өртсөн залуу Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм билээ. Зарим эх сурвалжийн мэдээлж бугаар тэр залуу хохирогч Б-ийн найз залуу нь аж.

-ӨӨРИЙГ НЬ ЦАГДААД БАРЬЖ ӨГСӨНД УУРЛАН ХОЁР ХҮНИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭЖЭЭ-

Яагаад ийм хэрэг гарах болсон талаар сийрүүлбэл энэ хэрэг гарахын өмнөх өдөр өнөөх хутга барьж дайрсан залуу ээжийгээ тус эмнэлгийн уушигны тасагт хэвтүүлнэ хэмээн авчиржээ. Гэтэл сувилагч бүсгүй Б "Ор байхгүй.Одоогоор хэвтүүлэх боломжгүй байна” гэх хариулт өгсөн юм байна. Үүнд нь бухимдсан өнөөх залуу өдөржин эмнэлэг дээр хэл ам хийж, өвчтөнүүдийн амгалан тайван байдал алдагдуулаад байсан тул сувилагч Б Баянгол дүүргийн цагдаагийнханд мэдэгдэж, түүнийг баривчлуулсан аж. Харин өнөөх залуу тэр өдөртөө суллагдаад маргааш өглөө нь энэ аймшигт үйлдлээ хийсэн байна.

Түүнийг хутга аван орж ирснийг харсан эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр маш ууртай байсан бөгөөд шуудхан л таван давхар луу гарсан гэж байгаа юм. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжгүй, эрүүл байсан гэдгийг хэлсэн бөгөөд уг хэрэг гарах үед таван давхарт хэвтэж байсан өвчтөнүүдийг өрөөнөөсөө гарч болохгүй хэмээн гаргаагүй байна. Ийнхүү тэрбээр ээжийг нь эмнэлэгт хэвтүүлээгүй, дээрээс нь өөрийг нь цагдаа дуудан бариулсанд өширхөн 29-хөн настай сувилагч бүсгүйн аминд хүрэхээр ирсэн нь тэр бололтой. Түүнийг БГД-ийн цагдаагийнхан саатуулан, шалгаж байгаа юм байна.

Б.ЦЭЛМЭГ

Medee.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

786 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex