Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
812 сэтгэгдэл
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 23-27-ны өдрүүдэд АНУ-д ажлын айлчлал хийсэн. Тэрээр энэ үеэр Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгчээ. Ингэхдээ Рио Тинтог хөндсөн нь илүүтэй анхаарал татсан юм.
Тодруулбал Ерөнхий сайд Рио Тинто далд уурхайн хөрөнгө оруулалтаа энэ жилээс эхэлнэ гэж хүлээж буйгаа илэрхийлжээ. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтанд 14 олон улсын банк, санхүүгийн байгууллага оролцож байгаа гэсэн байна.
Оюутолгой компани бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 430,000 тн зэс, 425,000 унц алт олборлоно гэж Рио Тинто компани тооцоолсон байдаг.
Үүгээр зогсохгүй Ерөнхий сайд ярилцлагадаа "УИХ Тавантолгойн асуудлыг наадмаас өмнө шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна" гэжээ.
Гэрэл зургийг zasag.mn-ээс ашиглав.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.